Авлигатай тэмцэх газар иргэн Х.Алтанхуягаас хүлцэл өчжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 14

 Авлигатай тэмцэх газар /АТГ/ өөрсдийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан иргэн Х.Алтанхуягаас уучлал хүсчээ.

Түүнд, "2018 оны наймдугаар сарын 25-ны өдөр хэвлэлийн бага хурлын мэдээлэлд дурдагдсанаар “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д Улаанбаатар салбарын захирлаар ажиллаж байсан иргэний албан тушаалыг андуурсан байна. АТГ-ын мэдээлэлд "Эрчим” ХХК-ийн 28.0 хувийг эзэмшиж байгаа Х.Алтанхуяг нь 2014 онд тухайн албан тушаалаас чөлөөлөгдсөнөөр нийтийн албан тушаалтан, компанийн эрх бүхий албан тушаалтны ангилалд хамаарахгүй болсон байсныг хэвлэлийн мэдээллийг боловсруулахдаа сайтар нягтлалгүй, үүнийг ташаа мэдээлсэндээ хүлцэл өчиж байна" гэжээ.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top