МАН: Бүлгийн даргаараа Д.Тогтохсүрэнг томилох эсэхийг хэлэлцэнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 11 сарын 15

 

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2018.11.14/ хуралдаж, УИХ дахь МАН-ын бүлгийн даргад УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн нэрийг дэвшүүлж, хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжсэн билээ. Харин Удирдах зөвлөлөөс гаргасан энэхүү шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, баталгаажуулах ёстой юм. Энэ дагуу өнөөдөр /2018.11.15/ УИХ дахь МАН-ын бүлэг 13.00 цагт хуралдаж, Д.Тогтохсүрэнг бүлгийн даргаараа томилох эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Өнгөрсөн даваа гарагт /2018.11.12/ МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваад улс төрийн хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлөх саналыг гаргасан юм. Удирдах зөвлөлөөс гаргасан энэхүү саналыг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд дэмжиж, түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. 

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
равдан(66.181.160.8) 2018 оны 11 сарын 15

Ёстой төрийн хар хүн дээ амжилт хүсье

0  |  0
Top