Алдагдсан 21 адууг нь олж өгчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 14

Төв  аймаг дахь цагдаагийн газрын алба хаагч нарт иргэдээс талархал ирүүлжээ. Иргэн Э-ээс  Төв аймаг дахь цагдаагийн газрын мал хулгайлах  гэмт хэрэгтэй тэмцэх  хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Бадамжунайд алдсан малыг нь шуурхай олж, гэмт этгээдүүдийг илрүүлсэнд талархал ирүүлсэн байна.  Мөн иргэн Э нь 2018 оны 10 дугаар сарын 20 ны өдөр 29 тооны адуу хулгайд алдахад Төв аймгийн  Сэргэлэн сумын малын хулгайтай тэмцэх хэсгийн дарга,  цагдаагийн дэд хурандаа н.Баяртогтохоор ахлуулсан алба хаагчид түргэн шуурхай ажиллаж 21 адууг нь олж өгсөн байна. Иргэдээс цагдаагийн алба хаагчийн үүргээ нэр төртэй, шуурхай гүйцэтгэсэн алба хаагч нартаа ажлын амжилт хүсчээ

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top