ХОВД: Шилдэг өсвөрийн аврагчид тодров

Баруун бүсийн аварга шалгаруулах “Өсвөрийн аврагч-2018” тэмцээн Ховд аймагт зохион байгуулагдаж, аваргуудаа шалгарууллаа.

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, аврах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сургаж дадлагажуулах, тэдний тэсвэр хатуужил, авхаалж самбааг сорих, хүнлэг энэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэх зорилготой тус тэмцээнд Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Завхан, Увс аймгуудын нэгдүгээр шатны “Өсвөрийн аврагч” тэмцээнээс шалгарсан 6 багийн 42 сурагч оролцсон юм.

Өсвөрийн аврагчид жагсаалын үзлэг, мэдлэг сорих асуулт хариулт, уснаас аврах ажиллагаа, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, хүч тамирын болон химийн хордолтын цэгүүдэд үүрэг гүйцэтгэлээ.

Нийлбэр дүнгээр гуравдугаар байранд Говь-Алтай аймгийн “Сонор” бүлэг, хоёрдугаар байранд Завхан аймгийн “Хөгжил” бүлэг, нэгдүгээр байранд Ховд аймгийн “Онцгой долоо” бүлэг шалгарч, Баруун бүсийн 2018 оны Өсвөрийн шилдэг аврагчдаар тодорлоо.


Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page