Хүний эрхийг хамгаалагчид зөвлөлдлөө

Глоб интернэшл" төв, Олон улсын форум Ази байгууллага, Хүний эрх хөгжил төв хамтран өнөөдөр (2018.11.14) хүний эрхийн асуудлаар сургалт зөвлөгөөн зохион байгуулж байна. Хүний эрхийг хамгаалагчид 21 аймгаас  хүрэлцэн иржээ. Тэд хэлэлцүүлгийн явцад хүний эрх болон хөгжлийг хөхиүлэн дэмжих нь сэдвийн дор чууллаа.

Энэ удаагийн зөвлөгөөнөөр Эрүүгийн хуульд гүтгэлгийн тухай зүйл заалт оруулах саналд, Зөрчлийн тухай хуульд буй гүтгэлгийн тухай заалт, хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах үр нөлөө бүхий хуулийн төсөл, хууль батлах үйл явц, уул уурхайн томоохон төслүүдийн хортой үйл ажиллагаа, хүний эрхэд үзүүлж байгаа сөрөг нөлөө зэргийг хөндсөн байна.

Өнгөрсөн хугацаанд манай улс хүний эрхийн асуудлаар зарим дэвшил гаргасан ч хүний эрхийг хамгаалагчид доромжлол, дарамттай нүүр тулсаар байгаа ажээ. Тиймээс Засгийн газар, УИХ, Хүний эрхийн үндэсний комисст зөвлөмж хүргүүлж байгаа юм.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page