МХБ-ийн гишүүн үнэт цаасны компанийн тоо 61 боллоо

2018 оны 11 сарын 14

"Монголын хөрөнгийн бирж"-ийн /МХБ/ Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор "Централ Секюритийз ҮЦК" ХХК болон "Инвескор капитал ҮЦК" ХХК-ийг МХБ-ийн   гишүүнээр элсүүлжээ. "Централ Секюритийз ҮЦК" ХХК нь үнэт цаасны зах зээлд брокерийн, "Инвескор капитал ҮЦК" ХХК нь брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй аж.  Хоёр компани гишүүнээр элссэнээр МХБ-ийн гишүүн компанийн тоо 61-д хүрээд байна. Гишүүн 61 компанийн 9 нь үйл ажиллагаа нь зогссон, тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан гэдгийг МХБ-ээс мэдээлж буй юм.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top