Статистикийн мэдээ: Өсөөгүй юм алга


МУУ БҮХЭН ЦӨӨРЧ, САЙН БҮХЭН ҮРЖСЭН СТАТИСТИКИЙН МЭДЭЭ

Үндэсний статистикийн газраас өнөөдөр /2018.11.15/ 2018 оны эхний 10 сарын нийгэм, эдийн засгийн байдлийг танилцууллаа. Нийгмийн болон хөдөлмөрийн салбарын мэдээллийг хүргэхэд манай улсын бүхий л салбар эерэг дүр төрхтэй болсныг анзаарлаа. Ерөөсөө Статистикийн газрын мэдээлснээс харвал Монгол Улсын нийгэм, эдийн засгийн салбарын бүхий л муу бүхэн цөөрч, сайн бүхэн үржсэн таатай мэдээллийг өгсөн. Ингээд тус газрын мэдээллийг ямар нэг хачиргүйгээр товчлон хүргэж байна.  

Өрхийн сарын дундаж орлого 87 мянган төгрөгөөр өсчээ

Өрхийн нийгэм, эдийн засгийн 2018 оны гуравдугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 145.4 мянган төгрөгөөр өссөн гэлээ. Учир нь цалин хөлсний орлого 63.7 мянган төгрөг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 26.3 мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлогын хэмжээ 2018 оны гуравдугаар улиралд 1.0 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 87.5 мянган төгрөгөөр өссөн аж. Харин өрхүүдийг мөнгөн орлого, зарлагаар нь бүлэглэн авч үзвэл, 2018 оны гуравдугаар улиралд 300.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 76.1 мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 54.6 мянга, 300.0-500.0 мянган төгрөгийн орлоготой өрх 128.0 мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 128.0 мянга байгаа бол 500.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 260.4 мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 260.5 мянга байна. Харин 2.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 83.3 мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 98.5 мянга байна.

 

Даатгалын хураамжийн орлого бүхэлдээ өсөв

Даатгалын хураамжийн орлого 10.6 тэрбум төгрөгөөр өсч, даатгалын хураамжийн орлого 2018 оны эхний есөн сард 123.7 тэрбум төгрөг болж, даатгалын нөхөн төлбөрт 41.8 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс даатгалын хураамжийн орлого 10.6 тэрбум төгрөгөөр, даатгалын нөхөн төлбөр 9.3 тэрбум төгрөгөөр тус тус өсжээ. Даатгалын хураамжийн орлого өмнөх оны мөн үеэс 10.6 тэрбум төгрөгөөр өсөхөд хариуцлагын даатгалын орлого 4.3 тэрбум төгрөгөөр, амь нас, эрүүл мэндийн даатгалын орлого 3.2 тэрбум төгрөгөөр, эд хөрөнгийн даатгалын орлого 2.2 тэрбум төгрөгөөр, санхүүгийн даатгалын орлого 0.8 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлсөн байна.

Зочид буудал 125.6, нийтийн хоолны орлого 273.3 тэрбумаар өслөө

Нийтийн хоолны салбарын орлого 2018 оны эхний есөн сард 273.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 41.2 тэрбум төгрөгөөр өсчээ. Үүнд кафены орлого 17.4  тэрбум төгрөг, гуанзны орлого 4.4 тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч рестораны орлого 34.0 тэрбум төгрөг, захиалгат хоолны хүргэлтийн орлого 25.1 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна. Зочид буудлын салбарын орлого 2018 оны эхний есөн сард 125.6 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 9.6  тэрбум төгрөгөөр өссөн гэв.  

Худалдааны салбарын боруулалт 86.6 хувиар дээшлэв

Улсын хэмжээнд 2018 оны эхний есөн сарын байдлаар нийт 85.5 мянган Аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагийн 34.1 мянга нь бөөний болон жижиглэн худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж байна. Худалдааны салбарын нийт борлуулалт 2018 оны эхний есөн сард 11.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.7 их наяд төгрөгөөр өсчээ. Өмнөх оны мөн үеэс жижиглэн худалдааны борлуулалт 1.0 их наяд төгрөгөөр, бөөний худалдааных 691.2 тэрбум төгрөгөөр тус тус өссөн аж. Худалдааны салбарын нийт борлуулалт өмнөх оны мөн үеэс бүх аймаг, нийслэлд 86.6 хувиар өссөн гэнэ.

Төмөр зам 10 сарын хугацаанд 504.6 тэрбумын ашиг олсон байна

Төмөр замын тээврээр тээсэн ачаа 2018 оны эхний 10 сард 21.1 сая тонн, зорчигчид давхардсан тоогоор 2.2 сая хүн болж, өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 2.6 сая тонноор өсөж, зорчигчид 53.7 мянгаар буурсан байна. Төмөр замаар 2018 оны эхний 10 сард тээсэн нийт ачаанд дотоодын ачаа 39.6 хувь, экспортын ачаа 35.8 хувь, импортынх 11.3 хувь, дамжин өнгөрсөн ачааных 13.3 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс импортын ачааных 1.0 пункт, экспортын ачааных 0.6 пунктээр өсөж, харин дотоодын ачааных 1.5 пункт, дамжин өнгөрсөн ачааных 0.1 пунктээр буурсан байна. Төмөр замын тээврийн салбарын орлого 2018 оны эхний 10 сард 504.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 70.1 тэрбум төгрөгөөр өсчээ.

Барилга угсралт, засварын ажил 37.1 тэрбум төгрөгөөр өссөн гэв

Барилга угсралт, их засварын ажлын хэмжээ 2018 оны эхний 9 сард 2.9 их наяд төгрөгт хүрч, 2.4 их наяд төгрөгийн ажлыг дотоодын барилгын байгууллага, 532.8 тэрбум төгрөгийн ажлыг гадаадын барилгын байгууллага гүйцэтгэсэн байна. Барилга угсралт, их засварын ажлын хэмжээ 2018 оны эхний есөн сард өмнөх оны мөн үеэс 37.1 тэрбум төгрөгөөр өсөхөд дотоодын барилгын байгууллагын гүйцэтгэсэн ажлын хэмжээ 143.7 тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч гадаадын барилгын байгууллагын гүйцэтгэсэн ажлын хэмжээ 180.8 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

Эх нялхсын эндэгдэл буурлаа

Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сард 64.1 мянган эх амаржиж, 64.5 мянган хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 3295-аар, амьд төрсөн хүүхэд 3328-аар нэмэгдсэн байна. Энэ оны аравдугаар сард 6519 эх амаржиж, 6554 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 286-аар, амьд төрсөн хүүхэд 270-аар нэмэгджээ. 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2018 оны эхний 10 сард 13 болж, өмнөх оны мөн үеэс нэг хүүхдээр буурч, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 17 болсон нь өмнөх оны мөн үетэй адил байна. 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2018 оны 10 дугаар сард 11 болж, өмнөх сараас 5 хүүхдээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 15 болж, өмнөх сараас дөрвөн хүүхдээр тус тус буурч, эхийн эндэгдэл 2018 оны эхний аравдугаар сард 15 болж, өмнөх оны мөн үеийн түвшинд байгааг мэдээллээ.

ДОХ-ын халдвартай хүн нэмэгдээгүй, 266 хэвээрээ байна

Улаанбаатар хотод 2018 оны аравдугаар сард ХДХВ/ДОХ-ын тохиолдол гараагүй бөгөөд улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын тохиолдол нийт 266 байгаа нь ДОХ-ын халдвартай хүний тоо нэмэгдээгүй байна.

Аж үйлдвэрлийн салбарын үйлдвэрлэл 2.0 их наядаар өсчээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2018 оны эхний 10 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 12.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.0 их наяд төгрөгөөр өсчөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 1.4 их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 1.1 их наяд төгрөг, металлын хүдэр олборлолт 139.2 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн гэв.

Аюулт үзэгдэл, ослын тоо 212-оор цөөрөв

Аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2018 оны эхний 10 сарын байдлаар 3546 болж, өмнөх оны мөн үеэс 212 буюу 5.6 хувиар буурсан байна. Объектын түймэр 3040 удаа гарч, өмнөх оны мөн үеэс 99 буюу 3.2 хувиар буурчээ. Аюулт үзэгдэл, ослын улмаас нийт 189 хүн амь насаа алдсаныг шалтгаанаар нь авч үзэхэд усны ослын улмаас 104, объектын түймрийн улмаас 58 хүн, шар усны үерийн улмаас 15 хүн, бичил уурхайн нурангийн улмаас 11 хүн, химийн бодисонд хордсоны улмаас 1 хүн тус тус амь насаа алджээ.

Хураасан ургац 80 хувиар арвижсан байна

Ургац хураалтын явцын мэдээгээр улсын хэмжээнд 2018 оны 11 дүгээр сарын 1-ний байдлаар 416.3 мянган тонн үр тариа, 166.6 мянган тонн төмс, 95.1 мянган тонн, хүнсний ногоо хурааж, 1.1 сая тонн өвс хадлан, 36.5 мянган тонн гар тэжээл, 4.6 мянган тонн дарш бэлтгэсэн байна. Өмнөх оны мөн үеэс бэлтгэсэн өвс хадлан 224.9 мянган тонноор, үр тариа 185.0 мянган тонноор, төмс 45.3 мянган тонноор, хүнсний ногоо 14.6 мянган тонноор, бэлтгэсэн дарш 3.2 (3.3 дахин) мянган тонноор өссөн бол гар тэжээл 9.7 (21.0 %) мянган тонноор буурчээ. Ингээд нийт хувиар нь авч үзвэл ургац хураалт 80 хувиар өссөн мэдээллийг өглөө.

Импортын үнийн индекс 3.2 хувиар өссөн гэлээ

Гадаад худалдааны нөхцөлийн индекс өмнөх оны мөн үеэс 16.9 хувиар өссөн байна Гадаад худалдааны нөхцөлийн индекс 2018 оны гуравдугаар улиралд 118.5 хувь болж, өмнөх оны эцсээс 15.4 хувь, өмнөх оны мөн үеэс 16.9 хувиар тус тус өсөж, өмнөх улирлаас 2.1 хувиар буурсан байна. Харин импортын үнийн индекс 2018 оны гуравдугаар улиралд 103.9 хувь болж, өмнөх оны мөн үеэс 3.2 хувь, өмнөх улирлаас 0.5 хувиар өссөн аж.

Эдийн засаг 6.4 хувиар өссөн

Эдийн засаг 2018 оны эхний 9 сард 6.4 хувиар өсч, ДНБ, оны үнээр 2018 оны эхний 9 сард урьдчилсан гүйцэтгэлээр 23.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.1 их наяд төгрөгөөр өссөн байна. Эцсийн ашиглалтын аргаар тооцсон ДНБ, оны үнээр 2018 оны эхний 9 сард урьдчилсан гүйцэтгэлээр 22.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.9 их наяд төгрөгөөр өслөө. Харин эцсийн ашиглалтын аргаар тооцсон ДНБ, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 12.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 0.8 тэрбум төгрөгөөр өссөн байна. Уг өсөлтөд хөрөнгийн нийт хуримтлал 1.4 их наяд төгрөг, бараа, үйлчилгээний экспорт 1.2 их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлснийг дуулгав.

Кабелийн телевиз хэрэглэгчид 24.5 мянгаар буурсан гэв

Шуудан, холбооны салбарын нийт орлого 2018 оны эхний есөн сард 710.6 тэрбум төгрөг, хүн амаас орсон орлого 440.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс шуудан, холбооны нийт орлого 125.4 тэрбум төгрөг, хүн амаас орсон орлого 32.8 тэрбум төгрөгөөр өссөн байна. Суурин утасны цэгийн тоо 2018 оны эхний есөн сард 320.8 мянга, кабелийн телевиз хэрэглэгчид 434.3 мянга болж, өмнөх оны мөн үеэс суурин утасны цэг 33.0 мянгаар нэмэгдэж, кабелийн телевиз хэрэглэгчид 24.5 мянгаар буурчээ. Үүнд агаарын олон сувгийн тоон телевизийн дамжуулах үйлчилгээ буурсан нь голлон нөлөөлөв.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 27,3 мянгад хүрчээ

Тэдний мэдээлснээр харвал ажилгүйдлийн түвшин өмнөх оны мөн үеэс 2.2 пунктээр буурч, ажиллах хүчний судалгааны 2018 оны гуравдугаар улирлын дүнгээр улсын хэмжээнд ажиллах хүч буюу 15, түүнээс дээш насны эдийн засгийн идэвхтэй хүн ам 1.3 сая болж, үүнээс 721.1 мянга нь эрэгтэй, 610.2 мянга нь эмэгтэйчүүд байгаа гэнэ. Эдийн засгийн идэвхтэй хүн амын 811.5 мянга хот, суурин газарт, 519.8 мянга нь хөдөө орон нутагт амьдарч байгаа аж. Мөнхүү хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2018 оны аравдугаар сарын эцэст 39.2 мянга, үүнээс 27.3 мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 11.9 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байгаа бол нийт бүртгэлтэй ажилгүй иргэд 2018 оны аравдугаар сарын эцэст 27.3 мянга болж, өмнөх оны мөн үеэс 3.1 мянгаар, өмнөх сараас 3.1 мянгаар өссөн байна.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Бусад зүйл

  • Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 73.7 тэрбум төгрөгөөр өсчээ.
  • Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ 3.0 хувиар өсчээ.
  • Төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 341.9 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.
  • Импортын хэмжээ 39.0 хувиар өслөө.
  • Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас 1.0 хувиар өслөө.
  • Хугацаа хэтэрсэн зээлийн мөрийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 73.7 тэрбум төгрөгөөр өслөө.
  • Зочид буудлын салбарын үйлдвэрлэгчийн үнэ 0.4 хувиар өслөө.
  • Гадаад худалдааны нөхцөлийн индекс өмнөх оны мөн үеэс 16.9 хувиар өссөн байна.
  • 18, түүнээс дээш насны 10000 хүнд ногдох гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс15.8 хувиар өсчээ.
  • Үнэмлэхүй бага температур 2018 оны 10 дугаар сард Ǧ21.7 хэм байлаа.
  • Халдварт өвчнөөр өвчлөгчид буурлаа.
  • Нийгмийн даатгалын сангийн зарлага 13.4 хувиар өсчээ.
  • Нэг ажиллагчид ногдох ДНБ-ий хэмжээ (хөдөлмөрийн бүтээмж) 2018 оны гуравдугаар улиралд 3.7 сая төгрөгт хүрлээ.
  • Нэг хүнд ногдох сарын дундаж орлогын хэмжээ амьжиргааны доод түвшнээс улсын дунджаар 68.3 хувь байна.

С.Баяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 8 )

хуяг [ 202.9.41.49 ]      |     2018 оны 11-р сарын 16 -нд, 01:30 минутанд

Миний цалин хэвээрээ бензин өссөн хүнсний үнэ өссөн байхад л ингэж гаргаад байгаамдаа

bbb [ 66.181.178.12 ]      |     2018 оны 11-р сарын 15 -нд, 21:50 минутанд

hudlaaa medeeee

Энхбаяр/инженер/ [ 103.10.23.145 ]      |     2018 оны 11-р сарын 15 -нд, 09:00 минутанд

Өрхийн орлого өссөн гэж худлаа битгий ярь ,өссөн мөнгөн төгрөгөө ноднингийн мөн үеэс өссөн долларын ханштай харьцуулаад үзэхээр таны орлого өссөн биш буурсан дүнтэй гарна.Ард түмнээ тэнэг мангараар нь бүү цэгнэ

kk [ 66.181.160.62 ]      |     2018 оны 11-р сарын 15 -нд, 08:08 минутанд

er em 2 bagshtaigaa shuu kk odoogiihaar gruop yumu da kk

kk [ 66.181.160.62 ]      |     2018 оны 11-р сарын 15 -нд, 08:08 минутанд

er em 2 bagshtaigaa shuu kk odoogiihaar gruop yumu da kk

kkk [ 66.181.160.62 ]      |     2018 оны 11-р сарын 15 -нд, 08:07 минутанд

deer bgaa huuhniig haana harlaa geed bsan chin oyutan baihdaa surguuliar neg hel amand ordog ohin bna shd 2 hun zereg sex hiij bgaad barigdsan geed l boon yum bolj bsan daa tgen ene maani end tavargaj yavdaj bj kkk

a [ 45.117.35.6 ] 2018 оны 11-р сарын 17 -нд, 03:13 минутанд

haha tegvel statistikiin medeelel ingej garah n argagui l yum bn

зочин [ 103.26.195.87 ]      |     2018 оны 11-р сарын 15 -нд, 07:16 минутанд

Баяр хүргэе. Улсын Их Хурал, Засгийн газар сайн ажилласан байна. Одоо эдийн засгийн өсөлтийг ард түмэнд хүргэх талаар дорвитой ажил хийгээрэй. Ард түмэн ядуу учраас бухимдал дэндүү их байна.

Zochin [ 150.129.142.226 ]      |     2018 оны 11-р сарын 15 -нд, 06:23 минутанд

Hudlaa hutsahaa bolich.buh ym esergeeree bga shude.bugd harjo bga.ene neg zadgii gazart dulduodsan zahialgiin tm yridag balawi baiguullaga bnaa

Go to top of page