Өмнөд Солонгосын Засгийн газрын тэтгэлгээр монгол иргэнийг эмчилжээ

Өмнөд Солонгосын Засгийн газрын хэрэгжүүлдэг “Медикал Кореа” төслийн хүрээнд "Шимжон" эмнэлэгт 54 настай өвчтөн Э-д нуруу нугасны мэс засал амжилттай хийжээ. Тус өвчтөн нь олон түвшинд хүзүүний нугалам хоорондын дискийн ивэрхий, дөрвөн мөчний саажилт гэх оноштойгоор дурангийн мэс засалд орсон юм. Хагалгаа амжилттай болж, тэрБээр эх орондоо ирээд байна.

Хувиараа хөдөлмөр эрхлэгч Э нь 2015 оны арваннэгдүгээр сард авто осолд орж, хүзүүнээсээ доош мэдээгүй болсон юм. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Өвөрмонголын Хөх хотод хэд хэдэн удаа эмчилгээ хийлгэн, дотооддоо удаа дараа эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байжээ.  Энэ оны эхээр өвчин нь улам хүндэрч эхэлсэн тул Өмнөд Солонгосын Шимжонг эмнэлэгт хандахад Засгийн хөнгөлөлттэй төсөлд хамруулан, эмчилгээ хийлгэх боломж олгосон байна.

Өмнөд Солонгосын Засгийн газраас үндэсний эрүүл мэндийг сайжруулах, Солонгосын анагаах ухааны салбарын ололт амжилтыг сурталчлах, гадаадын өвчтөнүүдийг татахад хувь нэмэр оруулах, тухайн оронд эмчлэхэд хүндрэлтэй өвчтөнүүдийг ирүүлэн эмчилж, сурталчилгааны материал бэлдэх болон тухайн улсад нэвтрүүлэхийн тулд Солонгосын анагаах ухааныг хуваалцан, соёлыг өргөжүүлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа "Медикал Кореа" төслийн хүрээнд гадаад сурталчилгаанд "Шимжон" эмнэлэг сонгогдсон аж. .

Өмнөд Солонгосын тал манай улсад эмчлэгдэх боломжгүй нуруу, нугасны хүнд гэмтлийг эмчлэхэд хамтран ажиллана гэдгээ мэдэгдээд байгаа билээ.

Б.АЗАА

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

ЗОЧИН [ 103.11.192.34 ]      |     2018 оны 11-р сарын 16 -нд, 10:38 минутанд

ЭНЭ ЭМНЭЛГИЙН ХАМТ ОЛОНД ТАЛАРХАЖ БАЙНА. НЭГ МОНГОЛ ХҮН МААНЬ ЭРҮҮЛ БОЛНО ГЭДЭГ ХИЧНЭЭН САЙХАН ЮМ БЭ БИД ЧИНЬ ЦӨӨХҮҮЛЭЭ шүү дээ. ”Шимжон” эмнэлэг хамь олонд цаашдын ажилд нь АМЖИЛТ хүсэн ерөөе

zochin [ 103.212.117.28 ]      |     2018 оны 11-р сарын 16 -нд, 07:22 минутанд

Mongolin Zasgiin gazar ch amar ch yum doo. uur orni zasgaar hunee emchluulchiheed uursduu emchilgeeniih ni mungiig huvaagaad idchihdeg

Go to top of page