Хятадын автомашины Zotye компани Хятадын зах зээлд 2020 онд нэвтэрнэ

БНХАУ-ын “HAAH Automotive” группийн харьяа Zotye компани 2020 онд АНУ-ын зах зээлд автомашинаа борлуулна гэж мэдээллээ. АНУ-ын “Форд” компанитай хамтран ажиллаж, мотор болон хөдөлгүүрийн хөгжүүлэлтэд анхааран, цахилгаан автомашин зохион бүтээхээр ажиллаж байна. Ленд Ровер болон Фордын зарим автомашинтай адил шинж чанар, загвартайгаар хийж буй Т600 гибрид машиныг АНУ-ын зах зээлд гаргах юм.

Шинэ тутам байгуулагдсан Zotye компани 2017 онд Хятадын зах зээлд дөнгөж 300 мянган автомашин борлуулсан байна. Автомашин сонирхогч, судлаачдаас алдартай загваруудыг яг дуурайлгасан “хуурамч” бараа мэт гэж шүүмжлүүлдэг ч ирэх жилүүдэд автомашины загвар, хөдөлгүүрийн хүчин чадлаараа хэрэглэгчдээ татна гэж албан ёсны мэдэгдэлдээ дурджээ.

Б.АЗАА

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page