ДАРХАН: ”ISO-Эрүүл мэнд” төсөл хэрэгжиж эхэллээ

   Дархан-Уул аймагт сүүлийн жилүүдэд Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо буюу ISO 9001:2016 стандартыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа идэвхитэй өрнөж байна. 2016 оноос Аймгийн Засаг даргын тамгын газар, “Дархан Дулааны цахилгаан станц” ТӨХК, “Дархан-Ус суваг” ХК зэрэг байгууллагууд чанарын удирдлагын тогтолцооны стандартыг хангаж, батламж авсан.

     Харин аймгийн Эрүүл мэндийн газар, хувийн хэвшлийн “Цээнэ”, “Энх-Уламжлал” эмнэлэг, “Энхийн тун” эмийн сан зэрэг байгууллагууд 2017 оноос аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Эрүүл Дарханчууд” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд олон улсын чанарын удирдлагын тогтолцоо буюу ISO 9001:2016 стандартыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, “ISO-Эрүүл мэнд” төслийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлсэн байна. Тус төслийн зөвлөх үйлчилгээг “Observe Consulting”ХХК хийж байгаа ажээ. Төсөл хэрэгжсэнээр хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн эрүүл мэндийн тусламжийг үзүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, зохион байгуулалтыг орчин үеийн шаардлагад нийцсэн байдлаар сайжруулах, эмч, мэргэжилтэн, ажиллагсдын ёс зүй харилцаа хандлагыг өөрчилөх, байгууллагын зах зээлийн өрсөлдөх чадвар, нэр хүнд, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой хөгжлийг хангах ач холбогдолтой юм байна.


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page