Т.Балжинням: Бүрэн шаардлага хангасан мал нядалгааны газар байдаггүй

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 16

“Эмээлт” зах орчимд малыг зүй бусаар нядалж байна гэх бичлэг, зураг олон нийтийн сүлжээнд тавигдаж, иргэдийн бухимдлыг ихээхэн төрүүлсэн. Энэ талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн дарга Т.Балжиннямаас тодрууллаа.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

-Нийслэлийн Мэргэжлийн  хяналтын байгууллагаас “Эмээлт” зах орчимд үйл ажиллагаа явуулж буй мал нядалгааны газруудад шалгалт хийжээ. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт шалгалтыг жилийн өмнөөс мэдэгддэг. Бусад шалгалтыг тухайн цаг үед нь хийгээд явна. Өргөдөл, гомдлын дагуу шалгана, соён гэгээрүүлэх ажлыг ч хийнэ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, холбогдох байгууллагуудын төлөөллийн оролцоотой тус дүүргийн 32 дугаар хороонд байрлах Мал нядалгааны газруудад саяхан шалгалт хийсэн. 2018 оны долдугаар сард эхэлсэн шалгалтын үеэр зөрчил илэрсэн мал нядалгааны есөн газрын үйл ажиллагааг түр зогсоож, зөрчил арилгуулах байцаагчийн мэдэгдлийг хүргүүлж, хугацаатай албан даалгавар өгсөн.

-Илэрсэн зөрчлийн талаар тодруулна уу?

-Мал нядалгааны газарт ажилладаг хүмүүс эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байх ёстой.  Тухайн байгууллага Мэргэжлийн хяналтын газарт бүртгэлтэй байх шаардлагатай. Хүнсний аюулгүй байдлын тухай хуульд тухайн байгууллага үйл ажиллагаа явуулах бүртээ шинээр бүртгүүлэх учиртай. Хүнсний аюулгүй байдлыг хангах хүрээнд хариуцлага хүлээдэг. Эдгээр зөрчил, дутагдал илэрсэн.  

-Малыг ёс бусаар нядалсан тухай мэдээлэл гараад байсан?

-Мэргэжлийн хяналтын байцаагч нар Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр, нядалгааны газрууд үүрэг, даалгавар өгч ажилладаг. Хяналт, шалгалтаар явж байхад малыг зүй бусаар нядалсан тохиолдол гарсан. Прокурорын зөвшөөрлөөр Зөрчлийн хуулийн хүрээнд үйл ажиллагааг нь зогсоосон. Манай улсад малыг зүй бусаар нядлах, тээвэрлэхийг хориглосон байдаг. Малчид, иргэдэд уламжлалт аргаар мал нядлахыг зөвшөөрдөг. Эдгээр газар малыг цохиж унагааж, муужруулах зэргээр зүй бусаар нядалсан.

-Гар нядалгааны газрууд стандартын шаардлага хангадаг уу?

-Яг 100 хувь шаардлага хангасан мал нядалгааны газар алга. Малыг хэзээ авчирсан нь тодорхой бус. Орчин нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй зөрчил их. Дээр нь нэмээд тээвэрлэлт байна. Энэ бүхэн хүнсний аюулгүй байдалд нөлөөлнө. Нядалгааны газруудаас томоохон захуудад мах нийлүүлдэг. Тэднийх нь ариун цэвэр бас л хангалтгүй. Муулсан малынхаа гэдэс, дотрыг шороон дээр гаргаад хаячихдаг. Цаашид алдаа, дутагдлаа залруулсан байгууллага, иргэнд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх зөвшөөрлийг өгнө. Тэгэхгүй бол мах экспортод ч сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.

-Зөрчлийн хуулиар шийтгэл, ногдуулдаг уу?

-Прокурорын зөвшөөрлөөр мэргэжлийн хяналтын байгууллагад ханддаг. Арга хэмжээг үе шаттай авна. Хэрэг үүсгэхээр санал явуулсан. Шалгаад ямар шийтгэл оноохыг шийднэ.

-Нийслэлийн хэмжээнд мал нядалгаа, мах боловсруулах хэдэн үйлдвэр байдаг вэ?

-Нийт 70 орчим аж ахуйн нэгж иргэн бий. Иргэдийн ажиллуулдаг нядалгааны газар, мал нядалгааны үйлдвэр, дулааны аргаар мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр ч ажилладаг. Цогцоор үйлдвэрлэлээ шийдсэн байгууллага бий.  Налайх дүүрэгт зөрчил гарах нь харьцангуй гайгүй болсон.

-Мал нядалгааны газар ажиллуулдаг иргэдээр дамжиж хулгайн малын мах орж ирэх нөхцөл байдаг юм шиг?

-Тухайн иргэн малын гарал үүслийн бичгийг заавал шалгах ёстой. Гарал үүслийн бичиггүй мал ирж нядлагдахыг үгүйсгэхгүй. Цагдаагийн байгууллага давхар хянадаг. Үйлдвэрийн газрууд бол гарал үүслийн бичиггүй малыг авдаггүй.

-Гадаадад мах экспортлодог компаниудад хяналтыг хэрхэн тавьдаг вэ?

-“Мах маркет”, “Мах импекс” зэрэг компани Иран улс уруу мах экспортолдог. Малыг амьдаар нь оруулж ирээд мэргэжлийн хяналтын байгууллагын хяналтын дор ангилж, савлаад явуулдаг. Үйлдвэрийн стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.213.57) 2018 оны 11 сарын 16

Хувь хүмүүс рүү мөнгө зээлэх боломжууд Таныг энэ агуу боломжийн захиасыг танд илгээх нь надад үнэхээр таатай байна Бүх төрлийн зээл авах, мэргэжилтэй мэргэжилтнүүдийг санхүүжүүлэх $ 5,000 / € - $ 1,500,000 / € -оос зээл санал болгодог Тоо: 2% Онцгой нөхцөлгүйгээр Зээлийн үргэлжлэх хугацааг сунгах боломжтой маш энгийн арга Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 24h / 24 7/7 руу тань хүргэж байна и-мэйл: matildalecoustre@gmail.com

0  |  0
Зочин(43.242.242.6) 2018 оны 11 сарын 16

Битгий худлаа хуцаж байгаач очин үеийн шаардлагыг хангасан /Олон улсын стандартын дагуу баригдсан/ махны үйлдвэрүүд байгаа ш дээ.

0  |  0
Top