ӨРНИЙН ЗУРХАЙ: Жинлүүрийнхний бүх ажил амжилттай байна

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 14

 

Хонь

Өнөөдөр та үнэ цэнэтэй санаа гаргана. Ямар чадварлаг хүн гэдгээ олон нийтэд батлахгүй байсан ч зөв хүмүүст санаагаа хүргэсэн байхад болно.

Үхэр

Зохион байгуулалтгүй байх нь ажлаа цалгардуулахад хүргэнэ. Үзэл бодолдоо бат зогсох хэрэгтэй. Эргэн тойрны хүмүүстэйгээ учраа олох гэж нэлээд цаг, хүчийг зарцуулж мэднэ.

Ихэр

Ирээдүйд танд маш хэрэгтэй сонирхолтой зүйл тохиолдоно. Энэ нь шинэ танил, эсвэл шинэ мэдлэг, мэдрэмж байж болно. Гараа хумхин суулгүй амьдралд идэвхтэй ор.

Мэлхий

Эсэргүүцэгч нартай тулгарч мэднэ. Хүмүүс таны нүүрэн дээр шүүмжлэлийн үгс хэлэх ч дайчин байдлаараа тэдэнд анхааруулга өг. Эсвэл тэдэнтэй зүгээр л найзал.

Арслан

Үзэл бодол болон өөрийнхөө зөв гэдгийг батлах гэсээр өдөр дуусна. Шалтгаан байхгүй байсан ч та маргалдана. Иймээс сэтгэл хөдлөлөө хяна.

Охин

Ажилдаа яг л таны бүхий л амьдрал тэнд байгаа мэт хандана. Чухал зүйл дээр энэ нь зөв ч хувийн асуудал бий гэдгийг мартаж болохгүй. Гэр бүл хамгаас чухал.

Жинлүүр

Бүх ажил амжилттай байх өдөр. Эрч хүч, шийдэмгий байдал, ухаанаараа ямар ч хүнд асуудлыг шийднэ. Бусад хүмүүс танд атаархана.

Хилэнц

Дотны хүмүүстээ сэтгэлээ нээнэ. Найзуудынхаа хүрээлэлд сайхан байх ч шинэ хүмүүс дунд орж, хэн нэгэнтэй нь дотно танилцахыг хүснэ. Хэн нэгэн хүнтэй өрнүүлсэн яриа таны сэтгэлд үүрд үлдэнэ. Тэр хүн нь хамтран ажиллагч, хуучны танил, эсвэл жаахан хүүхэд ч байж мэднэ.

Нум

Яарах хэрэггүй өдөр. Бодлогогүй хийсэн үйлдлээсээ болж алдаа гаргаж болзошгүй. Шийдвэртээ итгэлтэй байсан ч дахин нэг удаа бодож үз.

Матар

Хэрэгтэй үедээ хүчээ гаргаснаар үр дүнд хүрнэ. Өөртөө итгэлтэй, шийдэмгий, тайван байдал тань ажил дээр болон гэр бүлийн хүрээнд амжилт авчирна.

Хумх

Боломжоор дүүрэн өдөр. Хийж чадахгүй гэж боддог байсан зүйлээ ч хийнэ. Асуудлыг шийдэж, зорилгодоо хүрэх зам олно.

Загас

Амьдралдаа бусад хүнийг бүү оролцуул. Өнөөдөр та ажлаа тайван хийхийг хүсэх ч хүмүүс юм асууж, тусламж гуйх зэргээр саад болно. Өдрийн төгсгөлд ядрахгүйн тулд бухимдах хэрэггүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top