“Хэрэглэгчийн эрхийн төлөв байдлыг тодорхойлох” судалгааны ажлыг эхлүүллээ

2018 оны 11 сарын 14

Монгол Улсын Засгийн Газрын  2016 оны 233 дугаар тогтоолоор батлагдсан "Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэснийхөтөлбөр"-т Зах зээлийн шударга өрсөлдөөнийг дэмжих, хэрэглэгчийн эрхийг хамгаалах, хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилт тусгагдсан юм.

Энэхүү зорилт, чиг үүргийн дагуу ШӨХТГ нь ҮСХ-той байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хэрэглэгчийн эрхийн төлөв байдлыг судалж, хэрэглэгчийн эрхийг хамгаалахүйл ажиллагааг сайжруулж шинэ шатанд гаргах талаар тодорхой санал дэвшүүлэх зорилгоор “Хэрэглэгчийн эрхийн төлөв байдлыг тодорхойлох” судалгааны ажлыг хийхээр эхлүүлээд байна.

Судалгаанд түүвэрлэлтээр 2552 өрхийн 18, түүнээс дээш насны 2552 хүн хамрагдах юм.

“Хэрэглэгчийн эрхийн төлөв байдлыг тодорхойлох” судалгааны ажлыг хийхээр эхлүүлээд  байна

Эх сурвалж: ШӨХТГ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top