Мэргэжлийн хяналтын байцаагч нар шалгалтад хамрагдаж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 14

Төрийн жинхэнэ албан хаагчдад үнэлгээ өгөх зорилго бүхий түвшин тогтоох суурь судалгаа улс даяар үргэлжилж байна. Шинэчлэн баталсан Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх урьтал болж буй суурь судалгааг  хууль эрхзүй, мэдээллийн технологи гэсэн хоёр төрлөөр явуулж буй юм.урь судалгаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус байгуулллага дахь судалгаа, шалгалтыг Засгийн газрын ахлах референт Д.Балжинням удирдан явуулж байгаа юм.  Нийслэл, дүүргийн мэргэжлийн хяналтын газрын мянга орчим байцаагч  судалгаанд хамрагдаж байна. Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянгол, Хан-Уул, Баянзүрх, Багануур дүүргийнхэн өчигдөр судалгаанд хамрагдсан бол өнөөдр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтэс, Агаарын чанарын хяналтын хэлтэс, Чингэлтэй, Налайх дүүргийн мэргэжлийн хяналтын байцаагч нар  ээлжит шалгалтаа өгч байгаа юм.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top