ӨНӨӨДӨР: Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан болно

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 11 сарын 14

 

08:30 цагт

  • Хавдрын тусламж үйлчилгээ, оношилгоо эмчилгээний дэвшилтэт технологиудын талаар үндэсний хэмжээнд хэлэлцэх мэргэжлийн эмч, мэргэжилтэн, судлаачид, зөвлөхүүд оролцсон чуулга уулзалт болно. "Үндэсний чуулга уулзалт-2018" нь "Хавдрын хими эмчилгээний орчин үеийн чиг хандлага", "Хавдар судлалын тулгамдсан асуудал", "Монгол улсад умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг үзлэгийг сайжруулах арга зам" гэсэн үндсэн 3 сэдвийн хүрээнд 2018 оны арваннэгдүгээр сарын 14-16-ны өдрүүдэд Бишрэлт, Чингис хаан, Blue sky зочид буудал, ХСҮТ-ийн хурлын танхимд зохион байгуулагдана. Утас: 9906-3902, "Хавдрын хими эмчилгээ 8806-8488, 8011-4636, "Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг 9119-7778.

09:00-16:00 цагт

  • БСШУСЯ-ны харьяа "Инженер, технологийн дээд боловсрол" төслийн хүрээнд Япон Улсад магистр, докторт суралцсан судлаачид өөрсдийн хамгаалсан сэдвийг олон нийтэд таниулах, шинжлэх ухааны ололт амжилтын практик ач холбогдлыг нэмэгдүүлэх зорилгоор нээлттэй илтгэл хэлэлцүүлнэ. ШУТИС-ийн төв номын сангийн 604 тоот хурлын танхимд болно. Утас: 11-315563, 9983-2535

09:30-17:00 цагт

  • Монголын төрийн бус өмчийн сургуулиудын улсын Гуравдугаар чуулган Holiday inn Ulaanbaatar Hotel & Conference Center-т болно. Хуралдаанаар "Төрийн бус өмчийн сургуулиудад тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам" тухай хэлэлцэнэ. Утас: 9912-1945

9:30 цагт

  • Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцэнэ. Тус хуульд, “Орон нутгийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөний дараа орон нутгийн хурлын төлөөлөгчийг нэр дэвшигчийнх хувьд нэрийн жагсаалтаас хасах тухай сонгуулийн хорооны шийдвэр гарсан бол тухайн төлөөлөгчийн мандат нь хүчингүй болж, бүрэн эрх нь дуусгавар болно.” хэмээн заасан нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянуулахаар нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандсан билээ.

10:00 цагт

  • Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид НЗДТГ-ын А зааланд хуралдана. Хуралдаанаар "Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай" 2018 оны 119-р тогтоолын хэрэгжилтийн байдал, Нийслэлийн иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай болон Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдааныг товлон зарлах тухай хэлэлцэнэ. Утас: 8805-8053

10:30 цагт

  • "Ид шидийн орон 2" тѳвийн шинэ барилгын ажлын санхүүжилтийн тэн хагасыг үндэсний нэгэн компани санхүүжүүлэхээр болсныг баталгаажуулах арга хэмжээ тус тѳв баригдах газар дээр Улиастайн шинэ эцэст болно. Утас: 9422-2888

11:00 цагт

  • Монголын нэгдсэн их хөдөлгөөн, “Гонгоржав Бошигт сан”, “МоАХ-ны анхдагчдын зохицуулах зөвлөл”-өөс цаг үеийн асуудлаар MN-Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ.

11:00 цагт

  • Спортын төв ордны нэг давхрын хурлын танхимд Швед улсад болсон пауэрлифтингийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс алт, мөнгөн медаль хүртсэн Д.Түмэнжаргал, Ш.Чанарав нар мэдээлэл хийнэ.

11.00 цагт

  • Хүний эрхийг хамгаалагчдын “Хүний эрх, хөгжлийг дэмжих нь” үндэсний 4-р зөвлөгөөний хэвлэлийн хурал "Пума Империал" /хуучин байр/ зочид буудлын 2-р давхрын хурлын танхимд болно. Утас: 9911-4455, 8805-4340


 

 

ТӨРИЙН ОРДОНД

Ажлын хэсгийн хуралдаан:

  • Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;

  • Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсэг 10.00 цагаас Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагад ажиллах; 

  • “Эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ” сэдэвт хэлэлцүүлэг 09.00-13.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;

  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;

  • Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд.

Байнгын хорооны хуралдаан:

1.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Улсын Их Хурлын 1998 оны 29 дүгээр тогтоолоор баталсан “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл.

2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top