Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн зарим албан хаагчийг шагналаа

Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн түүхт 85 жилийн ой тохиож буй. Энэхүү ойг тохиолдуулан тус эмнэлгийн зарим алба хаагчийг цагдаа, дотоодын цэргийн байгууллагын шагналаар шагнах, нэн шаардлагатай тоног төхөөрөмж гардуулах ёслолын үйл ажиллагаа өчигдөр (2018.11.13) Цагдаагийн ерөнхий газарт боллоо.  “Дотоодын цэргийн алдар” тэмдгээр тус эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал, дэд хурандаа Т.Нарантуяа, Амбулаторийн эрхлэгч, хошууч Д.Ганчимэг нарыг шагнасан. Мөн дүрс оношилгооны их эмч, хошууч Л.Буянтогтох, Эмнэлзүйн лабораторийн их эмч, ахмад Н.Түвшинжаргал нарын Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэт жуух бичиг”-ээр шагнасныг Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч С.Баатаржав гардуулан өгч амжилт хүслээ.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page