СБД-ийн МАН-ын хорооны даргаар Д.Цогтбаатар дахин сонгогдлоо

2018 оны 11 сарын 15

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Монгол ардын намын хорооны долдугаар хуралдаан өчигдөр /2018.11.14/ "Тусгаар тогтнолын ордон"-д болж өндөрлөлөө. 166 төлөөлөгч оролцсон уг хурлаар Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга Д.Цогтбаатарын “Сүхбаатар дүүргийн МАН-ын Хорооны ажлын тайлан” илтгэл, Хяналтын хорооны мэдээлэл, намын хорооны дотоод зохион байгуулалт гэсэн үндсэн гурван асуудлыг хэлэлцэв.

Намын хороо болон Хяналтын хороогоо шинэчлэн байгуулсан Сүхбаатар дүүргийн МАН-ын хороо үргэлжлүүлэн Анхдугаар бага хурлаа хуралдуулж, төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргаар УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг дахин сонгосон байна.



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top