ӨНӨӨДӨР: Амиа алдсан охины хэрэгт холбогдуулан жагсаал хийх талаар мэдээлнэ

2018 оны 11 сарын 15

 

09:00 цагт

  • "Дэлхийн Чанарын өдөр-2018" арга хэмжээ МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн их танхимд болно. Жил бүрийн арваннэгдүгээр сард Дэлхийн чанарын өдрийг тохиолдуулан Стандарт, хэмжил зүйн газар болон МҮХАҮТ хамтран Дэлхийн чанарын өдрийн арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ хүрээнд шинэчлэн батлагдсан Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль болон түүнтэй холбогдох дүрэм журмуудыг аж ахуй, нэгж байгууллагуудад таниулах, Экспортод гарч байгаа бараа бүтээгдэхүүний нэр төрөл хамрах хүрээг өргөтгөхөд хэрхэн ажиллаж байгаа зэрэг асуудлуудаар мэдээлэл хийнэ. Мөн "Экспортод чанарын дэд бүтэц бэлэн үү?" сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 90910510
  • Хэвлэлийн хүрээлэнд Зөрчлийн тухай хуулийн талаарх сэтгүүлч, хуульчдын уулзалт болно.
  • МУИС-ийн Дугуй танхимд Дэлхийн философийн өдөрт зориулсан "Мэргэжлийн ёс зүй" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99002019

09:30-10:30

  • Япон улсын Засгийн газрын санхүүжилтээр Монгол Улсын Боловсролын их сургууль болон Японы All Life Line Net ТББ-ын хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын ерөнхий боловсролын сургалтын хэрэглэгдэхүүнийг хөгжүүлэх” төслийн хүрээнд сургалтын багаж төхөөрөмж, гарын авлагыг 20 сургуульд хүлээлгэн өгнө. Багаж төхөөрөмжийг сургалтад ашиглах арга зүйн сургалт болно. Хаана:  МУБИС-ийн 3-р байрны 312 тоот. Утас: 99182726

10:00 цагт

  • НМХГ-ын таван давхарын хурлын танхимд агаарын бохирдлыг бууруулах хүрээнд мэргэжлийн хяналтын байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ. Утас: 99070909
  • ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгээс нээлттэй хаалганы өдөрлөгийг ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн II байранд зохион байгуулна.
  • Хан-Уул дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын дэргэдэх хүчирхийлэлд ѳртсѳн хүүхэд эмэгтэйчүүдийг түр хамгаалах байр ѳргѳжин НҮБ-ын дэмжлэгээр "Нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх тѳв"-ийн нээлт Яармагт долдугаар хорооны байрны хойно болно. Утас: 88108410

11:00 цагт

  • Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны эхний аравдугаар сарын байдлаарх хэвлэлийн бага хурал Засгийн газрын гуравдугаар байрны B1 давхрын мэдээллийн танхимд болно. Дотоодын нийт бүтээгдэхүүн, ажиллах хүчний судалгаа, өрхийн нийгмийн эдийн засгийн судалгааны 3-р улирлын мэдээллийг хүргэнэ.
12:00 цагт
  • “Монгол ньюс” мэдээллийн төвд ИЗНН-аас төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.
Үндэсний мэдээллийн төвд
11:30 цагаас МАН-ын гишүүд дэмжигчдийн "Цэгцрэх" хөдөлгөөнөөс "АСЕМ ба 79.2 тэрбум төгрөгийн санхүүгийн гэмт хэрэг" сэдвээр мэдээлэл хийнэ.
13:00 цагаас Монголын эмэгтэйчүүдийн холбооноос "Очир" төв амиа алдсан 13 настай охины хэрэгтэй холбогдуулан жагсаал хийх талаар мэдээлэл хийнэ.

17:00 цагт

  • Оросын шинжлэх ухаан, соёлын төвд “ОХУ/ЗХУ-д сургууль төгсөгчдийн ажил эрхлэлтийн байдалд хийсэн судалгаа, дүгнэлт” сэдэвт дугуй ширээний ярилцлага, Монголоос ОХУ/ЗХУ-д сургууль төгсөгчдийн холбооны 45 жилийн ойд зориулсан “Сэтгэлд дотно Орос орон” номын нээлт болно.

ҮЗВЭР

19:00 цагт

  • Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын Драмын эрдмийн театрт 2018-2019 оны үзвэрийн жилийн нээлтээ Америкийн алдарт зохиолч К.Людвигийн "Оддын өвчин" инээдмийн жүжгээр нээнэ.
  • МҮЭСТО-нд Австрийн орчин цагийн нэрт жүжгийн зохиолч Питтер Турринигийн "Устгал" жүжиг.
  • МУСТА Б.Отгонтогтохын "Ургацын талбайд" тоглолт UB паласын концертын танхимд болно.

 


 

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

Арваннэгдүгээр сарын 15, 16, 17-ны пүрэв, баасан, бямба гарагт 10.00 цагаас хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэнэ.



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top