ЖДҮ-ийн зээлээр халхалсан УЛС ТӨР хаашаа эргэх вэ?

 Намрын сүүл сард улс төр ширүүхэн өрнөж, өвлийн эхэн сартай золгоход улам дүрэлзэж эхэллээ. Эрх баригч намын дотоод зөрчил дээд цэгтээ тулж, намынхаа даргад хатуухан үг чулуудаж, зээл авсан гишүүдээ “заналхийлсэн” хэргээр Бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцруулчихлаа. Энэ бол эрх баригч намд ахиад үүсэх том ан цав мөн. Одоо удаа хууль зөрчсөн гэх үндэслэлээр “32-ын бүлэг”-ийн толгойлогч, УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах тухай байр суурийг илэрхийлж байгаа нь ан цавыг томосгох нэг шалтгаан. Тиймээс эсрэг талаас “шударга бус зүйлтэй тэмцэнэ” хэмээн гарч ирсэн У.Хүрэлсүх шударга бус зүйлийг ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлээр үргэлжлүүлсэн хэмээн үзэж Засгийн газрыг унагаах тухай асуудлыг сөргүүлэн тавилаа. Ерөөсөө энэ мэт барьцаалсан улс төрийн гал дүрэлзэж эхэлжээ.

Уг нь улс төр намдуухан, нэгнээ тандсан маягтай өдрүүд үргэлжилж байсан ч эрх баригч намын гишүүд, тэдний амраг садан, ахан дүүс ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас олон тэрбумын зээл авсан нь дэлгэгдснээр “худлаа зүүрмэглэж” байсан улс төрийн хүчнүүдийг хөдөлгөөнд орууллаа. Эрх мэдлээ ашиглан ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авч, өөрийн мэдлийн болон өөрийн ахан дүүсийн компанид зээл олгох нь хэдийгээр буруу ч үүний цаана өдгөө ч эцэслэж чадаагүй олон том асуудал шийдвэрээ хүлээсээр байна. Гагцхүү хууль зөрчиж мөнгө завшсан олон том асуудлыг ЖДҮ-ийг дэмжих сангийн зээлээр халхалж бүдгэрүүлэх оролдлого ч ажиглагдана. Мөн өдгөөгийн Засгийн газар тус сангийн зээлийн хүрээнд зарим хүмүүст хариуцлага тооцсон болж, өөрсдийгөө аварч үлдэх аянд мордов уу гэмээр үйл явдал ч өрнөж байна.

Нэгдүгээрт,

“Чингис”, “Самурай” бонд болон Хөгжлийн банкаар дамжсан асар их хэмжээний мөнгөний асуудал өдгөө ч шийдэгдээгүй. АТГ-ын мэдээлснээс харвал өнгөрөгч хугацаанд Хөгжлийн банкаас 5.7 их наяд төгрөг гарсны тал илүү хувь нь гэмт хэргийн шинжтэй хэмээсэн. Үүнээс улбаалан Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ мэт гэмт хэргийн шинжтэй хууль бус үйлдлийг таслан зогсоохоор амлан гарч ирсэн ч байдал хэвээрээ гэдгийг онцолж байна.

Хоёрдугаарт,

Ж.Эрдэнэбатын Засгийн газрын сайдууд нийтдээ 807 тэрбум төгрөгийн концесс авсан гэх шалтгаанаар түүний танхимыг огцруулж, өдгөөгийн Ерөнхий сайд хатуухан хариуцлага тооцохоо илэрхийлэн гарч ирсэн ч өөрийнх нь танхимын сайд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас олон тэрбум төгрөгийн зээл хууль зөрчөөд гаргачихсантай адил төстэй үйлдэл хэмээн барьцаалах хандлага ч бий болчихлоо. Ерөөсөө нэг нэгнээ барьцаалсан улстөр үргэлжлэх бололтой.

Гуравдугаарт,

Монгол Улсад АСЕМ болж, уг ажиллагаанд 53 орны 4000 орчим зочид төлөөлөгч оролцов. Үүнд 395.7 тэрбум төгрөг зарцуулсны ихэнх нь хууль бус гэдгийг Аудитын газраас албан ёсоор тайлбарласан. Гэтэл үндэсний Аудитын газраас гаргасан энэ дүгнэлтийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, хотын дарга асан Э.Бат-Үүл, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан П.Цагаан нар эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв. Бүхэл бүтэн Үндэсний Аудитын газар буюу мэргэжлийн байгууллагаас гаргасан дүгнэлтийг ямар ч албан тушаалгүй нөхдүүд эрс няцаах нь өөрсдийнхөө арьсыг хамгаалсан "гэмт хэрэгтнүүд" мэт харагдана. Тэд “АСЕМ зохион байгуулахад 250 тэрбум шаардлагатай байсан ч төсвөөс 20,8 тэрбум төгрөг гаргасан” хэмээн мэлзэж буй.

Дөрөвдүгээрт,

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гол чиг баримжаа, тугаа болгон гарч ирсэн зүйл бол яах аргагүй “60 тэрбум”-ын гэх хэрэг. Уг нь түүний хувьд юуны өмнө нам дотор нь өрнөсөн энэ асуудлыг шийдэх ёстой байсан ч барьцаалсан улс төрд хүлээтэй байгаад мартагдаж байх шиг.

Үүнээс гадна хувийн хөрөнгөөр барьсан гэх зам барилгын олон ажлыг төрд өндөр үнээр шахсан баримтууд ч ар араасаа дэлгэгдэж байна. Үнэн хэрэгтээ Хөгжлийн банкнаас гарсан  их наядаар тоологдох мөнгө болон бусад зүйл нь өнөөдрийн дэгдээд байгаа ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас гарсан зээлийн дэргэд бол асар ноцтой асуудал. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээл эзэддээ очоогүй гэх үндэслэл байгаагаас гэмт хэргийн шинж агуулсан эсэхийг одоогоор тогтоогоогүй, шалгаж байна. Тэгэхээр дээрх ноцтой асуудлын үнэн зөвийг тунгааж, эздийг тогтоон хариуцлага тооцохоо зайлшгүй, гарцаагүй шаардлага У.Хүрэлсүх сайдад ирж байна. Энэ бүх хөрөнгийг ЖДҮ-гаар хязгаарлалгүй бүгдийг нь татан төвлөрүүлж, буцаан зөв хуваарилж жинхэнэ хүртэх ёстой эздэд нь өгөх хүртээх хамгийн эцсийн зорилго байх ёстой. 

Учир нь өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдал буюу ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас авсан зээлтэй холбоотой салбарынхаа сайдыг огцруулж, холбогдох албан тушаалтнуудыг цагдан хорьж, гишүүдээ уучлал гуйлгаснаар асуудал шийдэхгүй гэдгийг ч тал талаас хэлж байгаа юм. Асар олон том асуудлын хувь заяа хаашаа эргэж, хэрхэн шийдэхийг нийгэм тэр аяараа хүлээж буй. Тэр тусмаа "60 тэрбум"-ын гэх хэрэг бол өдгөө ч нийгэмд хүлээлт үүсгэсэн хэвээрээ байна. Гол нь зоримог, алхам хурц шийдэл л энэ барьцаалагдсан улс төрийг задалж гарах шийдэл болно. 

С.Ууганбаяр

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 15 )

Гэрэл [ 202.131.245.154 ]      |     2018 оны 11-р сарын 17 -нд, 01:17 минутанд

Өөр намаас сонгосон ерөнхийлөгчтэй дөрөө нийлүүлээд ч гэх шиг юм ярих юм,Тэр хоёр чинь Монголын ард түмний төлөө гар нийлэн ажиллах ёстой хүмүүс болохоос нэг муу луйварчин намуудын төлөө хоорондоо сөргөлдөж дайсангаж ажиллах ёстой юмуу,зарим нэг заримдагууд юу ярьж байгаагаа ч мэдэхгүй хоосон улс төржихөө болимоор байна.

matilda [ 156.0.213.57 ]      |     2018 оны 11-р сарын 16 -нд, 03:54 минутанд

Хувь хүмүүс рүү мөнгө зээлэх боломжууд Таныг энэ агуу боломжийн захиасыг танд илгээх нь надад үнэхээр таатай байна Бүх төрлийн зээл авах, мэргэжилтэй мэргэжилтнүүдийг санхүүжүүлэх $ 5,000 / € - $ 1,500,000 / € -оос зээл санал болгодог Тоо: 2% Онцгой нөхцөлгүйгээр Зээлийн үргэлжлэх хугацааг сунгах боломжтой маш энгийн арга Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 24h / 24 7/7 руу тань хүргэж байна и-мэйл: matildalecoustre@gmail.com

Иргэн [ 203.91.119.90 ]      |     2018 оны 11-р сарын 16 -нд, 01:42 минутанд

МАН-д дараагийн шинэ удирдлага хэрэгтэй байна?! Хүрэлсүхтэнгүүд энэ маягаар цааш явах шинж алга?!

ган [ 183.81.171.2 ]      |     2018 оны 11-р сарын 15 -нд, 02:44 минутанд

АСЕМ-ыг явуулсан зардлын бага хэсэг нь төрөөс гарсан гээд байх юм. бусад мөнгө хөрөнгө нь хэний гарвалтай шударга мөнгө байнаа. Хуулиар бол Монгол улсад орж ирсэн хандив тусламж, зээл нь төрийн өмч байхаар заасан байдаг. Ганц Зээлийн сан гэхгүй Монгол улсын нэрийг барьж бусдаас бадар барьсан санхүүгийн тайланг ил болгох хэрэгтэй. Монголын улс төрийн намууд 28 жил улсын нэрийг барьж зээл авч өрмийг нь хувааж идэж ард түмэнд хусам долоолгож ирсэн нь үнэн. Тийм учраас ард түмний нуруун дээр сандайлсан улс төрийн нам нэртэй санхүүгийн мафижсан бүлгүүдийг төрийн сэнтийгээс цэвэрлэх хэрэгтэй.

намын гишүүн [ 103.26.195.87 ]      |     2018 оны 11-р сарын 15 -нд, 02:13 минутанд

Хүрэлсүх Ерөнхий сайд жаахан ул суурьтай хандах байж дээ. ЖДү-ийн сангийн хувьд Батзориг сайд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд ажилласан. Тэр зээлийг монгол хүн, монголын компани л авсан бна лээ. Гишүүдийн ашиг сонирхол байгаа бол хууль тогтооно. УИХ гишүүний гэр бүл ах дүүс зээл авч болохгүй гэсэн хууль бас байхгүй шүү. Бат-Эрдэнэ сайд ч гэсэн төрд шургалсан нэг алуурчнаас болж халагдан. Энэ хоёр залуу маш сайн ажиллаж байсан. Шувуу сууж байсан мөчрөө хөрөөдөж болдоггүйтэй адил Хүрэлсүх Ерөнхий сайд сайд нараа хамгаалах байсан юм. Цаашид үүнийг анхаарах хэрэгтэй.

зочин [ 202.131.238.150 ]      |     2018 оны 11-р сарын 15 -нд, 01:15 минутанд

Хүрэлсүх өөрөө огцрох ёстой

Намын гишүүн [ 103.212.117.28 ]      |     2018 оны 11-р сарын 15 -нд, 00:51 минутанд

Ерөнхий сайдын хүмүүжил, боловсрол дутаж байна. Ядахнаа хуулиа унш. Нам төрийн дээр хэзээ ч гарахгүй. Та Соддбаатар сайдаа Батзоригтойгоо хамт оруулаад ирсэн бол иргэд таныг шударга гэж харах байлаа. 60 тэрбумд та оролцоогүй дүр эсгээд хэрэггүй. Намын эсрэг үг хэлж нэр хүнд унагсан хүнтэй тооцоо хийсэн гээд байх юм. Тэгээд ЖДҮХСангаас мөнгийг шударга бусаар хуваарилчихсан асуудлыг нуугаад чимээгүй сууж байх байсан уу. Намын эв нэгдлийг алдуулсан чинь зөвхөн наад мөнгөний хуваарилалтаар тодорхой Таны өөрийн чинь үйлдэл байна. Худлаа үгээр ард иргэдийг турхирахаа боль.

Зочин [ 66.181.177.204 ]      |     2018 оны 11-р сарын 14 -нд, 16:04 минутанд

Өөр намаас гарсан ерөнхийлөгчтэй дөрөө харшуулаад байгаа хүн ч дээ нэг их хол явах уу даа.Тэр нь ямархуу хүн билээ дээ.

Зочин [ 202.126.89.13 ]      |     2018 оны 11-р сарын 14 -нд, 10:07 минутанд

Хүрэлсүх. Танд дараах боломж байна 1.Монгол улс бараг мөхөхүү сэхэхүү энэ таниас шалтгана Энэ нь Манангийн том бүлэглэлийг задалж чадах уу Хэрэвээ энэ асар том гэмт бүлэглэлиййг нухчин дарж чадвал Монгол аварагдана Гэхдээ энэ маш хүнд асуудал Бараг амь насаар дэнчин тавьж хийх болно Одоо монголын ард түмэн ганц танд итгэж байна Дэмжих болно

зочин [ 49.0.219.184 ]      |     2018 оны 11-р сарын 14 -нд, 09:53 минутанд

60 тэрбумын асуудлыг цэгцлэх нэг талд нь гаргах хэрэгтэй ш дээ. Энхболд даргаа. үүнийг шийдээгүй цагт НАМ чинь өөд гарахгүй, юун сонгууль ,,,

popchin [ 115.171.244.42 ]      |     2018 оны 11-р сарын 14 -нд, 07:00 минутанд

60 terbum geh todorhoi barichih barim notolgoogui asuudliig ue ue garj olnii anhaarlaas gargahgui onoo boltol tejeej tordson hun bol Hurelsuh,Battulaga 2 mon. Enhboldiinhoo MANd baiguulsan gaviyan deer rok tsahilgaan hogjimtai gitaartan duulj baina.

popchin [ 115.171.244.42 ]      |     2018 оны 11-р сарын 14 -нд, 07:00 минутанд

60 terbum geh todorhoi barichih barim notolgoogui asuudliig ue ue garj olnii anhaarlaas gargahgui onoo boltol tejeej tordson hun bol Hurelsuh,Battulaga 2 mon. Enhboldiinhoo MANd baiguulsan gaviyan deer rok tsahilgaan hogjimtai gitaartan duulj baina.

popchin [ 115.171.244.42 ]      |     2018 оны 11-р сарын 14 -нд, 07:00 минутанд

60 terbum geh todorhoi barichih barim notolgoogui asuudliig ue ue garj olnii anhaarlaas gargahgui onoo boltol tejeej tordson hun bol Hurelsuh,Battulaga 2 mon. Enhboldiinhoo MANd baiguulsan gaviyan deer rok tsahilgaan hogjimtai gitaartan duulj baina.

Achiig bachaar hariu [ 115.171.244.42 ]      |     2018 оны 11-р сарын 14 -нд, 06:55 минутанд

Hurelsuh ooroo bodlogogui ug, bolchimgui uildel, ooriin fraktsiin oligarihuudiig trod shurgaluulaad zogsohgui ooroo tsever bish ni odor honogoor l notloh barimt ni garah bolloo. Uuniig bartsaalsan geheh uu?! Hurelsuh sain duraaraa ooriigoo baritsaand tavisan geh uu?!Hyanhyarvaa odnoodor namaa haglaagui, Hurelsuh 6 jiliin omno gardan hagalj ur dund MAN shoorond hutgagdsan.Hurelsuhiin ene balga, hor urshigiig hoorhii muu nert 60 terbumaar tsolluulsan M.Enhbold udirdan namiin songuuld yalaluulsan amijilt deer Hurelsuh tanhairch baih. Enhbold ni Hurelsuhiin tusgasan har suudert gerel ogson hun

Achiig bachaar hariu [ 115.171.244.42 ]      |     2018 оны 11-р сарын 14 -нд, 06:55 минутанд

Hurelsuh ooroo bodlogogui ug, bolchimgui uildel, ooriin fraktsiin oligarihuudiig trod shurgaluulaad zogsohgui ooroo tsever bish ni odor honogoor l notloh barimt ni garah bolloo. Uuniig bartsaalsan geheh uu?! Hurelsuh sain duraaraa ooriigoo baritsaand tavisan geh uu?!Hyanhyarvaa odnoodor namaa haglaagui, Hurelsuh 6 jiliin omno gardan hagalj ur dund MAN shoorond hutgagdsan.Hurelsuhiin ene balga, hor urshigiig hoorhii muu nert 60 terbumaar tsolluulsan M.Enhbold udirdan namiin songuuld yalaluulsan amijilt deer Hurelsuh tanhairch baih. Enhbold ni Hurelsuhiin tusgasan har suudert gerel ogson hun

Go to top of page