МАН-ын Удирдах зөвлөл яг одоо Төрийн ордонд хуралдаж байна. Удирдах зөвлөлийн энэ удаагийн хуралдаанаар УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар хэнийг томилохоо хэлэлцсэн байна. Улмаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн нэрийг дэвшүүлж, хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжжээ. Одоо Удирдах зөвлөлөөс гаргасан энэхүү шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, баталгаажуулах юм.
Өнгөрсөн даваа гарагт /2018.11.12/ МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваад улс төрийн хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлөх саналыг гаргасан юм. Удирдах зөвлөлөөс гаргасан энэхүү саналыг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд дэмжиж, түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.
Б.ЭРХЭС
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
Za za ene Togtohsuren gej hen bolohiig medehgui yum. Gehdee sahal hochit J. Erdenebat gegchees arai deer baij magad. Yamarch baisan taltsal hagarliig alban gazartaa bieteer uzuulj negnee alah hurtel daamjruulahgui baih.