О.Анужин, М.Од нарын гоцолсон Монголын ”Цөмөөхэй” Токиод зочиллоо

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 15

Японы Токио хотноо Монголын балетын хөгжил сан, Дуурь, бүжгийн эрдмийн театр /ДБЭТ/, "Комаки балет" компани хамтран "Цөмөөхэй" бүжгэн жүжгийг аравдугаар сарын 27- 28-ны өдрүүдэд амжилттай тоглолоо. "Тokyo New National Ballet Theatre"-т болсон тоглолтод Монголын балетын хөгжил сангийн тэргүүн, Соёлын элч, Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг, ДБЭТ-ын гоцлооч, Гавьяат жүжигчин О.Анужин, Соёлын тэргүүний ажилтан Б.Саруул, М.Од, бүжигчин Б.Төгөлдөр, Олон улсын балетын анхдугаар уралдааны шагналтнууд болох Б.Хатанбаатар, О.Даваадорж, А.Тэмүүлэн нар урилгаар оролцсон байна.

"Цөмөөхэй" төслийн хүрээнд Монгол Улсад тоглогддог тайз, декорацийг Токиод бүрэн хэмжээгээр зассан аж.

Тоглолтыг үзэхээр ирсэн хүндтэй зочдын нэг болох Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Д.Батжаргал хоёр орны соёлын харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулж буй Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг,  "Комаки балет" компанийн үүсгэн байгуулагч Со Кикүчи нарт талархал дэвшүүлэв.

Тоглолтыг мөн урилгаар ДБЭТ-ын захирал Ц.Түвшинтөгс болон Монголын балетын хөгжил сангийн хамт олон  үзэж сонирхжээ.

 

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top