Өглөөний уулзалт болно

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 14

Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форум хамтран зохион байгуулдаг "Хүний эрхийн тухай ярилцъя” Өглөөний уулзалтад Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Уулзалт 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өглөө 08:00–10:00 цагт "Хохирол нөхөн төлүүлэх эрхийн хэрэгжилтийн зарим асуудал” сэдвийн хүрээнд "Нээлттэй нийгэм форум”-ын Хурлын танхимд болно.

Уулзалтын зочноор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамир оролцох ажээ. Уулзалтын  зорилго хүний эрхийн тулгамдсан асуудал, чухалчлагдаж буй сэдвийн хүрээнд төр, иргэний нийгмийн байгууллага, судлаач, иргэдийн үзэл бодол, байр суурийг харилцан солилцуулах, арга туршлагыг нэвтрүүлэх, улмаар хүний эрхийн мэдлэг ойлголтыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулахад оршиж байгаа ажээ. 

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top