ШУУРХАЙ: МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцрууллаа

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 11 сарын 14

Үдийн 15.00 цагт УИХ дахь МАН-ын бүлгийн хурал эхэлж, МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хэлэлцэн шийдвэрлэхээр болсон юм. 17.00 цагийн үед ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшигч Ч.Улааныг нэр дэвшүүлэх эсэхийг хэлэлцээд, олонхи нь дэмжсэн. Харин тэгвэл 20.00 цагийн үед МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцруулах асуудлыг хэлэлцэж, нууц санал хураалт явуулан, дүнг танилцууллаа.

Бүлгийн хуралдаанд нийт 60 гишүүн оролцож, 32 гишүүн бүлгийн даргаа огцруулах санал өгчээ. Харин 27 гишүүн нь түүнийг албан тушаалд нь хэвээр үлдээхээр санал өгсөн байна. Үлдсэн нэг гишүүн хүчингүй санал өгснөөр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа огцорлоо. Огцорсон бүлгийн дарга Д.Хаянхярваа Засгийн газрыг огцруулах байр сууриндаа хатуу зогсоно гэж бүлгийн хуралдааны дараа дахин мэдэгдсэн юм.

Бүлгийн хурлаар хэлэлцэх ёстой байсан гурав дахь асуудал болох УИХ-ын даргад хариуцлага тооцох эсэх асуудлыг хуулийн хүрээнд боломжгүй гэж үзсэн байна. УИХ-ын даргыг огцруулах асуудлыг Үндсэн хуулийн цэцээр хэлэлцэх хуультай гэж тайлбарласан юм.

М.ТОГОО

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.22.8) 2018 оны 11 сарын 14

2008 оноос эхлэн 27 сангаас зээл авсан бүх хүнийг шалгаачээ

0  |  0
Songogch(66.181.160.35) 2018 оны 11 сарын 14

Odoo saihan ih huraldaa Taiwan suu eldew doloon um hootsoldohgui nambatai bie bodood taiwan baih heregtei

0  |  0
мөөнөө(66.181.169.66) 2018 оны 11 сарын 14

огцруулсан нь зөвөө мөнгнийхний гар хөл хаян

0  |  0
jjj(66.181.160.84) 2018 оны 11 сарын 14

odoo ene lagaag hench toohgui nohoi ch tooj shishlehgui ingeed hog deer userch bgaa yum daa zevuun muu lalar bgaa yum darhanii ihan gej tsus oirtson erguu nuud odoo joohon oilgoo biz gishuunteigee taarsan atsnuud

0  |  0
Зочин(139.5.217.237) 2018 оны 11 сарын 14

Тэр цианит натри чинь алга болохгүй, бүлгийн даргаа болилооч их хурлын гишүүн хэвээрээ, цаашид ч хордуулсаар л байх болно. Түүнийг нэгмөсөн зайлуулах хэрэгтэй.

0  |  0
ман (69.250.230.137) 2018 оны 11 сарын 14

баяртай цианит натри. бид чамайг хэзээ ч цианит натри гэж дуудна хойшид ч дуудсаар байх болно. хүмүүсээ цианит натрид баяртай гэж хэлээрэй

0  |  0
Irgen(66.181.182.80) 2018 оны 11 сарын 13

Zasgiin gazar mungu taraasan, saiduud ni mungu ugaasan ni il bolson tul ogtsroh l heregtei

0  |  0
zochin(103.26.193.83) 2018 оны 11 сарын 13

uls turuus archigdwaa gej

0  |  0
СОНГОГЧ(66.181.183.179) 2018 оны 11 сарын 13

ЗАА ИНГЭЭД ЗАСГАА ГОДРОЙТУУЛЖ ТОГЛОДОГ ТОГЛООМ ЭХЭЛЛЭЭ. НАМЫН ДОТРОО ЭВ НЭГДЭЛГҮЙ ИНГЭЭД ЦУСГҮЙ ТУЛААН АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ.

0  |  0
Иргэн(66.181.178.29) 2018 оны 11 сарын 13

Хонгорын хордож өөд бологсодын СҮНС ХАЯНХЯРВААГЫН НОЙРОН ДУНД АЙЛЧИЛ ИРЭХ БОЛНО...

0  |  0
Top