Дуучин П.Түдэвдорж орон нутагт уран бүтээлийн тоглолтоо хийж байна

 

Монгол үндэстний дууны их наадмын тэргүүн байрын шагналт, Соёлын тэргүүний ажилтан, дуучин П.Түдэвдорж өнгөрсөн аравдугаар сарын 12-нд “Чамайг тойрон эргэлдэнэ” анхны бие даасан уран бүтээлийн тоглолтоо "UB Palace"-ын их танхимд зохион байгуулсан билээ. “Чамайг тойрон эргэлдэнэ”, “Энхрий” зэрэг дуунуудаараа олонд танигдсан залуу уран бүтээлч энэ өдрүүдэд орон нутагт тоглолтоо үргэлжлүүлж байна.

Монгол орноо тойрох аялан тоглолтоо өөрийн төрсөн нутаг Өвөрхангай аймгаас эхэлсэн бөгөөд Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Завхан аймгуудад аялан тоглолтоо амжилттай хийгээд байна. Аялан тоглолтод дуучны гэргий, дуучин Д.Бямбасүрэн, дуучин Ч.Нямсайхан, Соёлын тэргүүний ажилтан, ерөөлч Б.Сүхээ нар оролцож байна. Дуучин П.Түдэвдорж үргэлжлүүлэн бусад аймгийн төвүүдэд уран бүтээлийн тоглолтоо хүргэх юм.

Өнөөдөр /2018.11.15/ тэрбээр өөрийн төрсөн сум Өвөрхангай аймгийн Хархорин суманд уран бүтээлээ толилуулна.

Т.АМАРАА

ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page