ШУУРХАЙ: Машинтайгаа шатсан жолооч өвчнөө даалгүй нас баржээ

Өмнөговь аймгийн Ханбогд суманд нүүрс тээвэрлэж явсан жолоочийн машин энэ сарын 9-ний өдөр шатаж, жолооч Д нь 97 хувь буюу дөрөвдүгээр зэрэглэлийн түлэгдэлттэйгээр ГССҮТ-д ухаангүй байдалтай хүргэгдэн ирж, эмчлүүлж байгаад өвчнөө даалгүй нас баржээ.

Болсон явдлыг тодруулбал, жолооч Д нь арваннэгдүгээр сарын 8-ны 09:50 цагт “Эрдэнэс-Тавантолгой”-гийн уурхайгаас тендерээр нүүрс тээвэрлэдэг “Омог цагаан шонхор” компанийн автомашиныг жолоодон гарсан бөгөөд маргааш нь түүний жолоодож явсан машин шатаж, гэмтсэн байна.

Уг хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа ба галын анхан шатны дүгнэлтээр автомашины сэнснээс анх гал гарсан гэж үзэж байгаа аж. Талийгаачийн ар гэрийнхний зүгээс, “Омог цагаан шонхор” компани нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани гэх ба техникийн бүрэн бүтэн байдал хангаагүйгээс уг осол үүдсэн гэдгийг хэлж байна. Талийгаач нь, бага насны гурван хүүхэдтэй байсан ба ГССҮТ-д ирснээсээ хойш өдөрт хоёр сая төгрөгийн эмчилгээ хийлгэж байгаад нас баржээ.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 5 )

Irgen [ 59.153.114.205 ]      |     2018 оны 11-р сарын 14 -нд, 01:42 минутанд

Zailuuldaa Um sain amgalan boltugai

dodo [ 139.5.217.57 ]      |     2018 оны 11-р сарын 13 -нд, 13:30 минутанд

yah gej gereesee hol ochij zovdog bna aa hun bayjikh hereggui bayjih ch ugui,gertee haluun am buleeree hir taarsan ajil hiih chuhal

irgen [ 202.131.225.197 ] 2018 оны 11-р сарын 14 -нд, 02:32 минутанд

chamd l gej helehed hun dawarsandaa bish ger ornoo tejeej shan amidrah gej l ingej ywj baigaan. Naad tolgoigoo joohon hogjuul

b [ 202.9.40.12 ] 2018 оны 11-р сарын 14 -нд, 07:06 минутанд

tiim shuu ter hunii buruu gj bhgui

зочин [ 112.72.11.118 ] 2018 оны 11-р сарын 14 -нд, 08:11 минутанд

хүнд үхэл хагацал тохиолдож байхад ингэж хэлж бхгүй амьдрахын төлөө бхоос шуналдаа хөтлөгдсөн биш шүү дээ бид өнөөдөр янз бүрийн юм бичиж бгаа ч 2 ц дараа юу тохиолдохыг мэдэхгүй шүү дээ

saraa [ 202.126.88.58 ]      |     2018 оны 11-р сарын 13 -нд, 11:34 минутанд

Er bi tor zasag ene jolooch nariinhaa ervvl mend tehnikiig anhaarmaar yum aa?Haytuud bol mongo l bodson ulsuud

Unshigch [ 66.181.161.23 ]      |     2018 оны 11-р сарын 13 -нд, 11:03 минутанд

Ym sain amgalan boltugai

Уншигч [ 66.181.184.49 ]      |     2018 оны 11-р сарын 13 -нд, 10:54 минутанд

Омог цагаан шонхор компаны тeхникийн бүрэн бүтнийг хариуцсан инжeнeрүүд хол замд тэр тусмаа 40 50 тн ачаа ачдаг машинд тeхникийн бүрэн бүтэн байдлыг шалгахгүй гаргаснаас л болж эрдэнэт хүний амь нас хохирч бас нэг гэр бүл хагацал үзлээ Харамсалтай энэ компаны машинуудад тeхникийн бүрэн бүтэн эсэхэд тeхникийн хяналт шалгалт хийж машин тeхник нь доголдолтой байвал компаны ажлыг зогсоож татан буулгах хэрэгтэй дахин хүний амь нас хохирно Талийгаачийн ар гэр бүлд гүн эмгэнэл илэрхмйльe ум сайн орших болтугай

Go to top of page