С.Амарсайхан: Хотын даргыг огцруулах асуудлыг 15 хоногийн дотор хэлэлцэнэ

 Монгол Улсын Ерөнхий сайдын зүгээс нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулах санал бүхий албан бичгийг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-ын дарга С.Амарсайханд хүргүүлээд байгаа билээ. Энэ асуудлаар НИТХ-ын дарга С.Амарсайханаас дараах асуултад хариулт авлаа. 


-МАН-ын Удирдах зөвлөлөөс нийслэлийн Засаг дарга С.Батболдыг огцруулах саналыг НИТХ-д ирүүлээд байгаа. Энэ асуудлыг хэзээ авч хэлэлцэх вэ?

-Монгол Улсын Ерөнхий сайдаас хотын даргын асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой санал ирүүлсэн. Засаг даргыг огцруулах асуудлыг НИТХ-ын ээлжит бус хуралдаан зарлаж шийдвэрлэнэ. Хуулийн хугацаагаар бол 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу мэдэгдэх ёстой. Бид хуульд заасан хугацаанд нь асуудлыг хэлэлцэн, холбогдох байгууллагуудад хүргэх болно.

-НИТХ-аас Хотын даргын ажлыг хэдэн хувьтай гэж үнэлж байна вэ?

-Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөр бий. Мөрийн хөтөлбөрийн биелэлтийг жил жилээр нь баталж, явцыг нь дүгнэдэг. Үндсэн чиглэлийн ажлын явцыг өнгөрөгч сарын 30-нд хэлэлцэж, дүгнэсэн. Энэ хурлаар үндсэн чиглэлийн ажлын явц 80 хувийн гүйцэтгэлтэй байна гэж үзсэн. Гэхдээ дээд шатны байгууллага, Ерөнхий сайдын түвшинд хангалтгүй ажиллаж байна гэсэн үнэлэлттэй байгаа учраас тийм албан бичиг ирүүллээ гэж үзэж байгаа. Үүнийг бид хурлаараа хэлэлцэж шийдвэрлэх учраас асуудлуудаа төлөвлөж байж хэлэлцэнэ.

-Мөрийн хөтөлбөрөө 80 хувьтай биелүүлж байгаа Засаг даргыг огцруулах шаардлагатай гэж үзэж байна уу?

-Иргэдийн хурал өөрсдийнхөөрөө дүгнэсэн. Засгийн газрын хэмжээнд шууд дүгнэх эрх, үүрэг бий. Тэр хүрээнд бид асуудлуудаа ярилцаж шийдвэрлэнэ.


М.БҮҮВЭЙ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 3 )

zochin [ 182.160.40.127 ]      |     2018 оны 11-р сарын 14 -нд, 03:33 минутанд

Batbold gej az jargaltai ulaanbaatar geed emo ner ugchuud uuruu bas zavaarsan bugs buurnii asuudal zavain yumiig hurdan soliod. amarsaihan darga uuruu hotiin darga bolchuul yasiin bee.

зочин [ 64.119.25.167 ]      |     2018 оны 11-р сарын 14 -нд, 03:20 минутанд

Эмээлтийн үйлдвэрлэл технологийн Паркийн асуудлыг түргэнн шийдээчээ. Гончигжав гэдэг даргын үед эрчимтэй явагдаж байгаад чимээгүй болчихлоо

zochin [ 64.119.25.167 ]      |     2018 оны 11-р сарын 14 -нд, 03:18 минутанд

НАЛАЙХ БОЛОН БАГАНУУРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ПАРКУУДЫНХАА АЖЛЫН ТАЙЛАНГ СОНСООД ЦААШИД ТАВИХ ЗОРИЛТУУДЫГ НЬ ХЭЛЭЛЦЭХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ. УЛААНБААТАРЫН ТӨВЛӨРЛИЙГ СААРУУЛАХАД ИХ НЭМЭР ОРУУЛНА ШҮҮ

Go to top of page