Тусгаар тогтнолын өдрөөр олгодог инновацийн шилдэг бүтээлийг шалгаруулжээ

Засгийн газраас Монгол Улсын тусгаар тогтнолын баярын өдрийг тохиолдуулан олгодог үндэсний “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн” шагнал хүртэх байгууллагууд тодорхой болсон байна.

Энэ жилийн үндэсний “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн” шангалыг “Гарааны ветбиотек” компанийн “Делтамон Пу-Рон” /малын гадна шимэгчийн эсрэг үйлчилгээтэй дусаалга эм/ бүтээлд, “Үйлчилгээний салбарын шилдэг инноваци”-ийн шагналыг “Ай Түүлс” компанийн “Дата төвийн бүтээгдэхүүн, үйлчилгээ” бүтээлд тус тус олгохоор шийдвэрлэжээ.

Энэ шагналыг анх удаа шинэ мэдлэг, технологийг зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон нэвтрүүлж, нийгэм, эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулсан шинийг санаачлагч, зохион бүтээгч, бизнес эрхлэгчийн ажил, санаачилгыг дэмжих, бусдад үлгэр дууриал болгох, инновацийг хөгжүүлэх зорилгоор 2012 онд бий болгосон юм.

Шагналыг Монгол хүний оюун ухаан, мэдлэг, авьяас чадвар, хөдөлмөр зүтгэлээр цогцлон бүтээгдэж Монгол Улсын нийгэм, эдийн засаг, оюун санааны хөгжилд шинэ жишиг авчирч, олон улсын стандартад хүрч, улс орныхоо нүүр царай, өрсөлдөх чадварын нэрийн хуудас болж чадсан инновацийн шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээ, гарааны компанид олгодог ба шагналыг Монгол Улсын тусгаар тогтнолын баярын дрөөр Ерөнхий сайд ёслол хүндэтгэлтэйгээр гардуулдаг уламжлалтай.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page