АНУ 2001 оноос хойш дайнд 5.9 их наяд ам.доллар зарцуулжээ

 

АНУ 2001 оноос хойш дайнд 5.9 их наяд ам.доллар зарлагадсан гэсэн судалгааны дүн гарчээ. Судалгааг АНУ-ын Брауны их сургуулиас гаргасан байна. Судалгаагаар Афганистан, Ирак, Сири болон бусад оронд явуулсан АНУ-ын оролцоотой цэргийн ажиллагааны үеэр 480 мянган хүний амь үрэгдсэнийг тогтоожээ. Амиа алдагсдын 244 мянга нь энгийн иргэд байсан аж. Мөн 10 сая хүн дүрвэгч болжээ.

Харин Пентагоноос мэдээлэхдээ “АНУ 2001 оны есдүгээр сарын 11-нээс 2018 оны сүүлч хүртэл цэрэг, дайны ажиллагаанд 1.7 их наяд ам.доллар зарлагадсан” гэсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн долдугаар сард НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын өмнө Умард Атлантын цэргийн холбооны орнуудад хандан цэргийн зардлаа нэмэхийг уриалсан билээ.

О.ЧАНЦАА

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page