Судалгаа: Дэлхийн хүн амын дундаж өндөр, жин нэмэгдсээр байх болно

Б.Болорсүх | Zindaa.mn
2018 оны 11 сарын 14

Норвегийн Шинжлэх ухаан, технологийн үндэсний их сургуулийн судалгаагаар ирээдүйн хүний дундаж жин, өндөр, наслалт нэмэгдсээр байна гэдгийг судалгаагаар тогтоолоо. Судалгаагаар 1975-2014 оны хооронд хүний биеийн дундаж өндөр 2.1 см-ээр, дундаж жин найман кг-аар, дундаж наслалт 2.1 жилээр нэмэгджээ.

“Бидний судалгаагаар хоёр зүйл ажиглагдсан. Нэгдүгээрт биеийн жин болон өндөр нэмэгдэж байна. Хоёрдугаарт хүн төрөлхтөн илүү хөгшрөх хандлагатай байна” гэж Судалгааны багийн эрдэмтэн Фелипе Вазкез ярьжээ.

Судалгаанаас үзэхэд Тонга улсын хүн амын дундаж жин 93 кг байгаа бол Вьетнамын хүн амын дундаж жин 52 кг-аар хэмжигдэж байна. Тонга улсын хүн амын биеийн жин ийнхүү нэмэгдэж байгаа нь шар буурцгийн мах түлхүү хэрэглэдэгтэй холбоотой аж. Карибын тэнгисийн ихэнх улсад дөнгөж 20 жилийн дотор 62 кг болж нэмэгдсэн нь эрдэмтдийн анхаарлыг татаж байна.

1975 онд хүний дундаж килокалор 2465 байсан бол 2014 онд энэ тоо 2615 болж нэмэгдсэн байна. 2050 онд дэлхийн хүн ам 9 тэрбумд хүрэх бөгөөд дундаж наслалт, өндөр, биеийн жин илүү нэмэгдэнэ гэж судлаачид үзэж байна. Биеийн жин нэмэгдэхийн хэрээр суурь өвчлөлийн тоо нэмэгдэж, хүн төрөлхтнөөс шалтгаалсан хог хаягдал ч огцом нэмэгдэх юм. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага бодлогын баримт бичиг боловсруулж, дэлхий дахинд тараахаар зэхэж байна.

Б.АЗАА

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top