Орчин үеийн Америк тавилгын брэнд ”Jasper Home”

2018 оны 11 сарын 15

Хэдэн жилийн өмнө Америкчууд том байшинтай олон өрөөтэй байснаас үүдэн тавилгууд нь тэр хэмжээгээрээ овор хэмжээ ихтэй, маш хүнд бөгөөд загвар хийцийн хувьд нэгэн жигд, уламжлалт тавилгууд хэрэглэдэг байсан. Харин хүн амын тоо ихсэхийн хэрээр орон сууцнууд нэмэгдэж, энэхүү уламжлалт байдлыг эвдэн, орчин үеийн Америк тавилгууд бий болж овор хэмжээний хувьд харьцангуй бага, илүү загварлаг, олон төрлийн хэлбэр хэмжээтэй, гэгээлэг өнгөтэй, сонголт ихтэй болсон байна.

Орчин үеийн америк загварыг Монголд нэвтрүүлээд байгаа "Jasper Home" брэнд 1916 онд АНУ-ын Индиана мужид "Jasper cabinet " нэрээр байгуулагдсан. Тухайн үед олон үйлдэлт ширээ, виноны шүүгээ, гоёл чимэглэлийн шүүгээ, шургуулгатай шүүгээ, үүдний модон өлгүүр зэрэг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж эхэлсэн.

Цаг хугацааны явцад хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн Hand-painted тавилгуудыг үйлдвэрлэх болов. Энэ үед АНУ-ын айл өрхүүд хувьдаа буу эзэмших ихэссэн ба "Jasper Home" брэндийн гол бүтээгдэхүүн нь бууны шүүгээ байсан.

Дэлхийн 2-р дайны дараагаар "Jasper Home" брэнд үсрэнгүй хөгжиж, 1960-д оны эхэн үеэс унтлагын өрөөний тавилга, буйдан зэргийг үйлдвэрлэж эхэлсэн.

Ийнхүү олон жилийн хичээл зүтгэлийн үр дүнд "Jasper Home" брэнд тухайн бүс нутагтаа нэр хүндтэй брэнд болсон төдийгүй, 2010 оноос үйл ажиллагагаа өргөжүүлэн Азийн орнуудад дэлгүүрүүдээ нээж эхэлсэн. 2016 оноос орчин үеийн Америк загварын тавилгуудыг үйлдвэрлэн хэрэглэгчиддээ хүргэж байна.

 

"Jasper Home" брэндийн тавилгууд нь Америкийн “Boxwood” төрлийн модыг ашиглан хийгддэг бөгөөд Герман улсын "Henkel" брэндийн сайн чанарын цавуу хэрэглэж, хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй усан суурьтай будаг ашигладаг зэрэг онцлог давуу талтай.

Тус брэндийн бүтээгдэхүүнүүд дэлхий даяар борлуулагддаг бөгөөд Америк, Япон, Тайван, Англи, Сингапур зэрэг орнуудын хэрэглэгчдэд аль хэдийн хүлээн зөвшөөрөгдсөн ажээ. Монголд орж ирээд жил гаруй хугацаанд үйл ажиллагаагаа явуулж байгаа ба орчин үеийн Америк загварын брэнд гэдэгээр хэрэглэгчдэд танигджээ. "Jasper Home" Америк тавилгын дэлгүүр нь "Мишээл" тавилгын их дэлгүүрийн хойно, Мишээл-3 төвд байрладаг юм байна.

 

 

Jasper Home брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч ENC BRANDS.

Холбоо барих: 7000-0400

FB: Jasper Home

Хаяг: ХАН-УУЛ дүүрэг, Мишээл цогцолбор, Мишээл 3-р байр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top