ӨНӨӨДӨР: Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир мэдээлэл хийнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 16

 

08.30 цагт

“Улаанбаатар” зочид буудалд академич Т.Шагдарсүрэнгийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн хурал болно.

09.00 цагт

Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвд ШУА-ийн Химийн Хүрээлэнд Байгалийн Нэгдлийн Химийн Лаборатори байгуулагдсны 45 жилийн ой тохиод зориулсан эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 9811-9897

09:00-13:00 цагт

"Зээлийн хүүг бууруулах арга замууд" хэлэлцүүлэг Монголбанкны 5 давхрын хурлын танхимд болно.

09.00 цагт

Хавдрын тусламж үйлчилгээ, оношилгоо эмчилгээний технологийн талаар хэлэлцэх "Хавдар судлалын тулгамдсан асуудал-2018" сэдэвт эрдэм шинжилгээний хурал Чингис хаан зочид буудлын хурлын танхимд болно. Утас: 9906-3902, 9111-5302

09:30 цагт

БОАЖЯ, бизнес эрхлэгч ААН байгууллагуудад байгальд ээлтэй менежментийг нэвтрүүлэх санаачилгын хүрээнд гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Бизнесийн ногоон гарц” чуулган Туушин зочид буудлын Соёмбо танхимд эхэлнэ. Утас: 9903-1523

10.00 цагт

Хангарди ордонд Газар эзэмших эрхийн нээлттэй дуудлага худалдаа болно. Утас: 9011-9120

10.00 цагт

Засгийн газрын II байранд Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалт, ашиглалтын нэгдсэн систем бий байгуулах талаарх оролцогч талуудын зөвлөлдөх уулзалт болно.

11:00 цагт

Мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНСУ-ын аж ахуйн нэгжүүдийн аутсорсинг захиалгыг гүйцэтгэх иргэдийг сонгон шалгаруулах нээлттэй ажлын байрны үзэсгэлэн яармаг болох тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилгоор Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 8901-7101

11.00 цагт

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир “Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомт болон нүүрс тээвэрлэлтийн өнөөгийн байдал, гэмт хэргийн гаралт” сэдвээр MN-Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

14:00 цагт

Нэрт найруулагч Г.Доржсамбуу агсны тухай "Арслан" хөрөг нийтлэлийн номын нээлт Үндэсний номын санд болно.

14:00-16:00 цагт

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас Монголын эрэгтэйчүүдийн холбоотой хамтран “Монголын эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийн тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлэг Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын хурлын танхимд болно. Утас: 9918-7024 

Хэлэлцүүлэгт:

-“Монголын эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн хөгжлийн загвар” сэдвээр АШУ-ны доктор, профессор М.Туул

-“Цэргийн насны эрэгтэйчүүдийн бие бялдар” сэдвээр ЦШУ-ны доктор С.Балжир

-“Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, эрсдэлт хүчин зүйл” сэдвээр нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан Х.Бямбасүрэн нар тус тус илтгэл тавьж хэлэлцүүлнэ.

15.00 цагт

МУИС-ийн Эрдмийн танхимд “МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг-2019” гардуулах үйл ажиллагаа болно. Утас: 9900-2019

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top