Амнаасаа болж өлсөж, турсан Оросын депутат

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 14

 ОХУ-ын Саратов мужийн депутат Николай Бондаренко мужийнхаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Наталья Соколоватай маргалдсаныхаа дараа амьжиргааны доод өртөг болох 3.5 мянган рублиэр амьдрахаар зориг шулууджээ. Тэрбээр  бага өртгөөр амьдарсан долоо хоногийнхоо хугацаанд л хоёр килограмм турсан талаар газета.ру цахим хуудас мэдээллээ. 

“Энэ долоо хоног миний амьдралд тохиолдсон хамгийн таагүй өдрүүд байлаа. Сүүлийн хоёр хоногт тахианы мах, ногоо дуусч зөвхөн үр тариа л үлдсэн. Хүнсний үнэ Статистикийн газрын гаргаснаас өндөр байдаг юм байна. Тиймээс хангалттай ихийг худалдаж авч хүчирсэнгүй. Сүүлийн хоёр хоногт маш таагүй, муухай дурсамж үлдэхээр өдөр өнгөрсөн” хэмээн Н.Бондаренко ярьсан байна. Хоол хүнсээ хүргэхийн тулд эхний таван өдөр цадталаа хооллоогүй гэдгээ тэрбээр нэмж хэлжээ. Мөн орос хүний хүнсний сагсанд үргэлж байдаг хиам, бяслаг, жимс, амтлагч ногоонуудыг аваагүй байхад л мөнгө нь хүрэлцээгүй" гэдгийг тэрбээр онцолжээ.  Мөн ийм байдлаар хооллож, ердийнхөөрөө хөдөлмөрлөхөд маш хүнд байсан гэж тодотгосон байна. 

ОХУ-д хөдөлмөрийн чадвартай нэг хүний жилийн хэрэглээний хүнсний сагсанд 10 кг төмс, 126 кг талх, гоймон, үр тариа, буудайн бүтээгдэхүүн, 60 кг жимс, 58 кг мах заавал байх ёстой гэж үздэг бөгөөд эдгээрийг авахад цалингийнхаа 50-иас илүүгүй хувийг зарцуулах ёстой гэж тооцоолон, цалингийн доод хэмжээг тогтоодог аж.

Цалингийн доод хэмжээ муж бүрт адилгүй бөгөөд 2017 оны хоёрдугаар хагасын байдлаар улсын дундаж нь 10329 рубль буюу долоо хоногт 2500 орчим рубль байжээ.  

 

Б.Болор

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (39.7.54.45) 2018 оны 11 сарын 15

manai hedees zorig gargaad ingej 7 honoh boluu

0  |  0
Ningol(211.36.150.30) 2018 оны 11 сарын 15

Enig 111 t sar bolgovol uheh yum bn lda

0  |  0
Top