Я.Санжмятав: ЖДҮХС-ийн зээлийг бүлэглэн хулгайлах ажлыг хийгээгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 15

 

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав өнөөдөр /2018.11.15/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Түүнийг Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байх үед жижиг дунд үйлдвэрлэлтэй холбоотой гаргасан шийдвэрүүд болон зээлийн эргэн төлөлттэй холбоотой асуудлууд үүсээд байгаа ба УИХ-ын гишүүн Я.Санжмятав энэ талаар тайлбар хийв.
 

Тэрбээр "Сүүлийн үед мэдээллийн сайтуудад хамгийн их бичигдэж байгаа зүйлийн нэг нь 23 тэрбум төгрөгийн асуудал болоод байна. Энэ нь 2013 оны долдугаар сарын 06-ны өдрийн Засгийн газрын тогтоолтой холбоотой. Өөрөөр хэлбэл, сурагчийн дүрэмт хувцасны үндэсний үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр гарсан тогтоол юм. Хөдөлмөрийн сайд энэ тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр шийдвэр гаргасан гэж ойлгож болно. БНХАУ-д хүүхдийн дүрэмт хувцсыг захиалгаар хийлгээд, дотоодын үйлдвэрлэгчдээр хийлгэхгүй байна гэх асуудлаар Монголын оёдолчдын нэгдсэн холбооны хүмүүс Ерөнхий сайдтай уулзсан. Улмаар энэ чиглэлд тодорхой хэмжээний хөрөнгө гаргах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Тогтоол нь долдугаар сарын 06-нд гарсан учир шуурхай ажил зохион байгуулах шаардлагатай болсон. Учир нь есдүгээр сарын 01-ний өдөр хүүхдүүд дүрэмт хувцастай болсон байх ёстой байсан. Тиймээс Хөдөлмөр эрхлэлтийн сангаас 17 тэрбум төгрөг гаргаж, зургаан тэрбум төгрөгийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг эрхлэх сан буюу ноос, ноолуурын эргэн төлөлтөөс гаргасан учир Хөдөлмөрийн яам, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Боловсролын яам хамтран гэрээ байгуулсан. Гэрээний дагуу Монголын оёдолчдын нэгдсэн холбоонд 23 тэрбум төгрөгийг шилжүүлж, жижиг аж ахуйн нэгжүүдэд хуваарилж өгсөн. Ноос, ноолуурын эргэн төлөлтөөс гарах зургаан тэрбум төгрөг жижиг, дунд үйлдвэрлэлийн данс руу шилжсэн, 17 тэрбум төгрөг нь ч буцаад төлөгдсөн. Мэдээж энэ ажлыг хийхэд маш олон байгууллага оролцсон болохоор зарим нь хугацаа хэтэрсэн асуудал гарсан. Гэхдээ шүүхийн шийдвэр гарсны дагуу эргэн төлөлт хийгдээд дууссан.

Дараагийн яригдаад байгаа асуудал нь есөн аж ахуйн нэгжид 7.9 тэрбум төгрөгийн зээлийг өгсөн гэх асуудал. Энэ тухайд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн төслийг шалгаруулах комисс гэж байдаг. Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан жижиг дундын сангийн хүмүүс, төрийн бус байгууллагынхантай хэлэлцэж байгаад зээл олгох нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасны дагуу Хөдөлмөрийн сайдын хувьд гарын үсэг зурж, зээлүүдийг олгосон.

Зээлүүд банкаар дамжиж олгохдоо хасагдаад 7.2 тэрбум төгрөг өгсөн байна. Энэ зээлийн төлөлт янз бүр байна. Тухайлбал, хамгийн бага нь гэхэд зурагчин буюу гэрэл зургийн үйлчилгээ үзүүлдэг хүн хоёр өрөө байраа барьцаалаад зээл авсан байна. Хамгийн их нь 1.3 тэрбум төгрөг байна. Зээлүүдийн эргэн төлөлтийг шалгаж үзэхэд ихэнх нь төлсөн байна. Харин гурван аж ахуйн нэгжийн тухайд шүүхийн шийдвэр гарч, эргээд зуучлалын асуудал яригдсан байгаа. Энэ мэт олон зүйл бий. Жижиг, дунд үйлдвэрлэгчийн зээл Хөдөлмөрийн сайдаар дамжих байдлаар хоёр жил гаруй хугацаанд явахдаа яам дээр шалгаруулалтаа хийж, банкаар дамжуулж зээлүүдээ олгосон.

Аймаг, сум дээр байгаа аж ахуйн нэгжүүдийн тухайд эндээс шалгаруулалтыг хийж чадахгүй учир аймгууд руу 1-2 тэрбум төгрөгийг жил бүр өгч, шалгаруулалтуудыг хийдэг байсан. Энэ мэт асуудал олон бий. Тиймээс асуудал бүрийг тухай бүрт нь надаас яаж олгогдож байсан талаар тодруулаад, зээл авсан компаниудыг нь олж уулзсан ч болно. Ер нь бол төрийн мөнгийг авсан юм чинь буцаагаад өгөх л ёстой. Жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлүүд 97-98 хувийн эргэн төлөлттэй байдаг. Харин томоохон газрууд нь хүндрэлтэй асуудлууд гарахаар шүүхэд өгөөд, шийдвэрүүд нь гарсан асуудал бол байгаа.

Өнөөдөр Ч.Санжмятав жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл рүү нэлээд лав гар дүрж, дураараа загнасан байна гэх зүйл яриад байгаа. Би тэр ажлыг хариуцсан л юм чинь жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүст зээлийг нь хүргэж, хүртээж, шийдвэрүүдийг нь баталгаажуулах л ёстой. Түүнээс биш ЖДҮХС-ийн зээл бага хүүтэй мөнгө гээд их хэмжээтэйгээр бүлэглэн хулгайлах чиглэлийн ажил хийгээгүй.

Тэтгэмжийн тухай асуудлыг мөн хөндөж яриад байгаа. ЖДҮХС тухайн үед 24 хүнтэй ажиллаж байсан. 2013 оны төгсгөлөөр төсөв батлагдахдаа 30 хувиар цомхотгох үүргийг надад өгсөн. Тиймээс энэ дагуу зохицуулалт хийсэн. Цомхотголд орсон найман хүн мэдээж ажлаас нь халсан болохоор шүүхээр явах л байсан. Тиймээс ажлаас гарсан хүмүүсийг ажилгүй байх хугацаандаа ажил, амьдралаа зохицуулахад нь хэрэгцээтэй асуудлыг нь судлаач гэсэн үүрэг даалгавар өгсөн. Эдгээр хүмүүст ЖДҮХС-ийн мөнгөнөөс шууд өгчихсөн гэж яриад байгаа. Гэтэл асуудал тийм биш. Тушаал дээр нь "Сангийн захирлын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн сангийн ажиллагсдад буцалтгүй тусламжийн хэмжээг хавсралтаар баталсугай" гэсэн байгаа. Хавсралтаар Хөдөлмөрийн сайдын эрх мэдлийн хүрээнд Төсвийн хуулийн дагуу ажилчдын нийгмийн асуудлыг нь шийдсэн. Ажлаас гарсан хүмүүсийн тухайд гадагшаа сургуульд явах, жижиг үйлдвэрлэл байгуулж ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Хэрвээ би эрхлэх ажлынхаа хүрээнд ЖДҮХС-ийн мөнгөнөөс эдгээр хүмүүст буцалтгүй тусламж өгчихсөн байсан бол шоронд явна. Тиймээс би сайдын эрх мэдлийн хүрээндээ ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зардал буюу үйл ажиллагааны зардлаас 10 сая төгрөгийг өгөөд, ажлаас нь чөлөөлөөд гаргасан" гэсэн тайлбар хийсэн юм.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.9.88.162) 2018 оны 11 сарын 20

Shalgahaar l medegdene de. hulgailsan ugui ni

0  |  0
Nymaa(202.179.25.161) 2018 оны 11 сарын 15

ene ix mungunuud alga bolno gej baixgui gertee xadgalna gej baixgui bank bank busiin zaxirluudiig shalgawal ix yum garna da

0  |  0
мишээл(202.179.24.17) 2018 оны 11 сарын 15

мөн ч их идсэн дэ. хамаатан садан найз нөхөд нь ч их зээл авсан тэд нь янз бүрийн боролдоггүй бараа, байшин сав хашаа хороо, машины сэгээ их шахсан. зээл авсан Завхан гаралтай хулгайчуудыг сайн шалгах хэрэгтэй.

0  |  0
карма (202.179.31.87) 2018 оны 11 сарын 15

зочин.Санжмятав дарга үнэндээ хууль дүрэм журам ЖДҮ-ийн мөнгө юунд зарцуулагдах ёстойг дэндүү мэддэг баймаар өгсөн ярилцлага тайлбараар бол ЖДҮ-ийн мөнгийг зориулалт бусаар зарцуулчихсан л байна даа. Халагдсан хүнд өгдөг мөнгө бишээ.Халагдсан хүн НДСангаас тэтгэмжээ аваад хуулийн дагуу л явах ёстой. Тэр хүний цаашдаа юу хийх нь өөрийнх асуудал ЖДҮ-ийн санд хандвал дараа жилийн төсөв төлөвлөгөөнд төсөл юмаа өгч ном журмын дагуу бусдын адил шийдүүлэх ёстой байх.Түүнээс орон тоогоор халагдлаа гээд жирийн иргэдээс илүү эрх эдлэхгүй л болов уу. ЖДҮ-ийн мөнгө сайдын өдөр карманы мөнгө биш байлтай.

0  |  0
Зочин(202.131.231.230) 2018 оны 11 сарын 15

Завханчуудаа та нар минь хэнийг сонгосноо мэдэв үү.

0  |  0
Адар(183.177.100.4) 2018 оны 11 сарын 15

Юунд ч хамаагүй зарцуулах жишиг тогтооход энэ хүн их үүрэг гүйцэтгэсэн дээ

0  |  0
мэргэжилтэн(202.9.42.151) 2018 оны 11 сарын 15

Санжмөтав даргийн yaрьж байгаа бүгд худлаа Наад нохор чинь оороо их хулгай хийсэн дээ Бид нар бүгд мэдэж байгаа шүү

0  |  0
мэргэжилтэн(202.9.42.151) 2018 оны 11 сарын 15

Санжмөтав даргийн yaрьж байгаа бүгд худлаа Наад нохор чинь оороо их хулгай хийсэн дээ Бид нар бүгд мэдэж байгаа шүү

0  |  0
Top