ЖДҮ-тэй нэр холбогдсон Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар ажлаа хүлээлгэж өгөхөө мэдэгдлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 11 сарын 15

  УИХ-ын дарга М.Энхболд Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг өрөөндөө дуудан уулзаж, албан тушаалаа өгөхийг шаардлаа. УИХ-ын дарга М.Энхболд ядуурлыг бууруулах, ажлын байр бий болгох, жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих зориулалттай, иргэд, жижиг  аж ахуй эрхлэгчдэд зориулсан зээлээс төрийн өндөр албан тушаалтнууд эрх мэдлээ ашиглан их хэмжээгээр авсан асуудлаар иргэд, олон нийт ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгааг та мэдэж байгаа. Зээл авсан төрийн албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардаж, бичиг захидал хүртэл олноор ирүүлж байна.


Миний хувьд үүнийг шударга шаардлага гэж үзэж байгаа. Албан тушаал, эрх мэдлээ ашиглаж, өөрийн хамаарал бүхий компанид их хэмжээний зээл авсан байж болзошгүй үйлдэлд УИХ-ын дэргэдэх байгууллага Үндэсний аудитын газрын дарга Таны нэр холбогдсон. Тиймээс Та хариуцлага хүлээх ёстой. Би Таныг энэ албан тушаалыг хаших ёс зүйн эрхгүй гэж үзээд өргөдлөө өгөхийг шаардаж байна гэсэн юм. Үндэсний аудитын газрын дарга, Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар хамаарал бүхий компани, авсан зээлийнхээ талаар товч тайлбарлаад, иргэд олон түмний болон Таны шаардлагыг хүндэтгэж байна. Ойрын үед өргөдлөө өгөх болно гэв.       

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MGL(202.131.246.238) 2018 оны 11 сарын 15

Золиос бологч. Ажлаа өгсөн бол хуулийн байгууллагаар шалгуулаад ялаа үүр дээ. Харамсах зүйлгүй хэдэн үеэрээ идээд барахгүй мөнгө халааслаа биздээ

0  |  0
Munhjargal(64.119.25.75) 2018 оны 11 сарын 15

Ooriinh ni gariin hvnshdee medehgvi yumda auditas boliulad oor1 yumnii darga bolgochihwiidee

0  |  0
her(67.165.167.173) 2018 оны 11 сарын 15

orlogch porukur Amgalanbaatar ajilaa ug

0  |  0
Хол байна(64.119.17.217) 2018 оны 11 сарын 14

Нэг жараахайг золионд гаргаж буй шоу.Мафид энэ шиг золионд гаргах жараахай олон байгаа байх даа.Эзэнд хүрэх хол байна даа.

0  |  0
Auditor(103.229.121.53) 2018 оны 11 сарын 14

Tamgiin dargiig bas halaarai urd ni hamt ajillaj bsan Ganbold gej gar bga. Bas 2 orlogchiig ni hal. Mun buh darga nar bolon hamaatan sadan nz nhdiinh ni humuus duursen bga. Govi altaihan duuren bga shuu

0  |  0
П(202.126.89.197) 2018 оны 11 сарын 14

Төрийн аудитыг Жа даргаас эхлээд дандаа төрийн хар хүмүүс зангарагтай дарга нар удирдаж ирсэн энэн шиг улсын төрийн өлөн бөөс байгаагүй

0  |  0
П(202.126.89.197) 2018 оны 11 сарын 14

Энийг солиод ми дахиад өөрийнхөө хүнийг тавина ямарч ялгаа гарахгүй

0  |  0
Доржоо(149.202.98.184) 2018 оны 11 сарын 14

Сайхан жүжиг Ми даргын өөрийнх нь хүн гэсэн

0  |  0
э(27.123.214.2) 2018 оны 11 сарын 14

Шалгуулаад хуулийн хариуцлагийг нь үүрүүлж хууль бусаар олсон орлогын улсын санд хурааж ав

0  |  0
Зочин(103.229.123.184) 2018 оны 11 сарын 14

Өргөдөлөө өгөөд халагдаад л болох уу Ми гуай ажилаасаа халагдвал наад хүн чинь зээлээ төлөх болов уу

0  |  0
Top