ДЭМБ: Монгол Улс антибиотикийн хэрэглээгээр дэлхийд тэргүүлж байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар Монгол Улс 1000 хүнд ногдох антибиотикийн өдрийн тун нь 64.4 гарсан нь дэлхийн дунджаас даруй нэг дахин их үзүүлэлт юм. Энэ дүнгээр Европ тивийг Турк улс 38.1 тэргүүлж байгаа аж.

“Сүүлийн жилүүдэд антибиотикийн хэрэглээ дэлхий даяар нэмэгдэх хандлагатай байна. Ингэснээр тухайн өвчний вирус антибиотикт тэсвэртэй болох, элдэв халдварт өвчний гаралт нэмэгдэх зэрэг сөрөг хандлагатай. Дэлхийн улс орнууд антибиотикийн зохист хэрэглээний талаар олон нийтэд сурталчлах, эрүүл мэндийн бодлогодоо тусгах шаардлагатай байна” гэж ДЭМБ-ын Зайлшгүй эмчилгээний тасгийн дарга Сюзанн Хилл ярьжээ.

Антибиотикийн хэрэглээний тандалт судалгаанд хамгийн бага хэрэглээтэй улсаар Африк тивийн Бурунди улс тодорсон байна. Тус улсад 1000 хүнд ногдох өдрийн тун нь 4.44 гэж гарчээ. Судалгаанд хамрагдсан улсуудаас антибиотик ихээр үйлдвэрлэдэг өндөр хөгжилтэй орнуудад өдрийн тун нь 10-20 байгаа бол хөгжиж буй улс орнуудад энэ тоо 20-30 байгаа аж. Нийгмийн хөгжлөөс шалтгаалан тухайн улс орны антибиотикийн хэрэглээ тодорхойлогддог болохыг ДЭМБ-аас сануулж байна.

ДЭМБ-аас явуулсан антибиотикийн хэрэглээний тандалт судалгааг 2015-2018 оны эх хүртэл Африк, Америк, Еврази, Газрын дундад тэнгисийн дорно хэсэг, Номхон далайн баруун эргийн нийт 65 улсад судалгаа явуулж, улмаар дээрх үр дүн гарчээ.

Б.АЗАА 

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

иргэн [ 202.9.43.205 ]      |     2018 оны 11-р сарын 14 -нд, 03:16 минутанд

Манай эмч нар ханиад хүрээд очихоор шууд антибиотек бичиж өгдөг.

Go to top of page