БАЯНХОНГОР: Төрийн захиргааны албан хаагчдад үнэлгээ тогтоох ажил Баянхонгорт эхэллээ

   Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас явуулж буй Төрийн захиргааны албан хаагчдын үйл ажиллагаа, мэргэжлийн түвшингийн үнэлгээг тогтоох ажил өчигдөр Баянхонгор аймагт эхэллээ. Тус үнэлгээг хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Засгийн газрын ахлах реферэнт н.Оюун ахлан яваа ба тус үнэлгээнд Баянхонгор аймгийн төрийн захиргааны тангараг өргөсөн 480 гаруй албан хаагчид оролцох юм. Өчигдөр, өнөөдөр  хоёр буюу 11-р сарын 13, 14-ний өдрүүдэд аймгийн төвийн 231 төрийн захиргааны албан хаагчид гурван ээлжээр үнэлгээнд орж байна.

     Баянхонгор аймагт тус ажлын хэсэг 17-ныг дуустал ажиллах ба энэ хугацаандаа төрийн захиргааны албан хаагчидыг тест болон ярилцлага, ажил байдалтай нь танилцах шалгуураар үнэлгээг тогтоох аж. ЗГХЭГ-аас томилогдсон энэхүү ажлын хэсэг энэ сарын 14-17-ны хооронд 5 чиглэлд хуваагдан бүх сумдын ТЗ-ны албан хаагчдын үнэлгээг тогтоохоор ажиллана.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page