ЧУУЛГАН: С.Соёмбо-Эрдэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр томилох тухай танилцуулгыг сонслоо

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 15

 

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.11.15/ нэгдсэн хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд С.Соёмбо-Эрдэнийг томилох тухай Шүүхийн ерөнхий зөвлөлийн танилцуулагыг сонслоо. Улсын дээд шүүгчид нэр дэвшигчид хандаж УИХ-ын гишүүд хууль дээдлэх болон шүүгчийн ёс зүйн зарчмыг баримталж, шударга ажиллахыг сануулж байсан юм. Мөн авлигаас ангид ажиллаж, шүүхэд итгэх ард түмний итгэлийг сэргээж ажиллахыг үүрэг болгож байлаа.

Нэр дэвшигч Сосорбарамын Соёмбо-Эрдэнэ нь 1976 онд Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн. Ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг байна. Тэрбээр 1984-1995 онд нийслэлийн 10 жилийн 60 дугаар дунд сургууль, 1995-1999 онд Шихихутуг хууль зүйн дээд сургууль, 2007-2009 онд Батлан хамгаалахын их сургуулийн магистрын сургалтыг тус тус дүүргэсэн эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн магистрын зэрэгтэй, хуульч цолтой аж.

1999-2000 онд Хан-Уул дүүргийн шүүхэд жолооч, нарийн бичгийн дарга, 2000-2005 онд Нийслэлийн шүүхийн шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга, 2005-2006 онд Улсын дээд шүүхэд шинжээч, 2006-2011 онд Сонгино хайрхан дүүргийн шүүхийн шүүгч, 2011-2013 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч, 2013-2014 онд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч, 2014-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 10 дугаар шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад 2015 оноос Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа аж. Анхан болон давж заалдах шатны шүүхэд 12 жил шүүгчээр ажиллажээ. Шүүхийн мэргэжлийн хорооны нэгдсэн  үнэлгээгээр нэр дэвшигч С.Соёмбо-Эрдэнэ нь шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгаруулалтад 70.6 оноо авсан болохыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж танилцуулгадаа дурдаж байв. Мөн нэр дэвшигчийг Шүүхийн ерөнхий зөвлөл болон Монголын Хуульчдын холбооноос мэргэжил, ур чадвар, нэр хүндийн хувьд Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллах шаардлага хангасан хэмээн дүгнэжээ.

М.БҮҮВЭЙ

WWW.ZIDAA.MN

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(122.201.21.218) 2018 оны 11 сарын 18

УДШ-ийн Ерөнхий шүүгч Зоригийн гар хөл Соёмбо-Эрдэнэ гэж сонссон юм байна. Шүүхийн шийдвэрт шүүгчийн санал нууц гэж хуульчилчихаад хүн хэлмэгдүүлээд байдаг бүлэглэл тогтсоныг анхаарах цаг болсон. Ж нь: Зоригийн амь нас бүрэлгэсэн хэргийн шийдвэрлэлт.

0  |  0
монгол(150.129.142.233) 2018 оны 11 сарын 18

Нэлээд хэдэн жилийн өмнө Дээд шүүхэд үнэн мундаг хүмүүс ажилладаг байжээ. Хэрэв Дээд шүүхэд шударга, хүнлэг хүмүүс байгаагүй бол хэчнээн хүний хувь заяа хохирох байсан бол? Эрдэнэ-Очир гэдэг хүнд хоёр шатны шүүх цааз оноогоод, харин Дээд шүүх хэлмэгдсэн гэдгийг нь тогтоож цагаатгаж байлаа. Тийм л хүмүүс Дээд шүүхэд ажиллаж ард түмний хувь заяаг дээдлэх ёстой!!! Хараал, ерөөл гэж үнэхээр хэцүү

0  |  0
Зочин(64.119.16.29) 2018 оны 11 сарын 17

Залуу хүн ч гэх шиг хөшиг ЛАЛАР л бна манангийн бууны нохой соёмбоэрдэнэ гэдэгийг хүн болгон мэдэн

0  |  0
Зочин(64.119.16.29) 2018 оны 11 сарын 17

ЭЛБЭГДОРЖИЙН ТӨМСӨГ ШДЭЭ

0  |  0
Иргэн (64.119.16.29) 2018 оны 11 сарын 17

ЭНЭ СОЁМБОЭРДЭНЭ ЁСТОЙ ХОГИЙН ПИЗДАА ШТЭЭ ! ТӨРЧ ГЭЖДЭЭ МАФИ БҮЛЭГЛЭЛ ЯЛТАНУУД ТӨРД БНА БОСОХ ЁСТОЙ АРД ТҮМЭН

0  |  0
зочин(66.181.167.191) 2018 оны 11 сарын 17

дээд шүүхийн шүүгч нар дор хаяж л 20-25 жил шүүгч хийсэн нийгэмд болоод мэргэжил нэгтнүүд дундаа нэр хүндтэй шүүгч нар байх хэрэгтэй санагддаг.хүний болон нийгмийн маш чухал ,амин асуудлуудыг шийдэх хэмжээний мэдлэгээс гадна туршлага байх ёстой л гэж боддог.Шүүгч болоод 12 жил л болж байгаа шүүгч хэний дэмжлэгээр хаанаас яах гэж гараад ирэв гэдэг бас л асуудал......

0  |  0
Зочин(176.143.119.112) 2018 оны 11 сарын 16

Өөр хүн алга уу. Элбэгдоржийх карманы хүн дахиад л гараад ирлээ ийм байхад шудрага ёс яриад ч хэрэгүй бололтой.

0  |  0
иргэн(202.5.194.26) 2018 оны 11 сарын 16

Хөдөлмөрийн маргаанаар 2017 оны 07 сард шүүхэд хандсан.2 шатны шүүхүүд миний талд шийдсэн боловч 06сард дээд шүүхээс хэргийг буцаав.Одоо болтол шийдэгдээгүй л

0  |  0
vvv(66.181.178.12) 2018 оны 11 сарын 16

76 hulgaich yos zyi entr yarihasa ichij uheed bugd ogtsor

0  |  0
Оюу(66.181.179.208) 2018 оны 11 сарын 15

Шуухиихэнии толгоид цэвэр шударга хун баихгуи л болов уу тэд иргэдэд халтаи баячуудын боол луивар хэрэгжуулэгч

0  |  0
Шуугчээ(66.181.179.208) 2018 оны 11 сарын 15

Яг тиим Нямдорж мэтиин гар хол ард олонд чамд итгэл торохгуи юм баина нэр нуур гэж хамаагуи бололтои

0  |  0
иргэн(82.223.9.206) 2018 оны 11 сарын 15

Хошин шог шудрага шүүгч хэзээч дээш гарахгүй нийгэм .Яандаа ийм шүүгч гэж яваад.Өөрийн толгой байхгүй .

0  |  0
иргэн(82.223.9.206) 2018 оны 11 сарын 15

Хошин шог шудрага шүүгч хэзээч дээш гарахгүй нийгэм .Яандаа ийм шүүгч гэж яваад.Өөрийн толгой байхгүй .

0  |  0
Irgen(202.170.71.39) 2018 оны 11 сарын 15

Mergejliin bolovson huchin uneheer buh salbart dutagdaj bna. Bolovsrol mash nimgen bna daa. Yuch medehgui batsaanuud dargantsar bolohoor mongol uls yanaa, yaj hugjinuu.

0  |  0
ЗОЧИН(202.9.42.187) 2018 оны 11 сарын 15

ИХ ЗҮС ХАРСАН ХҮН БАЙСИЙН ЭНХБАЯРЫГ ШҮҮСЭН ГЭР БАЙНАДӨӨ? шүүсэн ажил нь үр дүн байна уу? бас л улс төрчдын гар хөл болхгүй гэхийн баталгаагүй нөхөр байна даа????

0  |  0
zochin(122.201.23.83) 2018 оны 11 сарын 15

Намбарын Энхбаярыг сүр дуулиантай шүүсэн амбицтай гар даа

0  |  0
зочин(103.57.93.175) 2018 оны 11 сарын 15

боловсрол нимгэн л бна даа

0  |  0
Top