С.Оюунцэцэг: Охиныг минь хөдөө аваачаад булчихъя гэж хүртэл ярьсан байсан

  Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Очир” төвийн зочид буудлын өрөөнд 2017  оны наймдугаар сарын 22-23-ны шилжих шөнө 13 настай М охин амиа алдсан юм. Энэ хэрэгт Д.Жавхлан, Э.Амарболд нарыг Эрүүгийн хуулийн 10.2.4, 10.2.7, 10.2.11 дүгээр зүйл, хүний амыг онц ноцтойгоор хөнөөсөн, бага насны хүүхэд хүчирхийлсэн хэрэгт гэм буруутайд тооцон, яллах дүгнэлт үйлдээд байгаа. Хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд арваннэгдүгээр сарын 21-ний өдөр хэлэлцэнэ. Талийгаач охины эмээ С.Оюунцэцэгтэй ярилцлаа.


-Хэрэг шийдэгдэхгүй жил гаруй хугацаа өнгөрлөө. Мөрдөн байцаалтад буцаагаад байсан шалтгаан нь юутай холбоотой юм бэ?

-Шүүх эмнэлгийн акт эхнээсээ буруу гарсан учраас л хэрэг удааширсан. Харин шүүхийн шатанд ирж байж дахин шинжилгээ хийлгэх, хэргийн газар авагдсан баримт зэргийг үндэслэж үхлийн шалтгааныг нарийн гаргаж ирсэн. Хэрэг хоёр ч удаа мөрдөн байцаалтад буцлаа. Эхний удаа Хор судлалын лабораторийн эмч нарын баг гаргаж, шинжээч ажиллуулж, үхлийн шалтгаанд архины нөлөөлөл байсан эсэхийг тогтоох үндэслэлээр буцаасан. Архи 13 настай хүүхдэд хэр их нөлөөлсөн бэ гэдгийг тогтоосон. Амь насанд нь архи нөлөөлөв үү гэдгийг анагаах ухааны талаас нь тодорхой дүгнэлт гаргуулахаар буцаасан. 

Хүүхэд гэлтгүй том хүн архи их хэмжээгээр хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд үхэлд хүргэдэг юм байна. Хор судлалын лабораторийн захирал С.Юндэн эмч нарын багийг ахалж ажилласан. Талийгаачаас 5.7 промиллийн хэмжээтэй архи илэрсэн. Энэ бол маш их хэмжээний үзүүлэлт. Шууд үхэлд хүргэх боломжтой гэж эмч нар үзэж байгаа. С.Юндэн эмч шүүх эмнэлгийн дүгнэлтэн дээрээ жишээ дурьдсан байна лээ. Хүүхэд гэлтгүй том хүн гэхэд л 2.5 промилле гарахад л үзэгдэх орчинтойгоо харьцаж явах чадамжгүй болдог гэсэн байна лээ. Гэтэл 13 настай хүүхдээс 5.7 промиллийн хэмжээтэй архи илэрч байгаа нь байж боломгүй юм. Шууд үхэлд хүргэх үзүүлэлт юм билээ.

Хоёр дахь удаагаа буцсан нь хэргийн зүйл ангийг өөрчлөх ёстой гэж шүүх үзсэнтэй холбоотой. Анх гэмт этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэхдээ зөвхөн хүчингийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, шалгаж байсан. Хүний амь хөнөөсөн гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгээгүй байсан юм. Тиймээс энэ хэрэг бол хүний амь санаатай хөнөөсөн хэрэг гэж үзэх ёстой гэдэг үндэслэлээр хоёр дахь удаагаа буцаасан.

-Архи их хэмжээгээр уулгасантай холбоотойгоор амиа алджээ гэж үзэж байгаа гэсэн үг үү?

-Хоёр шүүгдэгч их хэмжээний архи хүчээр уулгаснаас амиа алдахад хүрсэн. Архи хүчээр уулгаж, дараа нь хүчирхийлсэн. Мөн амиа алдахад нь өөр гадны нөлөө ч байгаа. Талийгаач маш их цус алдсан байсан. Бид охиныгоо амиа алдсанаас гурав хоногийн дараа Шүүх эмнэлгийн жижүүрийн эмчийг гуйж байж цогцсыг нь үзсэн. “Охиныгоо мөн, бишийг мэдмээр байна” гэж гуйж байж цогцсыг ээж, аав нь болон бид гурав орж харсан. Цогцсыг хөлдөөгчид хийсэн байсан. Тэгэхэд талийгаачийн хамрынх нь зүүн яс цөмөрсөн байна лээ. Хамар цөмөрсөн байдлыг ажихад архиа цутгаж, амыг нь дараад, хамрынх нь ясыг цөмлөсөн байх магадлалтай. Тэр үед нүүрийг нь кремдэж янзалсан байсан. Мөн хүчирхийлснээс болоод зүрх нь хаагдсан байхыг ч үгүйсгэхгүй. Жаахан хүүхэд шүү дээ.

-Нүүрийг нь будсан байсан гэж үү... Ямар учраас?

-Талийгаачийн нүүрийг битүү кремдсэн байсан.

-Хэн нүүрийг нь кремдсэн байх уу?

-Шүүх эмнэлгийнхэн л кремдэнэ шүү дээ. Ямар учраас нүүрэнд нь крем түрхсэнийг мэдэхгүй. Ар гэрийнхэн нь зохих хэмжээнд нөлөөлж, талийгаачийн нүүрэндэх хөхрөлт ч юм уу, ямар нэгэн зүйл нуун далдлах зорилготой байхыг үгүйсгэхгүй гэж үзэж байгаа. Нэлээн зузаан кремдсэн байсан.

-Энэ асуудалд шүүх эмнэлэг, мөрдөн байцаагч нь ямар тайлбар өгч байх юм?

-Мөрдөн байцаалт өгөхдөө хамрын гэмтэл авсан байсан, аав, ээж нь хүүхдээ таниагүй гэдэг ч юм уу маш тодорхой мэдүүлэг өгч байсан. Гэтэл тодорхой арга хэмжээ авдаггүй. Харин шүүхийн шатанд ирж байж л шүүх бүрэлдэхүүн хүн амины хэрэг юм байна гэж нотолж байгаа. Шүүхийн байгууллага гэж байхгүй байсан бол энэ хэрэг шүүх эмнэлгийн дүгнэлтийг үндэслээд хэрэгсэхгүй болоод дуусах байсан. Ийм л ажиллагаа хийгээд байгаа шүү дээ. Тэгэхээр ямартай ч шүүхийн байгууллага өргөсөн тангарагтаа үнэнч байгаад, үнэн зөвөөр шийдэх байх гэж найдаж байна. Жил гурван сар болж байна. Бидний ганц итгэж байгаа итгэл шүүх л байна.

-Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг саяхан болсон. Ээж нь хүүхдээ дагуулаад архи уугаад явдаг байсан гэсэн зүйлс яригдсан бололтой. Яагаад ийм мэдээлэл гарах болов?

-Талийгаачийн ээж нь мөрдөн байцаагчид мэдүүлэг өгөхөөр очсон юм. Манай хүү бид хоёр ч хамт очсон. Гэтэл бид хоёр гадаа үүдэнд нь хүлээж байтал бэр маань дуу нь өндөрсөөд ирсэн. Гараад ирэхээр нь юу болов гээд асуусан чинь “Мөрдөн байцаагч “Та хүүхдээ амралтад дагуулж явахдаа шар айраг өгсөн гэсэн мэдүүлэг яриа байгаа” гэж хэллээ. Тэгээд үнэхээр их уур хүрлээ. Эх хүн тийм жаахан хүүхдээ дагуулж яваад пиво уулгаад байна гэж байх уу. Та юу ярих гээд байна гэж хэллээ. Үнэхээр их гомдож байна” гэж хэлсэн.

Яагаад ийм яриа гарсан бэ гэхээр шүүгдэгч Э.Амарболдын дүү Э.Амарзаяа гэдэг охинтой миний охин найзалдаг байсан. Талийгаачийн ээж нь зун ажлынхантайгаа амралтад явахдаа хоёр хүүхдийг аваад явсан юм билээ. Талийгаач тэр найз охиндоо “Би ээжтэй амралтад яваад” гэж ярьсан юм шиг байгаа юм. Түүнийг нь Амарболдынхоо хэргийг хөнгөлөх гэж ээж нь цагдаад мэдүүлэг өгөхдөө “Амралтад ээжтэйгээ явсан гэсэн. Энэ хүүхэд угаасаа архи, пиво уудаг” гэсэн санаатай ойлголт төрүүлэх гэж ярьсан юм болов уу гэж би ойлгоод байгаа. Охин маань ээжтэйгээ хамт амралтад явсныг нь тэгж мушгиж, Э.Амарболдын хэргийг хөнгөрүүлэх үүднээс ингэж мөрдөн байцаагчид мэдүүлэг өгч, архи дарс уудаг мэтээр, бүр буудлаар хэсдэг юм шиг ярьж, хүрээг нь тэлээд байгаа юм. Шүүгдэгчийн талаас тийм явуургүй зүйл хэлсэн. Тийм юм гэж хэзээ ч байхгүй. Миний охин жаахан хүүхэд шүү дээ. 

-Талийгаачийг урлаг, соёлыг авьяастай, хичээл сурлагадаа сайн хүүхэд байсан гэж багш нар нь ярьж байсан. Та эмээгийнх нь хувьд түүнийг илүү сайн мэдэх байх л даа?

-Хичээл орж байсан багш нар, дуу хөгжмийн багш нь манай охиныг ямар хүүхэд байсныг мэднэ дээ. Миний охины хувьд даруу төлөв, шударга, юманд их хичээл чармайлттай хүүхэд байсан. Дунд ангид орсныхоо дараа хичээлээ тараад англи хэлний дугуйланд явна. Англи хэлэндээ их дуртай. Чөлөөт цаг бага гарна. Хичээл сургуулиа л хийгээд явдаг хүүхэд байсан. Урлаг, соёлын уралдаанд удаа дараа орж, тэргүүн байр, шагналт байруудад орж байсан.

-Шүүгдэгч Д.Жавхлан талийгаачийг хүчиндсэн гэдэг нь шинжилгээгээр тогтоогдоогүй гэж хэлсэн гэж байсан?

-Шүүх эмнэлгийн шинжилгээгээр Д.Жавхлангийн үрийн шингэн илрээгүй. Харин Э.Амарболд талийгаачийг хүчирхийлсэн болох нь тогтоогдсон. Яагаад Д.Жавхлангийнх илрээгүй вэ гэхээр гэмт хэргээ нуун далдлах үүднээс арчиж цэвэрлэсэн байдаг. Хэрэг явдал болсны дараа Д.Жавхлан буудлын үйлчлэгчээс хоёр удаа маш их хэмжээгээр хоёр гартаа сальфетка дүүргэж аваад өрөө рүүгээ орсон бичлэг байдаг. Тэгэхээр Д.Жавхлан гэмт хэргээ нуун далдлах зорилгоор үйлдсэн эд мөрөө дээд зэргээр цэвэрлэсэн гэж хардаж байгаа.

Хоёрдугаарт, охин яагаад их хэмжээний цус алдав гэдгийг бодох ёстой. Д.Жавхланг эхлээд охиныг маань хүчирхийлж, аймшигтай үйлдэл хийж байхад Э.Амарболд унтаж байсан гэдэг. Д.Жавхлан бүр охиныг онц хэрцгийгээр хүчирхийлж, гэмт хэрэг үйлдсэн. Үүнээс үүдэж маш их цус гарсан. Язралт, урагдалт, шарх үүссэн. Амиа алдсаных нь дараа ч Д.Жавхлан хүчирхийлсэн байдаг.

Д.Жавхлан ёс бус үйлдэл хийснийхээ дараа Э.Амарболдыг сэрээж, “Чи одоо үйлдэл хий” гэсэн байгаа юм. Тэгээд Э.Амарболд нь охин дээр очиход  амиа алдсан байсан юм билээ. Тэгээд тэр хоёр ариун цэврийн өрөө рүү орж, хоорондоо ярьсан гэсэн. Д.Жавхлан нь “Э.Амарболдоо чамд машин барьдаг найз байна уу. Одоо энэ хэргээс мултрахын тулд охиныг хөдөө аваачаад булчихъя. Ахиухан бензин хийлгээд, яваад өгчих найз байна уу” гэсэн байгаа юм. Тэгэхээр нь Э.Амарболд “Тэгж одоо болохгүй. Бөөн асуудал болно” гэсэн юм билээ. Түүнээс хойш тэр хоёр юу ярьж, ямар зүйл болсныг нь мэдэхгүй шүү дээ. Э.Амарболдын өгсөн мэдүүлгээс үзэхэд ийм зүйл болсон юм билээ.

-Шүүгдэгч Э.Амарболдын дүү охиныг шүүх хуралд гэрчээр оруулах хүсэлт тавьсан гэж байсан?

-Гэрчээр оруулахыг бид эрс эсэргүүцсэн. Шүүх зөвшөөрөөгүй. Зэрлэг араатнуудын ар гэрийг гэрчээр оруулж байдаг тийш шүүх байхгүй шүү дээ. Ямар хэргийн газар дээр байсан биш. Байлцуулаад байх шаардлагагүй байх.

-Буудлын эздийг хэрэгт холбогдуулан шалгасан уу?

-Зочид буудлын эздийг иргэний хариуцагчаар татах хүсэлтийг бидний зүгээс гаргасан. Шүүх бол иргэний хариуцагчаар татах нь зөв гэж үзсэн. Анхны шүүх хуралд оролцох мэдэгдэл өгсөн боловч ирээгүй. Одоо болох шүүх хуралд иргэний хариуцагчаар оролцуулах ёстой.

Т.Амараа

ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 39 )

Zochin [ 150.129.140.194 ]      |     2018 оны 11-р сарын 20 -нд, 10:06 минутанд

Neg ni bol huchindeegui yum bishuu huchindsen sdakiig nasaar ni hori

Хөгийн шүүх засаглал [ 202.21.106.142 ]      |     2018 оны 11-р сарын 19 -нд, 11:17 минутанд

Хохирч амиа алдсан хүний төлөө биш алуурчдын эрх ашгийг хамгаалахын төлөө ажилладаг шүүх дэлхий дээр зөвхөн Монголд л байна. Үнэхээр дэндүү эмгэнэлтэй!

irgen [ 65.49.68.205 ]      |     2018 оны 11-р сарын 19 -нд, 09:41 минутанд

Aluurchdiig umguuluh umguulugch oldmoorgui yum!Mongoliin shuuh tsagdaa oilgomjtoi!Olon ulsad hand!Esvel shuud tarchlaan alj amiig amiig amiar solihoos uur yahav.Niigmiig iim bdald hurgej bga shuuh tsagdaagiinhnii buruu.Odoo yahav.Irged ingej uursduu huulichilahaas.

Z [ 59.153.114.21 ]      |     2018 оны 11-р сарын 18 -нд, 10:40 минутанд

Ene 2 tsaaziin yal avaagui ch hamaagui e nohoin amidralaar yavj nohoi shig uheh bolno udahgui ee ta nar harj l bgarai

. [ 43.242.243.244 ]      |     2018 оны 11-р сарын 18 -нд, 04:06 минутанд

Зүгээр л буудчих

zochin [ 203.91.115.43 ]      |     2018 оны 11-р сарын 17 -нд, 08:23 минутанд

1.hunii ami. 2.huchnii herg. 3.nasand hureegui huuhed. 4. Buleg herg. ene bol aimshgt herg yum shuugchiin tolgoi yalzraiguil bol 20.jiliin yal ugh hergte

zochin [ 66.181.178.175 ]      |     2018 оны 11-р сарын 17 -нд, 07:05 минутанд

heregtnuud n yag monuu bishuu gedgiig davj zaaldah heregtei

zochin [ 202.5.202.130 ]      |     2018 оны 11-р сарын 17 -нд, 05:21 минутанд

Ene 2-g shuud buudan alah heregtei.

zochin [ 172.104.141.200 ]      |     2018 оны 11-р сарын 17 -нд, 04:34 минутанд

hytad ymuu solongost ingesen bol shuud tsaaz esuul mash olon jiliin yl awah bhdaa.buh gerch buh ym ni oilgomjtoi bhad yasan uddag ym.shuuh emnelgiihniig bas dawhar shalgah heregtei.archaagui nowshnuudiig alah ch bagadana.burhan shiitgenee

Ням [ 202.179.26.222 ]      |     2018 оны 11-р сарын 16 -нд, 16:22 минутанд

Тэр 2 г шууд алах хэрэгтэй дахиад ийм хэрэг хийнэ ш дээ. Амьд байх эрхгүй хүмүүс。

Ghj [ 64.119.20.129 ]      |     2018 оны 11-р сарын 16 -нд, 11:05 минутанд

Niigmiin xog novsh shaar shavxruunuudiig tsaazalj daldruulaach

Tsetsrg [ 175.205.242.163 ]      |     2018 оны 11-р сарын 16 -нд, 03:27 минутанд

Aluurchid amid yawah eth bhui. Iim aluurchidiin ger bul huuhedee umuuruh erh bhui bugdiin amiig amiar solii

Зочин [ 103.57.93.66 ]      |     2018 оны 11-р сарын 15 -нд, 12:12 минутанд

Тэр 2 үхдэлийг өмгөөлөөд яваа худалдагдсан новшнуудыг хамт цаазал эс тэгвэл үр хүүхдүүдэд нь мэдрүүл

Тх [ 202.21.106.117 ]      |     2018 оны 11-р сарын 15 -нд, 11:49 минутанд

Тэр Жавхлан гэдэг нь бүүр илүү зэвүүн гар байна шд,ул мөрөө баллачихаад минийх илрээгүй юм чинь гээд мултрах гээд бдаг,муу новшийг адилхан шийтгэ,манай шүүх эмнэлэг бас муу юмаа муу юм,ер нь бага насны охидоо хараа хяналтаасаа бүү гарга энэ мэт хажуу хавийн бандь нарт боломж бүү олго,итгэмтгий гэнэн жоохон охин юу ч бодож дагаж орсиймдээ аймаар юм аймаар юм,энэ эмээ бол маш цэгцтэй ярьдаг юм бн аав ээжийг нь бодвол.

Unur [ 66.181.189.34 ]      |     2018 оны 11-р сарын 15 -нд, 11:25 минутанд

Chamin erdeniig bas arhi uuj amia horloson l bolgoj bna. Ehled alchad ul moroo daldlahin tuld tsonhor shidsen bh. Shuuh emnelevin dugneltend noloolson bgaa. Ter ohin shildeg 3taa uldsen baihad yu gj l amia horloh weedee. Bas SOHO mebelin zahirlin tuslah ohin bna. Egchteige hamt yawj baisnaa yu gej genet l baishi gin 22davhraas userj amia horloh weedee. Mongo erh medel uneheer huchtei yum aa. Mongol huuli heregjdeggu. Mongol humuus er ni diilenh ni muuu humuus

Unur [ 66.181.189.34 ]      |     2018 оны 11-р сарын 15 -нд, 11:25 минутанд

Chamin erdeniig bas arhi uuj amia horloson l bolgoj bna. Ehled alchad ul moroo daldlahin tuld tsonhor shidsen bh. Shuuh emnelevin dugneltend noloolson bgaa. Ter ohin shildeg 3taa uldsen baihad yu gj l amia horloh weedee. Bas SOHO mebelin zahirlin tuslah ohin bna. Egchteige hamt yawj baisnaa yu gej genet l baishi gin 22davhraas userj amia horloh weedee. Mongo erh medel uneheer huchtei yum aa. Mongol huuli heregjdeggu. Mongol humuus er ni diilenh ni muuu humuus

зочин [ 103.194.176.117 ]      |     2018 оны 11-р сарын 15 -нд, 09:09 минутанд

Монголын Шүүх Улсын яллагч нар нь гэм этгээдүүдтэй үгсэн хуйвалдаж хөөрхий охин бурууг тохож орхих нь тэр

зочин [ 103.194.176.117 ]      |     2018 оны 11-р сарын 15 -нд, 09:09 минутанд

Монголын Шүүх Улсын яллагч нар нь гэм этгээдүүдтэй үгсэн хуйвалдаж хөөрхий охин бурууг тохож орхих нь тэр

Иргэн [ 202.70.34.38 ]      |     2018 оны 11-р сарын 15 -нд, 08:08 минутанд

Худалдагдсан шүүх шүүгч нар энэ хэргийг үнэн зөв шүүхгүй нь тодорхой. Тиймээс амийг амиар цусыг цусаар соль. Чоно хүртэл бэлтрэгээ алуулчихаад хараад суудаггүй өс хонзонгоо заавал авдаг. Тийм болохоор хувийн зүгээс л өс хонконгоо ав

иргэд [ 66.181.191.211 ]      |     2018 оны 11-р сарын 15 -нд, 07:43 минутанд

Ийм ноцтой гэмт хэрэг гарах нөхцөл бүрдүүлсэн тэр буудлын эзэн гэж хаана ямар ажилтай этгээд байнаа,энэ байрыг нурааж,хоёр араатныг шууд буудах хэрэгтэй,шоронд тэртээ тэргүй алуулана,наана нь цаазын ял өгвөл шүүхийн нэрд хэрэгтэй биш үү?

Дамба очир алмаазыг [ 43.242.243.244 ] 2018 оны 11-р сарын 18 -нд, 04:07 минутанд

Дамба очир гишүүн

ger [ 49.0.135.140 ]      |     2018 оны 11-р сарын 15 -нд, 06:36 минутанд

Odoo tegee l hycheer arhi tsytgaa l alchihiin baina.Esvel hereg hiilgesen bolgoh ium bn.Byydliin ezen byryytai shalgah heregtei.

нн [ 103.242.47.86 ]      |     2018 оны 11-р сарын 15 -нд, 06:12 минутанд

Ийм араатнуудыг шууд цаазал бусдад нь жишээ болог тэгэхгүй бол даварна шүү дээ охин хүүхэдтэй хүмүүс айж байна Юун 13 тай охин архиуух чадахгүй

wolf [ 202.126.89.164 ]      |     2018 оны 11-р сарын 15 -нд, 05:59 минутанд

tsagdaa nar hunii zovlongoor togloh yumdaa

Зочин [ 64.119.27.12 ]      |     2018 оны 11-р сарын 15 -нд, 05:40 минутанд

алуурчид гишгэх хал байсан ч гишгүүлэх газар шороо байх ёсгүй.шороон дор булагдах ёстой

зочин [ 43.228.129.161 ]      |     2018 оны 11-р сарын 15 -нд, 05:22 минутанд

наад алуурчидаа цаазал цаазал цаазал өөр арга байхгүй үхлийн муугаар үхүүлсэн ч дээр юм уу бүх насаараа нь шоронд тарчлаа шоронд ороод улаан махныхаа горыг эдлүүлэх нь зөв юм байна там тогоонд орог,,,

Zochin [ 139.5.218.98 ]      |     2018 оны 11-р сарын 15 -нд, 05:18 минутанд

Ohin arhi uudag bas biye unelegch baisan geed ami nasiig n hunuuj bolno gesen uguu. Yamar ch baisan hunii ami burelgesen uildel n gemt hereg.

Zochin [ 64.119.26.156 ]      |     2018 оны 11-р сарын 15 -нд, 05:02 минутанд

Mania niigemd ene 2 aluurchin amidrah erh bhgui shuud tsaazaar abah heregtei Bas Ohio duuteil hun bn daa araichdee

Бат [ 202.9.43.234 ]      |     2018 оны 11-р сарын 15 -нд, 04:57 минутанд

Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болж төрийн ажилд хяналт тавихгүй бол төр мухардалд орлоо

Бат [ 202.9.43.234 ]      |     2018 оны 11-р сарын 15 -нд, 04:54 минутанд

Одоо монголд бэл бэнчингээ мэдэж хэрэг хий гэдэг зарчим үйлчлээд байх шиг энэ байдалд Элбэгдорж их үүрэг гүйцэтгэсэн

Эх [ 103.206.195.166 ]      |     2018 оны 11-р сарын 15 -нд, 04:45 минутанд

Хууль дүрэм нь шударга үйлчилдэг бол энэ эмээ, ээж, аавыг ЯДАЖ ингэж зовоохгүй сэн... Хайран охиноо алдсан уй гашуу дээр ямар их зовооно вэ!!! Энэ хэргийг үнэн шударга шийдвэрлэж, эмээ, ээж, аавынх зовлонг бага боловч хөнгөлөөч!!! ЭРХЭМ ШҮҮГЧИД ЭЭ

иргэн [ 202.179.25.228 ]      |     2018 оны 11-р сарын 15 -нд, 04:20 минутанд

шүүх эмнэлгийн буруу үйлдэл гаргасан ажилтныг өөрсдыг нь шүүх хэрэгтэй

1 [ 203.91.115.248 ]      |     2018 оны 11-р сарын 15 -нд, 04:08 минутанд

арай Ч ДЭЭ, араатнууд юмаа

Зочин [ 66.181.164.43 ]      |     2018 оны 11-р сарын 15 -нд, 04:00 минутанд

Хөөрхий охины хэргийг үнэн зөв шийдэж сүнсийг амирлуулах хэрэгтэй байна шүү дээ эрхэм шүүгчдээ! Та нар бас үр хүүхэдтэй ,өрөвдөх зүрх сэтгэлтэй л баймаарсан. Тангараг өргөсөн шүүгч прокурорууд үнэн зөв шийдвэр гаргаж, аав ээж төрөл төрөгсдийнх нь гомдол гансралыг бага ч болов тайлмаар юм. Хэрэг хийсэн хүн дүрст араатнуудыг өршөөж зөөлөн ял өглөө гээд, тэд засарч сайжрах биш гарч ирээд илүү хүнд эрүүгийн хэрэг хийх байлгүй

ҮНЭНИЙГ ИЛТГЭГЭЧ [ 103.57.94.125 ]      |     2018 оны 11-р сарын 15 -нд, 03:34 минутанд

ШҮҮХ ЭМНЭЛЭГ НЭРТЭЙ ХУЛГАЙЧДЫГ БОЛИУЛАХ ХЭРЭГТЭЙ. АР ГЭР АРД ТҮМЭН НИЙЛЭЭД ОЛОН УЛСЫН ШҮҮХЭД ХАНДАХ БАЙСЫН . МОНГОЛЫН ШҮҮХ ЭМНЭЛЭГ ХЭЗЭЭ Ч ҮНЭНИЙГ ХЭЛЭХГҮЙ. САЯХАН ХОРЛОГДСОН МОДЕЛЬ ОХИНЫ ТАЛААР ҮНЭНИЙГ ХЭЛЭЭГҮЙ. БУСДАД ХОРЛОГДСОН НЬ ЗАДЛАНГААР ИЛТ БАЙХАД. ХУЙХЫГ НЬ ДАГЗНЫ ЯСНААС ХӨНДИЙРТӨЛ ЧИРСЭН БАЙСАН ГЭСЭН Ш ДЭЭ. БИД ҮНЭНИЙГ ХЭЛБЭЛ ӨӨРСДӨӨ АЛУУЛАХ ГАНЦ СОНГОЛТТОЙ ЭХ БАРИГЧДЫН ГАРЫН БАЙГУУЛЛАГА БОЛСОН ГЭЖ АРГА БАРСАН ЭМЧ ХЭЛЖ БАЙСАН

Зочин [ 124.158.126.197 ]      |     2018 оны 11-р сарын 15 -нд, 03:32 минутанд

yun buruu gazar yun buruu tsagt gj bee.....ter jaahan amitanii yasan gj tamlaj ami nasiign hunuuj bga yumbe.....ter algiin chinee jaahan ohind ymarch buruu baihgui shu

Bbn [ 220.94.215.45 ]      |     2018 оны 11-р сарын 15 -нд, 03:32 минутанд

Хууль хараад хэрэггүй мөрдөгдөх биш шууд хувийн арга хэмжээ ав

ө [ 202.72.245.122 ]      |     2018 оны 11-р сарын 15 -нд, 03:30 минутанд

Монгол эрчүүд ганц төрлийн сэрлийнхээ өдөөдлтөд л хөдөлдөг эхнэр ээж нарынхаа бизнэсийг идэж буй засгаас үхлтээ айдаг малнууд болж

зочин [ 64.119.21.138 ]      |     2018 оны 11-р сарын 15 -нд, 03:26 минутанд

хөөрхий энэ 2 хүү ч дууссаан.. буруу газар, буруу цагтаа байж таараад.

Зочин [ 202.21.102.226 ] 2018 оны 11-р сарын 15 -нд, 03:38 минутанд

Ийм зэрлэг араатанаас дор амьтад дуусах нь ч зөв. Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэж ...........

Zochin [ 66.181.182.91 ] 2018 оны 11-р сарын 15 -нд, 05:03 минутанд

Huutsaach chi. Huurhiich geh shig ter muu 2 novshiin ah duu n yumuu.

Иргэн [ 119.40.99.34 ] 2018 оны 11-р сарын 15 -нд, 05:59 минутанд

Энэ 2 адгуусыг тамлаж байгаад цаазаар авах хэрэгтэй. Эх хүнээс төрчихөөд охин дүүтэй байж ийм бузар булай хэрэг хийдэг, хүн биш байна. Адгууснууд. Хөөрхий хүний охин үр яаж зовж үхсэн бол. Аав ээжийнх нь зовлонг бага боловч хөнгөлж шударга шүүж бусад адгууснуудад үлгэр дууриалал болохоор шүүж, ял эдлүүлж тамлах хэрэгтэй.

ганаа [ 124.158.112.3 ] 2018 оны 11-р сарын 15 -нд, 06:07 минутанд

бүлэглэж хүн зодсон бүлэглэж хүчингийн хэрэг хийсэн мөн бүлэглэж хүн алсан гэдэг зүйл ангиар ял өгөх хэрэгтэй

Nymaa [ 202.179.25.161 ] 2018 оны 11-р сарын 15 -нд, 14:20 минутанд

ter buudliin resepshin 13 xan nastai xaraajiin jooxon xuuxed oruuljil baidag ter muu 2 ter xuuxdiig ymar negen yumaar xuurch awch orson baix. Ter buudliixniig sain shalga

зочин [ 202.126.89.142 ] 2018 оны 11-р сарын 15 -нд, 15:07 минутанд

Шоронд ороод алуулна наад 2 чинь. Тэнд жинхэнэ хууль шударга үйлчилнэ ш дээ. Асуудалыг хутгаар шийддэгий.

зочин [ 103.111.68.3 ] 2018 оны 11-р сарын 16 -нд, 01:48 минутанд

Монголын шүүх шударга шүүнэ гэж найдах хэрэг байна уу. Хоёулангийн шууд алчихаач амийг амиар

зочин [ 202.9.43.20 ] 2018 оны 11-р сарын 16 -нд, 03:14 минутанд

тэр 2 мал шоронд ороод алуулдаг байлаа ч, шүүх тэдэнд ялын дээд хэмжээ өгөх ёстой !

IRGEN [ 103.26.193.49 ]      |     2018 оны 11-р сарын 15 -нд, 03:18 минутанд

ENE ZERLEG HUMUUSIIG ORSHOOGOOD DARAA NI EDNEES YU HULEEHEV DE IIM YUM HIISEN HUMUUSIIG OMGOOLDOG HUMUUS BOL SHAARNUUD SHUUD ENE 2 G HUULIIN HAMGIIN DEED YALIIG UGUH HEREGTEI YAMAR NEGEN BAIDLAAR ORSHOOH HONGOLOH ASUUDAL OGTHON CH BJ BOLOHGUI

Go to top of page