“Хөгжил шинэчлэл” аян Дорноговь аймагт үргэлжиллээ

УИХ дахь сөрөг хүчнээс "Хөгжил, шинэчлэл" үндэсний хоёрдугаар аян нэртэй ч айсуй 2020 оны сонгууль угтсан кампанит ажлыг эхлүүлээд байгаа билээ. Тэгвэл энэ удаад үндэсний хоёрдугаар аяныг Дорноговь аймгийн Эрдэнэ, Улаанбадрах, Хөвсгөл, Хатанбулаг, Мандах, Сайхандулаан сумдад зохион байгуулжээ.

Ардчилсан намаас 2018 оныг анхан шатны байгууллага, гишүүдийн үйл ажиллагааг дэмжих, жил болгон зарласан дагуу намын анхан шатны байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, гишүүд дэмжигчдийн санаа бодлыг сонсох, тэдэнд тулгамдсан асуудлыг судлах чиглэлээр ажиллаж байгаа аж.

Аяны хүрээнд зургаан сумын 150 гаруй гишүүнтэй уулзаж, хөдөөгийн 20 шахам айлаар орж, 1500 километр зам туулсан тухай Дорноговь аймгийн Ардчилсан намын дарга Ц.Гантулга хэлсэн. Энэ удаагийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн намын хорооны дарга Ц.Гантулга, Хэрэг эрхлэх газрын дарга Б.Төмөрхуяг, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Д.Гантогтох, тэргүүлэгч гишүүн Н.Наранмөнх, Улс төрийн ажилтан Д.Дайрийжав нар ажилласан байна.

С.Баяр

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page