Азийн хөгжлийн банкны туслалцаатай төсөл хэрэгжүүлнэ

2018 оны 11 сарын 14

Үндэсний статистикийн хороо нь  /ҮСХ/ Азийн Хөгжлийн Банкны  /АХБ/ техникийн туслалцаатайгаар “ТХЗ-уудын хэрэгжилтийн явцад хийх хяналт шинжилгээнд мэдээллийн өргөтгөсөн эх үүсвэрийг өргөнөөр ашиглах нь” TA 9542-MON төслийг хэрэгжүүлэх гэж байгаа аж.

Уг төслийг эхлүүлэх ажлын хүрээнд ҮСХ-ны дарга А.Ариунзаяа АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Деклан Магий, үйл ажиллагаа хариуцан ахлах Б.Халиун, төслийн багийн ахлах зөвлөхөөр ажиллахаар болсон Андрю Ж Флатт, төслийн зохицуулагч Г.Энхтүвшин нар уулзаж танилцлаа.

Уулзалтаар ҮСХ-ын дарга байгууллагынхаа талаар товч танилцуулж, АХБ-тай амжилттай хамтран ажиллаж ирснийг дурдав. АХБ-ны ахлах эдийн засагч мөн хоёр байгууллагын хамтын ажиллагааг амжилттай өргөжиж ирснийг дурдаад ТХЗ-ын хүрээнд хэрэгжих тус төслийг тэргүүлэн хэрэгжүүлэх гэж байгаад талархаад төслийн хүрээнд өөрийн баримтлах зарчмыг танилцууллаа. Төслийн багийн зүгээс хийгдэх ажлуудыг товч танилцуулаад, амжилттай хэрэгжүүлэхэд Засгийн газрын болон төрийн байгууллагуудын хоорондын нягт хамтын ажиллагаа чухал болохыг онцлов.

Төслийн багийн ахлах зөвлөхөөр ажиллахаар болсон Андрю Ж Флатт нь НҮБ-ын Африкийн эдийн засгийн комисс, АНУ-ын Үндэсний статистикийн газар, НҮБ-ын Ази, Номхон далайн орнуудын эдийн засаг, нийгмийн комисс статистикийн хэлтэст ажиллаж байсан туршлагатай бөгөөд Монгол Улсад 1984, 1992, 2002 онуудад ирж ажиллаж байжээ.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(64.119.16.225) 2018 оны 11 сарын 14

VANGA

0  |  0
Top