“Цэгцрэх” хөдөлгөөнөөс хууль, хяналтынханд шаардлага хүргүүлнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 16

“Цэгцрэх” хөдөлгөөний ерөнхий зохицуулагч П.Өлзийнаран тэргүүтэй иргэд өнөөдөр (2018.11.15) Ази, Европын орнуудын дээд хэмжээний чуулга уулзалтыг /АСЕМ/ зохион байгуулсантай холбогдуулан мэдээлэл хийлээ.

Тус хөдөлгөөнийхөн "Нэр бүхий 17 албан тушаалтан 79.2 тэрбум төгрөгтэй холбоотой байж болох дүгнэлтийг Үндэсний аудитын ерөнхий газраас гаргасан. Бодит мэдээллийг ард түмэнд нээлттэй өгөхийг Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурор, Цагдаагийн ерөнхий газарт хандаж шаардлага хүргүүлж байна" гэж мэдэгдсэн юм. Мөн Үндэсний аудитын газраас АСЕМ-ын зардалтай холбогдуулан хийсэн шалгалтын дүнг үндэслэн, хууль хяналтын байгууллагууд санхүүгийн зөрчлүүдийг нээлттэй, үнэн зөвөөр шалгахыг хүслээ. 

АСЕМ зохион байгуулахад 290 орчим тэрбум төгрөг зарцуулснаас 79.2 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Түүнчлэн үйл ажиллагааны зардлаас шамшигдуулсан байж магадгүй тухай тайланд дурдсан гэж "Цэгцрэх" хөдөлгөөнийхөн онцоллоо.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top