Х.Нямбаатар: Би ХОТЫН ДАРГА болно гэж яриагүй

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 16

МАН-ын удирдах зөвлөлөөс гаргасан хотын дарга, бүлгийн дарга, УИХ-ын даргад хариуцлага тооцох шийдвэр эхнээсээ хэрэгжиж эхэллээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа огцорч, удаах даргаар нь Д.Тогтохсүрэн сонгогдчихлоо. Мэдээж УИХ-ын даргад хариуцлага тооцож, огцруулах шийдвэр тийм ч хялбар явагдахгүй. Учир нь хууль эрхзүйн орчин УИХ-ын даргыг хамгаалж байна.

МАН-ын Удирдах зөвлөлөөс гарсан гурван шийдвэрийн хоёр нь дэнслэгдэж, шийдэгдлээ. Одоо харин гурав дахь шийдвэр хэрхэхийг олон нийт анхааралтай ажиглаж байна.

Тусгаар тогтнолын ордонд нийслэлийн Засаг дарга С.Батболдыг байцааж эхлэхтэй зэрэгцээд дараагийн хотын даргад горилогчдын нэр дуулдаж эхэлсэн. Тэргүүн эгнээнд нь УИХ-ын гишүүн Х.Нямбаатар яригдаж буй.

Түүний нэр бүхий “Сонгогчид зөвшөөрвөл хотын дарга болно” гэх утгатай ярилцлага цахим сайтаар дамжин олон нийтэд хүрсэн. Зарим нэг заримдаг гишүүдийн үхэн хатан зууралдаад өгдөггүй гишүүний суудлыг хотын дарга болохын тулд тавиад туучихад бэлэн гэдгээ тэр илэрхийлсэн бололтой.

Өчигдөр /2018.11.15/ нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг /СХД/-ийн МАН-ын хорооны долдугаар бага хурал болсон. Тэд энэ хурлаараа намын хорооны тэргүүлэгч гишүүдээ тодруулахаас гадна, СХД-ийн намын хорооны шинэ даргаа сонгосон юм.

Энэ хурлын дараагаас Гурав дахь "давхар дээл"-ээ нийслэлийн МАН-ын хорооны даргын албаар давхарласан Д.Сумъяабазар гишүүний хуучин албан тушаалыг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар залгамжлахаар боллоо. Энэ үеэр Х.Нямбаатар гишүүнээс Сонгинохайрхан дүүргийн намын хорооны даргаар сонгогдож байгаа нь үнэхээр түүний хотын дарга болох бэлтгэл мөн эсэхийг тодрууллаа.

Эндээс харахад, хотын дарга болох эсэхэд илэрхийлсэн байр сууринаасаа тэр буцжээ. Хотын дарга болно гэж огт ам нээгээгүй гэдгээ ч хэлэв. Цаашлаад хотын даргад хариуцлага тооцох эсэх нь намын бүрэн эрх. Гэхдээ НИТХ ажлыг нь хангалттай гэж дүгнэсэн учраас С.Батболдод хариуцлага тооцох шаардлагагүй гэж Х.Нямбаатар гишүүн үзэж байгаа юм байна.

Гэхдээ хотын даргын ажлыг 80 хувьтай гэж дүгнэсэн нь НИТХ биш. Харин Нийслэлийн Засаг даргын ажлын алба өөрсдийгөө ингэж үнэлсэн. Түүнийг нь НИТХ авч хэлэлцээд зөв, буруу эсэхийг нь ярилцан, зарим үүрэг даалгавар өгсөн гэж нийслэлийн МАН-ын зарим төлөөлөгчид залруулж байгаа юм. Уг нь НИТХ-аас ажлын хэсэг гарч, дүгнэх ёстой байсан. Гэвч хотын дарга өөрөө өөрийгөө дүгнэн, олон нийтэд тайлбар өгч байна гэж МАН-ын зарим эх сурвалжууд тэрслүү үг хаягласаар байна. Тийм болохоор хотын даргад хариуцлага тооцох эсэх НИТХ-ын чуулган тийм ч аядуу зөөлөн болохгүй нь бололтой.

М.БАТХИШИГ

ЗУРАГЛААЧ М.ТЭНҮҮН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(124.213.70.8) 2018 оны 11 сарын 19

tegeed hen negen zoriglood hiihel estoo.hun bolgond taalagdah esgui gagtsgui ajil awbal awsan shig l hiih estoo shuu de....taalagddag hun gevel oldohgui.ene bol ynen.ta nar alch uls torchiin medeelliin doorkh commentiig haraach.dan haraal.....

0  |  0
иргэн(103.9.90.53) 2018 оны 11 сарын 17

Нийслэлийн ухаантнууд Сонгинохайрхан дүүргээс төрдөг юм уу, эсвэл бүлэглэл үү.

0  |  0
Баатар(202.9.41.198) 2018 оны 11 сарын 17

Худалч шоучин долдой бѳгс долоогч ЖДҮ-чин нусан таглаа дотроо санаатай л байгаа даа.

0  |  0
Иргэн(64.119.17.121) 2018 оны 11 сарын 17

Схдүүрэгээс сонгогдсон нусгай бацаанууд албан тушаал мөнгө төгрөг эрх мэдлиин төлөө нүдээ ухаж өгөхөөс буцахгүй бузар амьтад болцгоожээ .

0  |  0
zandan(103.57.93.202) 2018 оны 11 сарын 16

Ene buun ambits boliosoi Batboldiin haana ch hurehgyi bas 1 hooson huurtseg teriin hynd bh noen nuruu gej mash chuhal yum baidgiin teneg mine ichmeer yum.

0  |  0
Дорж(43.242.243.33) 2018 оны 11 сарын 16

Албан тушаалын хэнээрлэх юм даа хөөрхий

0  |  0
Зочин(112.72.15.78) 2018 оны 11 сарын 16

Сүүлийн үеийн гэмээр юмуу энэ МАН-ын залуу гишүүд ёстой ичихээ байсан нөхдүүд банйа даа. Тэр тусмаа Сонгинохайрханаас гарсан хэдэн мөнгөний гишүүд дэндэж байнаа. Бусад дүүргийнхэн анзаарах байх аа. Тоглоом битгий болггоосой билээ

0  |  0
Yu(103.212.119.167) 2018 оны 11 сарын 16

Oi gutmaar !!

0  |  0
Dashka(202.55.188.42) 2018 оны 11 сарын 16

ene tegtee hudlaa shudraga zov hun chine hunii nudruu haraad yarichaj bolmoor yum tiim yum alga daldichaad hulgaich shig l baihiin

0  |  0
ме(66.181.183.49) 2018 оны 11 сарын 16

хотын дарга болгоод өгөөч гээд Нямбаатар гуйгаад бга гэсээн. тоглоом шиг, хотын дарга болж тогложээ үзмээр бга юм байлгүй

0  |  0
иргэн (202.179.24.72) 2018 оны 11 сарын 16

тэгж хэлээгүй ч дотроо Дуртай л байгаа ш дээ Та муусайчуулыг ямар мэдэхгүй ч биш дээ

0  |  0
matilda(156.0.213.57) 2018 оны 11 сарын 16

Хувь хүмүүс рүү мөнгө зээлэх боломжууд Таныг энэ агуу боломжийн захиасыг танд илгээх нь надад үнэхээр таатай байна Бүх төрлийн зээл авах, мэргэжилтэй мэргэжилтнүүдийг санхүүжүүлэх $ 5,000 / € - $ 1,500,000 / € -оос зээл санал болгодог Тоо: 2% Онцгой нөхцөлгүйгээр Зээлийн үргэлжлэх хугацааг сунгах боломжтой маш энгийн арга Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 24h / 24 7/7 руу тань хүргэж байна и-мэйл: matildalecoustre@gmail.com

0  |  0
irgen(202.9.43.186) 2018 оны 11 сарын 16

Ene hvn alban tushaal dewshihed ene hvnii amidral l deeshileh baih. Bid narinh lav bish

0  |  0
zochin(202.9.43.186) 2018 оны 11 сарын 16

ene manai uls hogjihgvi e iim alban tushaal goridson hvmvvsteige zuuraldaal bhin bn

0  |  0
өоото(49.0.147.33) 2018 оны 11 сарын 16

гомо нусан дарцаг зайлсан чинь энэ нусан дарцаг одоо юу бэ арай арай МАН арайч дээ эмэгнэл

0  |  0
Top