ОРХОН: “Цахим орчинг зөв болгоё” аянд аймгийн Засаг дарга нэгдлээ

   Цагдаагийн ерөнхий газраас орон даяар “Цахим орчинг эрүүл болгоё” аяныг зарлаад байгаа билээ. Цахим орчинг хэрэглэгч монголчууд энэ аяныг талархан хүлээн авч байна. Цахим орчин нь иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, үгээ хэлэх талбар хэдий ч түүний ард зүсээ нуусан этгээдүүд бусад руу дайрч давшилдаг, гүтгэн дотомжилдог улмаар бага насны хүүхдүүдийг садар самуунд уруу татах явдал хэрээс хэтэрсэн учраас энэхүү ёс зүйгүй үйлдлийг бууруулах, үгүй болгох зорилгоор Цагдаагийн ерөнхий газраас цахим хэрэглэгчдийнхээ дунд энэ аяныг зарлаад байгаа билээ. Өнөөдөр манай улсын 3.2 сая иргэний бараг гурван сая нь гар утас хэрэглэж байна. Гар утас хэрэглэгчдийн 80 гаруй хувь нь ухаалаг утас хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Бид интернэт, фээсбүүк хэрэглээгээрээ дэлхийд эхний 10-т, Ази тивдээ бусдыгаа тэргүүлж байгаа аж.

   Цагдаагийн ерөнхий газраас өмнө нь “UNPREND” аяныг зохион явуулж байсан. Энэ удаад “Цахим орчинг зөв болгоё” аяныг өртөөлөн хүргэж байна. Аймгийн Засаг дарга Д.Батлут энэ үеэр хэлсэн үгэндээ  “Цахим орчинг зөв болгоё аяныг дэмжиж байна. Энэ аянд манай аймгийн ЗДТГ, хэлтэс, агентлагийн удирдлагууд идэвхтэй оролцоно гэж итгэж байна. Хүүхэд багачуудынхаа ирээдүйн төлөө, тэдний төлөө бид энэ аянд нэгдэж байна. Эрдэнэтчүүд та бүхнийг ч энэ аянд нэгдэхийг уриалж байна” хэмээсэн юм. Аймгийн Цагдаагийн газраас энэ аяныг өртөөчлөн орон нутагтаа өрнүүлж байгаа агаад өнөөдрийн байдлаар “Цахим орчинг зөв болгоё” аяныг Эрдэнэтийн 20 шахам мянган иргэн дэмжиж, аянд нэгджээ.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

Chuhal asuudal [ 115.171.244.42 ]      |     2018 оны 11-р сарын 14 -нд, 11:17 минутанд

Ug zov asuudal Gehdee zoviig buruu,uneniig hudal,hiisen ajliig hiigeegui gedeg zasagtai baisan tsag naad uzegdel tani arilahguigeer barahgui zaluu ueiinhniig buzarj duusah shatandaa yavaa yum bish uu?! Onoodor zaluus toriin zarim erhemuudii dohoi zangaagaar tsahim ertontsoor neg gutegleg,gutaan doromjilj harluulsan, zuiliig hiij choloot tsagaa ongooj baina. Iim baidal ni niigmiig hamgiin hahir hatuu es zuigui irgediig l tolovshuulj baina. Ene asuudal toriin ondorlogoos ehlej ulger uzuuleh ni tuilaas chuhal!!!

Go to top of page