Засаг ганхахгүй байх ёстойг судалгаа харуулав

Б.Болорсүх | Zindaa.mn
2018 оны 11 сарын 17

Улс төрийн "Барометр” судалгааны төвөөс гаргасан судалгаагаар иргэд УИХ-ыг тараах ёстой гэж үзсэн ч эсрэгээрээ Засгийн газрыг тараах шаардлагагүй гэж үзсэн байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах шаардлагатай юу гэсэн асуултад судалгаанд оролцсон иргэдийн 28 хувь нь "Огцруулах шаардлагагүй", 16 хувь нь "Огт шаардлагагүй" гэж үзсэн бол 30 хувь нь "Үнэлж мэдэхгүй" гэж хариулжээ. Харин 11 хувь нь "Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шаардлагатай" гэж дүгнэсэн байна.

Гүйцэтгэх засаглалын тэргүүн, Ерөнхий сайдын ажлын үнэлэмж энэ сард 5.5 хувьтай гарсан нь засаг удирдах болсноос хойш хамгийн өндөр үзүүлэлт байгаад зогсохгүй сүүлийн дөрвөн жилд энэ албан тушаалыг хашсан улстөрчдөөс ч өндөр үнэлгээ байв. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа 2014 оны арванхоёрдугаар сард 4.1 хувиар хамгийн өндөр үнэлүүлж байсан бол Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд байх үед буюу 2016 оны наймдугаар сард 4.6 хувьд хүрч, хамгийн өндөр үзүүлэлтийг үзүүлж байжээ.




ЖДҮ-гийн дуулиан, эрх баригч намын тогтворгүй байдал Ерөнхий сайдын үйл ажиллагааны үзүүлэлтийг бууруулсангүй. Харин улс төрийн намыг дэмжих иргэдийн тоог улам бууруулж орхив. Эрх баригч намыг ЖДҮ-ийн дуулиан үүсэхээс өмнө нийт иргэдийн 16 хувь нь дэмжиж байсан бол энэ сард 12 хувь болж буурчээ. Сөрөг хүчин Ардчилсан нам 2018 он гарснаас хойш дэмжигчдийн хувиараа байнга эрх баригчдаас илүү гарч байсан.

Хариуцлага, шударга ёсыг гол чиг баримжаагаа болгоно гэж амлан гарч ирснээсээ хойш У.Хүрэлсүхийн Засгийн газар хамгийн том сорилттойгоо нүүр тулаад байна. Эрх баригчдын дотоодын хэрүүл эцэстээ сандал суудлын төлөө байсан нь тодорхой болж Засгийг унагаах хүсэлтэй гишүүдийн тоог нэмж орхилоо. Гэвч судалгаа тэс өөр зүгийг зааж байна. Иргэд засаг тогтвортой байж, амлалтаа биелүүлэн, ЖДҮ-ийн дуулианд нэр холбогдсон гишүүддээ хариуцлага тооцохыг хүсч байна.

Б.АЗЗАЯА
WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(202.179.24.23) 2018 оны 11 сарын 17

БӨГС ДОЛООГЧДЫН ХИЙДЭГ АЖИЛ.АРЧААГҮЙ БЭРТЭГЧИН БӨГС ДОЛООЖ ДОЛГИНОГЧИД Л ИЙМ АЖИЛ ШУУ ЮМ ХИЙЖ БЯЧУУД ХИЙГЭЭД ЭРХТЭН ДАРХТАНГУУДЫН ӨМНӨ ӨЛМИЙГИЙ НЬ ДОЛООЖ НОХОЙД ХАЯСАН ЯС ШИГ ШИДСЭН ХЭДЭН ХАЛТАР МӨНГӨӨР ХОНОГЫН ХООЛОО ЗАЛГУУЛСАН БОЛЖ БАЙХААС АРД ТҮМЭНТЭЙГЭЭ НЭГДЭЖ ДУНД НЬ ОРЖ ЯВБАЛ ӨЛЗИЙТЭЙ ДЭЭ.ЗАСАГ СОЛИГДХОД ТА МЭТИЙНХЭН ДАРААГИЙН ЗАСГЫН БӨГСИЙГ ДОЛООХ ГЭХ БАЙХ ДАА.ИЧИЖ АМЬДАР.МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ ЭЦЭГ ЭХЭЭ Ч АЛАХААС БУЦАХАА БАЙСАН ЭНЭ НИЙГЭМ ЦАГТ ХҮН ЧАНАР Л ХЭРЭТЭЙ ДЭЭ.

0  |  0
Иргэн(202.126.89.105) 2018 оны 11 сарын 16

Наадахыг чинь хэнч хүссэнээрээ л зурчихаад судалгаа гэж нэрлээд л тавьчихдаг юмаадаа?!

0  |  0
Top