Дорноговь руу ”зугаалсан” Сэлэнгийн АН-ынхан зэмлүүлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 14

Дорноговь аймгийн Ардчилсан намын хорооны дарга Ц.Гантулгын урилгаар Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын төлөөлөгчид 50 шахам хүний бүрэлдэхүүнтэй хутагтын нутагт хэд хоног амарч, аялан, ажлын туршлагаа хуваалцсан байна. Тэдний хувьд үйл ажиллагаагаа өргөжүүлж ажиллахаас эхлээд олон тал дээр хамтран ажиллах санал солилцсон аж. Энэ үеэрээ говийн догшин ноён хутагтын адис, жанлав шингэсэн байгаль, түүхийн гайхамшигт нутгаар аялж, амрахаа ч бас мартсангүй.

Харин чамгүй хөгжиж, зугаалсан тэднийг АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан шүүмжилж, “Улс төрийн чухал эгзэгтэй үед зугаалахаа болиул яасан юм. Одоо бидэнд хийх ажил их байна” гэж зэмлэжээ. 

Харин түүний хариуд намын гишүүд нь “Бидэнд хийх ажил юу ч байхгүй. Төрийн албаны болон улс төрийн нэг ч алба хашиж байгаа хүн байхгүй” гэсэн тайлбар өгсөн сурагтай.  

С.Баяр

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.14.38.222) 2018 оны 11 сарын 14

goe ha ha

0  |  0
Top