”ЖДҮ” гишүүдийн СОНГОДОГ ХАРИУЛТУУД

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 16

 

УИХ-ын нэр бүхий гишүүд Жижиг, дунд үйлдвэрлэл /ЖДҮ/-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан явдалд олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэл хүлээгээд байгаа. Одоогоор УИХ-ын гишүүн 13, түүн дотор давхар Засгийн газрын гишүүн буюу сайд 2, нэг дэд сайд ЖДҮХС-гаас зээл авсан нь тодорхой болоод буй.  Тэдгээрээс өнөөдрийн байдлаар ЖДҮХС-г хариуцдаг яам болох Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг уучлалт хүсч, сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцроод байгаа. Намын даргынх нь зүгээс гишүүдийг "Зээлээ төл, ард түмнээс уучлалт гуй" гэсэн сануулга өгөөд байгаа бол УИХ-ын гишүүд түүний "даалгавар"-ыг хэрхэн биелүүлж, тэр талаараа ямар тайлбар өгснийг эргэн саная.

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

УУЧЛАЛ ГУЙЖ, ТАЙЛБАР ХИЙСЭН ГИШҮҮД

Б.БАТЗОРИГ

  • УИХ-ын гишүүн, сайд 
  • Тээвэр Ачлал ХК, Наму дэвжих ХХК
  • Авсан зээл: 3,000,000,000₮

Я.СОДБААТАР

  • УИХ-ын гишүүн, сайд
  • Эпато Анарваан ХХК, Ти Эс Эм ХХК
  • Авсан зээл: 2,000,000,000₮

Ж.ЭНХБАЯР

  • УИХ-ын гишүүн
  • Газар Агро ХХК, Газар Буудай ХХК
  • Авсан зээл: 1,950,000,000₮

Г.СОЛТАН

  • УИХ-ын гишүүн
  • Монгол Шаазан ХХК
  • Авсан зээл: 950,000,000₮

Н.УЧРАЛ

  • УИХ-ын гишүүн
  • Хүннү ХХК
  • Авсан зээл: 950,000,000₮

Н.ОЮУНДАРЬ

  • УИХ-ын гишүүн
  • Рэд Стар Клуб ХХК
  • Авсан зээл: 800,000,000₮

Б.НАРАНХҮҮ, Б.САРАНЧИМЭГ

  • УИХ-ын гишүүд
  • Сингапур хэльткейр сентр ХХК
  • Авсан зээл: 800,000,000₮

ТАЙЛБАР ХИЙГЭЭГҮЙ БАЙГАА ГИШҮҮД

 О.БАТНАСАН

  • УИХ-ын гишүүн
  • Топ кондитер ХХК
  • Авсан зээл: 950,000,000₮

Х.БОЛОРЧУЛУУН

  • УИХ-ын гишүүн
  • Дорнод Гурил ХХК
  • Авсан зээл: 950,000,000₮

Б.УНДАРМАА

  • УИХ-ын гишүүн
  • Доктор МЭИК ХХК
  • Авсан зээл: 700,000,000₮

Г.ТЭМҮҮЛЭН

  • УИХ-ын гишүүн
  • Спа цогцолбор ХХК
  • Авсан зээл: 700,000,000₮

А.СҮХБАТ

  • УИХ-ын гишүүн
  • Түгээмэлтүмэн хишиг ХХК
  • Авсан зээл: 800,000,000₮


Н.УЧРАЛ: МИНИЙ ААВ ЗЭЭЛСЭН МӨНГӨӨ ЭРГҮҮЛЖ ТӨЛНӨ


УИХ-ын гишүүн Н.Учралын аавын "Хүннү" ХХК ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 950 сая төгрөгийн зээл авсан.

-"Хүннү" ХХК 100 хувь миний аав Н.Ням-Осорын нэр дээр байдаг. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авахад УИХ-ын гишүүн миний оролцоо, нөлөөлөл байгаагүй. Намайг нөлөөлсөн гэдэг нь гүтгэлэг. Аавын минь 1992 онд байгуулсан компани надгүйгээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Энэ компани ЖДҮ-ийн хөгжүүлэх сангаас нээлттэй зарласан сонгон шалгаруулалтад төслийн багийнхныхаа бичсэн төслийг албан ёсоор бүртгүүлж, өөрийн компанийн нэр дээр байдаг үл хөдлөх хөрөнгөө барьцаалж, тус зээлийг авсан байна. Эх орондоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл 20 хувьтай эхэлж байсан боловч нийгмийн бухимдал, хардалт байгаа учир зогсоход хүрч байна. Миний аав Н.Ням-Осор түүний удирдлагын баг төслийн үйл ажиллагаагаа зогсоож, тус зээлийг хугацаанаасаа өмнө эргүүлэн төлөхөөр шийдлээ. Би УИХ-ын гишүүн болсноороо эсвэл байснаараа миний гэр бүл, ах дүү, хамаатан садны бизнест саад тотгор учирна гэж ойлгохгүй байгаа. Ер нь цаашдаа аливаа сангуудын үйл ажиллагааг нээлттэй болгох чиглэлээр ажиллах болно.

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Б.НАРАНХҮҮ: БИ ДҮҮГИЙНХЭЭ ЗЭЭЛИЙГ ТӨЛӨӨД ӨГЧИХНӨ. ТИЙМ УЧРААС ТАЙВАН БАЙ

УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Б.Саранчимэг нарын төрсөн дүү Б.Оюунчимэгийн нөхөр В.Үнэнбат /Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын албан тушаал хашдаг/ ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан мэдээлэл гараад байгаа.

-Дүүгээ дуудаж асуулаа. Лабораторид, биотехнологийн салбарт Европт доктор хамгаалсан хоёр хүн байдгийн нэг нь манай дүү. Австрид 12 жил эрдэм шинжилгээний ажил хийж байгаад ирсэн. Тэндээс нийт 26 орчим мянган ам.долларын зээл авсан. Энэ асуудалтай холбоотой дуудаж уулзаад ер нь ах нь дэмжье гэж хэлсэн. Би зээлийг нь төлөөд өгчихнө. Би хэлсэн, ах нь нэмээд хоёр тэрбум төгрөг өгчихье. Наад төслөө хий. Жилдээ Монгол Улсад 2-3 тэрбум төгрөгийн орлого оруулах юм байна. Тиймээс ах нь дэмжээд өгье, хүүгүй өгье гээд хэлчихсэн байгаа. Тийм учраас тайван байцгаа. Хүн хажуудаа ямар эрдэнэ байгааг анзаардаггүй шүү дээ. Дүү болохоор чи чадах юм уу гэсэн нүдээр хараад байдаг. Тиймээс анхааралтайгаар хийх юмыг нь үзлээ. Хүн чинь дүүгээ болохоор байж бай гэчихээд л шал танихгүй бөхөд ч юм уу, тусламж үзүүлээд л явдаг. Тийм учраас хажуудахаа анзаарч баймаар юм байна.

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Н.ОЮУНДАРЬ: ХҮНИЙ ӨМНӨӨС, ХҮҮГИЙНХЭЭ ӨМНӨӨС УУЧЛАЛ ГУЙЖ БАЙНА

УИХ-ын гишүүн Н.Оюундарийн хүүгийн “Red star club” компани ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан бөгөөд түүний хүү С.Бат-Ерөөл зээлээ буцаан төлсөн тухай мэдээлэл гараад буй.

-П.Сэргэлэн сайдын үед шалгуурыг нь хангаад, манай хүүгийн компани зээл авахаар болсон. Тухайн үедээ төсөв хүрэлцэхгүй байсан учраас авч чадаагүй. Тэр нь 2016 он байсан байх аа. Тэгээд Б.Батзориг сайдын үед авсан. Би зээл авахад нөлөөлөөлгүй. Надаас ЖДҮ-ийг дэмжих сангийн зээл гэж бага хүүтэй зээл байдаг юм байна. Энэ зээлийн хөтөлбөрт хамрагдая гэж асууж байсан. Бүх шалгуурыг нь хангаад, ном журмынх нь дагуу л авсан. ЖДҮ-ийг дэмжих сан байна уу, бусад зээлд мэдээлэл сайтай хүн л хамрагдах магадлал өндөртэй байдаг. Миний хүү Сэлэнгэ аймагт фермерийн аж ахуй байгуулахаар зээл авсан. Сэлэнгийн ард иргэдтэй хамтраад ажиллаж байгаа. Ийм л жижиг бизнес эрхлэхээр зээл авсан.  Зээлийн төлөлт нь тэр аж ахуйн нэгжийн асуудал. ЖДҮ-ийн сангаас зээл авсанд нийгэм бухимдалтай буйг ойлгож байна. Зээлийг бүрэн төлж барагдуулсан. Хүний өмнөөс, хүүгийнхээ өмнөөс Монголын ард түмэн, Сэлэнгэ аймгийн сонгогчдоосоо уучлалт гуйж байна.

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Б.САРАНЧИМЭГ: МИНИЙ ДҮҮ ЗЭЭЛ АВСАН НЬ ҮНЭН

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, түүний дүү УИХ-ын гишүүн Б.Наранхүү нар албан тушаалаа ашиглаж дүүгийнхээ "Сингапур Хэльт Кейр Сентер" компанид ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авахад нөлөөлсөн гэгдэж буй.

-Би өөрөө ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл аваагүй. Миний дүү зээл авсан нь үнэн. Гэхдээ миний ямар ч нөлөө байхгүй. Дүү маань өөрөө Европт доктор хамгаалаад ирсэн бизнесмэн хүн.

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ж.ЭНХБАЯР: БИ ҮНЭХЭЭР БОЛГООМЖ АЛДСАН, УУЧЛАЛТ ГУЙЖ БАЙНА

УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын хувь эзэмшдэг компани ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан нь тогтоогдсон. Энэ тухай дуулиан тарсны дараа тэрбээр зээлээ төлж барагдуулсан гэж мэдэгдсэн юм.

-Би бүрэн эрхээсээ татгалзаж, шалгуулахад бэлэн. Энэ мэт зүйл дээр надаас авахуулаад шаардлагатай бол бүрэн эрхээсээ татгалзаж, шалгуулаад нэг мөр хариулт өгөх хэрэгтэй. Ингэхгүй бол үүний цаана улс төрийн маш олон өөр санаа, зорилго байна. Улмаар нийгмийг эмх замбараагүй байдалд турхирсан, дотор нь хагаралдуулж байна. Монголын ард түмний өнгөрсөн 30 жилийн хүсэл, тэмцлийн үр дүнд бий болсон парламентын засаглалыг нураах, хүчгүйдүүлэх, ард түмэн хийгээд төрийг хооронд нь эвдрэлцүүлсэн системтэй үйл ажиллагаа явагдаж байна. Би олон жил аюулгүй байдал, гадаад бодлогын чиглэлээр ажиллаж байна. Энэ ч утгаараа асуудлыг энэ өнцгөөс нь харж байна. Тусгай чиг үүргийн байгууллагуудыг хүчгүйдүүлэх бодлого үе, үе орж ирдэг байсан. Би ажиглаад л явсан. Үүнийг бид хамгаалж зогсож чадсан. Яг энэ үед л төрийг бужигнуулахад тусгай чиг үүргийн байгууллагууд төрийн тулгуур багана болж үлдэж чадсан. Хууль эрх зүй нь тогтвортой, ажил үүрэг нь ойлгомжтой болсон. Улс төрөөс хараат болсон юм. Тэнд ажиллаж байгаа ажилчин, албан хаагчийн нийгмийн хамгаалал нь баталгаажсан. Үүнийг том, чухал зүйлийг хийсэн гэж харж сууна.

Миний хувьд хууль зөрчөөгүй. Хулгай хийж, хууран мэхлээгүй. Эрх мэдэл, албан тушаалаа ашиглаагүй. Миний хувьцаа эзэмшдэг хөдөө, аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани мэргэжлийн яамныхаа зарласан хөтөлбөрт нь төсөл бичиж, барьцаа хөрөнгөө гаргаж, төслийн гурван шалгаруулалтад нь тэнцээд санхүүжилтээ авсан. Улмаар ажлаа хийж байсан. Миний бие энэхүү үйл явдлыг улс төр болж хувирч байгаа болохоор хурдан та нар зээлээ төл гэж хэлсэн. Тэд Хасбанкнаас зээл авч, зээлээ төлсөн. Ийм нөхцөл, байдалд орсондоо Монголынхоо ард түмнээс би уучлалт гуйсан.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Г.СОЛТАН: БИ ЗЭЭЛ АВАХАД НӨЛӨӨЛӨӨГҮЙ БОЛОХООР УУЧЛАЛ ГУЙХ ШААРДЛАГАГҮЙ

УИХ-ын гишүүн Г.Солтаны үүсгэн байгуулсан “Монгол шаазан” компани ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 950 сая төгрөгийн зээл авсан.

-Энэ асуудлыг компанийн удирдах ажилтнууд мэдэх байх. Би энэ асуудлыг шийдэх эрх байхгүй. Би энэ зээлийг аваагүй болохоор би уучлалт гуйхгүй. Энэ компанийг би үүсгэн байгуулсан нь үнэн. Гэхдээ би үйл ажиллагаанд нь оролцдоггүй. Би энэ зээлийг өөрөө аваагүй, нөлөөлөөгүй болохоор уучлалт гуйх шаардлагагүй гэж үзэж байна.

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Я.СОДБААТАР: МАНАЙ ЭХНЭРИЙН НАЙЗУУДТАЙГАА НИЙЛЖ БАЙГУУЛСАН ААН ЗЭЭЛ АВСАН

УИХ-ын гишүүн Я.Содбаатарын хамаарал бүхий "Эпато анарваан" компани Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 1.2 тэрбум төгрөгийн зээл авчээ.

-Манай эхнэрийн найзуудтайгаа нийлж байгуулсан аж ахуйн нэгж ЖДҮХ сангаас зээл авсан юм билээ. Эхнэр маань тэр компанийн үйл ажиллагаанд оролцохгүй нэлээн удаж байгаа. Эрүүл мэндийн шалтгаантай байгаа учраас аж ахуйн үйл ажиллагаанд оролцохгүй байгаа. Энэ зээлийн талаар авсан аж ахуйн нэгжээс нь би тодруулсан. Тухайн ААН нь сонгон шалгаруулалтад ороод, зээлээ аваад, зориулалтын дагуу ашиглаж, тодорхой ажлын байр бий болгоод байгаа юм билээ.

М.БҮҮВЭЙ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 36 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МАН-ЫН ГИШҮҮН(66.181.188.121) 2019 оны 02 сарын 20

ЭДГЭЭР ХУЛГАЙЧ НАР ДЭЭР Х.НЯМБААТАР НАРЫН ХУЛГАЙЧ НАР НЭМЭГДЭНЭ !!!! ШОДОРГОС ЯРИАД Л ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГААС ЗУГАТААЖ БУЛТАЖ ЯВНА !!!!

0  |  0
зочин(202.9.42.120) 2018 оны 11 сарын 19

Саранчимэг чи том хуцах төрийн сангийн зээлээ гишүүн болчоод төлөөгүй байсан биздээ.дүү доктор гэж худлаа томроод байхюм тэндээс 26000$зээлээд ирсэнгэсэн тэрээ яачаад ждүгээс 800сая авдагюм?!та нар угаасаа үнэгүй юманд нугасгүй гэр бүл байнаш дээ.наранхүү хуралд суухгүй сард цалингаа сая илүү мөнгө зүгээр аваад бүгд хулгайч луйварчин .

0  |  0
зочин(202.9.42.120) 2018 оны 11 сарын 19

Их засаг гэж худлаа сургуулиа хаа шуналуудаа ”их засаг”хуулийн нэрийг та нар авч бузарлаж бана.энэ монголын ард түмний өв нэрийг нам дамжсан хулгайч нямосор та нар эзэмших эрхгүй гэж хэлье.Эрдэм сурах гээд очсон хүний үрсээр уурын зуухаа галлуулж төлбөрөө төлөөгүй гэж шийтгэдэг шигээ хурдан төлөөч.улаан хөсрийнүүдээ.учрал нусгай уурын зуухаа үеийн хүүгээр галлуулчаад өөрөө 1000багшийн учрал зохиож пээдийгээд байдаг чамайг хэн үнэнч шударга хүн гэж хэлэх вэ?идэх залилахдаа эцгийн хамтбусдыг доош хийсэн чам шигнусгай дээрлэхүү юм яаж хууль тогтоож чадах вэ.Хуулийг үнэнч хүн зохионо

0  |  0
зочин(202.9.42.120) 2018 оны 11 сарын 19

Энэ учрал гэж бор халзан зээлээ төлөөчээ.яасанхулгайч гөлөг вэ миний аав миний аав гэж хуцаад суух юм чи гөнцаараа хулгайч аавтай нь юмуу. Наана чинь тэмүүлэн бас хулгайч аав ээжтэй зээлээ төлмшунаын бузруудаа.хүүхдүүдээр төлбөрөө төлөөгүй гэж чи уурын зуухныхаа кочегар хийлгэж хүний эрхийг зөрчиж байсан биздээ.”Их

0  |  0
Зочин(202.9.43.111) 2018 оны 11 сарын 18

ЖДҮ-ийн зээлтэй холбогдсон УИХ гишүүдэд улс төрийн хариуцлага тооцон гишүүнээс нь эргүүлэн татах хэрэгтэй,

0  |  0
Иргэн(202.21.127.132) 2018 оны 11 сарын 18

Тэтгэврийн хөгшид 18 хувь, энгийн иргэд, аж ахуйн нэгжүүд 20 болон түүнээс дээш хувь, УИХ, ЗГ-ыг гишүүд, тэдний хамаарал бүхий этгээд, аж ахуйн нэгжүүд 3 хувийн хүүтэй зээлд тус тус хамрагдана гэдэг бичигдээгүй хууль, журмыг хүлээн зөвшөөрч байгаа бол энэ УИХ, ЗГ цаашид энэ бүтцээрээ ажиллах юм байна.Энгийн ард иргэд, ЖДҮ эрхлэгчид хувь заяатайгаа эвлэрээд 2020 оны сонгуулийг хүлээгээд элгээрээ мөлхөх үү.Уучлалаа ард түмнээс биш, МУ-ын Ерөнхийлөгчөөс гуйх хэрэгтэй.Уучлал үзүүлэх субьект нь Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч юм байна.

0  |  0
бат(202.126.88.33) 2018 оны 11 сарын 17

гүргэр хасаг вэ

0  |  0
Сонгогчид(203.91.115.40) 2018 оны 11 сарын 17

Энэ УИХ-д юм үзээгүй , жалга доь тойрсон, хэрүүл хов жив базсан, хоорондоо таардаггүй, эх орон ард түмэн гэх сэтгэлгүй, хэдэн бор хөлзан төлөгнөөс долоон дор хүн дүртэй бирдүүд байна . Ард түмэн минь бүгдээрээ сэтгэл санаа нэг байж толгойлж чадах хүмүүсээ л зөв сонгох хэрэгтэй байна. Бүх эрдэмтэн мэргэд чуулж ард түмэндээ нжг нэгдсэн хүн хүчний сонгот олох хэрэгтэй байнаа..! Арга зам олох хэрэгтэй хэнийг бид сонгохоо маш сайн ярилцаж цаашдаа дахин НО-той хүмүүсийг ялгаж салгахад шилэн мэдээ хэрэгтэй. Шударга мэдээлэл..!

0  |  0
Сонгогчид(203.91.115.40) 2018 оны 11 сарын 17

Энэ УИХ-д юм үзээгүй , жалга доь тойрсон, хэрүүл хов жив базсан, хоорондоо таардаггүй, эх орон ард түмэн гэх сэтгэлгүй, хэдэн бор хөлзан төлөгнөөс долоон дор хүн дүртэй бирдүүд байна . Ард түмэн минь бүгдээрээ сэтгэл санаа нэг байж толгойлж чадах хүмүүсээ л зөв сонгох хэрэгтэй байна. Бүх эрдэмтэн мэргэд чуулж ард түмэндээ нжг нэгдсэн хүн хүчний сонгот олох хэрэгтэй байнаа..! Арга зам олох хэрэгтэй хэнийг бид сонгохоо маш сайн ярилцаж цаашдаа дахин НО-той хүмүүсийг ялгаж салгахад шилэн мэдээ хэрэгтэй. Шударга мэдээлэл..!

0  |  0
mongol hun(122.201.23.201) 2018 оны 11 сарын 17

Яахаараа эгэл жирийн иргэн хүн жилийн 20 хувийн хүүтэй зээл авдаг,та нар жилийн 3 хувийн хүүтэй зээл авдгийн.Энэ зээлийн хүүгийн ялгаа л та нарыг хулгайч гэдгийг,төр лүү яах гэж үхэн хатан шургалсныг хэлээд өгнө ш дээ.Мэдээгүй ,зээл авахад нөлөөлөөгүй гэдэг чинь харин шал худлаа тайлбар,мэдээжийн юмыг тэгж худлаа яриад хэн итгэнэ гэж бодоо вэ.

0  |  0
Хммм(202.9.42.162) 2018 оны 11 сарын 17

Энэ олон төсөл зээлээс үнэхээр төслөө оруулаад ялж авсан нь байгаа л бх гэхдээ л эд нар нөлөөлж л бгашдэ. АН засаг барьж бхад тэрбум тэрбумаар л зээл авах уу шагналд нь 10-15% г нь авна гээл яваад бдг бсн даанч оронд нь тавичих үл хөдлөх нь бдгүы блаа. Аль ч нам аль ч засаг хэн ч адилхан нэр төрөө ашиглана. Женко гуай ийм юман дээр жинхэнэ хутгууш хийдэг гар шүү дээ

0  |  0
Sodoo(202.126.89.147) 2018 оны 11 сарын 16

Oyundari avgai soliortsiimoo ternii huuhed l biznes hiihgeed mongogyi bn genedee hagartlaa bayajchihsan bj unen shulaliin shulam yumaa ichih nuur unendee chig alga ed nart huuliin hariutslaga tootsoh heregtei dee

0  |  0
Mongol(203.91.115.39) 2018 оны 11 сарын 16

J.enhbayar l haramsaltai bnda domog bolson eh oronch generaliin huu iim hachin hugiin yumand holbogdoh ch gjde haramsaj bn shuu mongoliin huchnii baiguullaguudiin tuluu chin setgel zurhee zoriuldag gantshan hun ni shuu dee daraagiin erunhii said erunhiilugch boloh baisanda haramsaltai bn shuu

0  |  0
иргэн(103.111.68.3) 2018 оны 11 сарын 16

гишүүнээсээ татгалзаад адилхан хуулийн өмнө очьё

0  |  0
irgen(58.104.160.218) 2018 оны 11 сарын 16

narankhuugiin tailbarig tamar tail bar gediin. peediij ineej zogsson bgaad doromjilj blee sh dee. yaaj guij, haahuuliig ni uguud avch bsan.boldoo. medehgui, bi uvchini genuu. ter yamar hamaatai yum be. olon ooon zaluusiin aldagdsan bolomjiig hen nuhuh tuluhiin. terni duu yag yu hiij bsiin. tiim yum hiij.bsan geed helj chadahgui l bna sh dee. manai duu bolovsroltoi genuu. who cares

0  |  0
зочин(103.229.123.73) 2018 оны 11 сарын 16

Намын бодлогоор дэмжээд өгсөн л зээл ш дээ. Хамаагүй мамаагүй гэж худал бурцгаагаад яахав. Эдгээр дотор яг үнэнээ хэлж жинхэнээсээ уучлал гуйсан нэг ч хүн алга. Бүгд худал ярьсныг бурхан сонсч л байгаа даа.

0  |  0
Иргэн(192.230.35.67) 2018 оны 11 сарын 16

Жирийн иргэнд бол зээл олдохгүй. УИХ-ын гишүүдийн ах дүү нар бол хуваагаад өгчихдөг юм байна.

0  |  0
Zochin(209.48.7.126) 2018 оны 11 сарын 16

Ed bugdetei shuud hariutslaga tootsoh yostoi,yagaad gevel ug zeel hezee ch demjleguigeer,esvel 10% n hahuul guiheer buttegui gedgiig ard tumen sain meddeg shuu

0  |  0
X(203.15.208.22) 2018 оны 11 сарын 16

Enkhbayar hudlaa neeh saihan shudarga hun bolood yahav. Tsaanaa olon companitai hechneech olon jil UIH gishuun gej suuj baina, zunduul erh medel ashiglaad mungu idsen baij taarna.

0  |  0
IRGEN(103.212.117.28) 2018 оны 11 сарын 16

zohion baiguulalttai gemt hereg shuu dee. Namin darga ES ni nuuts aldaj esreg yum yarisan geed Bulgiin dargaa huuchihdug iim bhad hen yu yarih yum be.

0  |  0
mgl xvn(202.9.41.106) 2018 оны 11 сарын 16

ter soltan gegch etgeed yamar tom bnaa. Mongol uls yahara uur vndesten boloh kazakuudad nutag deere doromjluulah yostoi yumb... ter kazakstamru n bvgdiign huuj yawuulaachee.dawartsan novshnuu we...

0  |  0
Зайлаач(43.242.243.35) 2018 оны 11 сарын 16

Төлөөд л болоо юмуу, даварцан хулгайчууд вэ. Бүгдийг нь шоронд хийгээч, нөлөөлөөгүй ч гэх шиг. Тэгвэл яагаад энгийн иргэд авах гэхээр бүтдэггүй энэ хулгайчуудтай хамаарал бүхий хүмүүст бүтээд байдагын. Муу хулгайчууд үхэж далд ороосой.

0  |  0
иргэн(183.81.169.79) 2018 оны 11 сарын 16

Солтан Шаазан баарны байраа буцаагаад өгвөл таарна.

0  |  0
J(103.229.121.92) 2018 оны 11 сарын 16

ZUGEER BULEG GEMT BULEGLEL HULGAICH LUIVARCHIDIIN TOHUURHAL SHAASAN!!!! MONGOL AJILGUIDEL YADUURAL TSALIN MUNGU HUREHGUI ZEELIIN HUUND DARLUULAJ BHAD ENE HED INGEED INEEJ IDEED BH GEJ!!!!!

0  |  0
Zochin.(150.129.143.164) 2018 оны 11 сарын 16

Batzorig shig tongoij uuchlal guisan ni haanar bna be, uuchlaarai gesniig Ard tumen sonsoogui. Yadaj buhulzuh heregtei.

0  |  0
буу(103.206.195.34) 2018 оны 11 сарын 16

Шууд буудаач эээ яах гээд байгаа юм бэээээээ

0  |  0
эргүү монгол(103.206.195.34) 2018 оны 11 сарын 16

Та нар санаж бас зээл авч байсан бол Варьете чуулга дээр Газар Партнерс гэж БСББ бий Тэнд эргүү монголчуудын мөнгийг лалар гишүүд эргүүлж байсны нэг цэг шүү дээ Одоо бүх ББСБ бол тэдгээрийн үүр уурхай

0  |  0
ЫЙБӨА(66.181.191.148) 2018 оны 11 сарын 16

БАРИГДААД УУЧЛААРАЙ, БАРИГДААГҮЙ НЬ ЧИЧРЭЭД Л ЯВААД БАЙЛАГ хаха, МОНГОЛОО БОДОХООР ӨР ӨВДӨӨД БАЙХ ЮМОО. ЯААЯ ДОО

0  |  0
Зочин(103.26.192.43) 2018 оны 11 сарын 16

Эд нарын хэн нь ч эрдэм чадлаараа УИХ ын гишүүн болоогүй. Мөнгөний төлөө яаж үхэлддэг нь одоо илэрч , харуулж байна даа.

0  |  0
зочин(103.194.176.117) 2018 оны 11 сарын 16

Монгол улсад Хэмжээлшгүй эрхт, халдажгүй эрхт вант улс бол 76 л байна даа. Ямар ч хүчинд үл автана ард иргэд бол зүгээр л үгээгүй ядуу гуйлгачид

0  |  0
зочин(103.194.176.117) 2018 оны 11 сарын 16

эгэл жирийн иргэн зээл хөөцөлдөхөөр барга л үгүй дээ харин эрхэм гишүүдэд бол ердөө л 14 хоногт л гарах зээл их яаравчилсах бол 7 хоногт л шудрага биш байна даа

0  |  0
GG(103.229.121.92) 2018 оны 11 сарын 16

ZUGEER BULEG GEMT BULEGLEL HULGAICH LUIVARCHIDIIN TOHUURHAL SHAASAN!!!! MONGOL AJILGUIDEL YADUURAL TSALIN MUNGU HUREHGUI ZEELIIN HUUND DARLUULAJ BHAD ENE HED INGEED INEEJ IDEED BH GEJ!!!!!

0  |  0
Зочин(66.181.161.9) 2018 оны 11 сарын 16

Луйварчдын үнэн төрх ккк ямар ард түмэн байдаг тийм төр байдаг гэдэг тэмцэж чаддаггүй хий хоосон шуугидаг бид өөрсдөө эд нарыг сонгож толгой дээрээ гаргасан одоо яая гэхэв

0  |  0
МАН-АН СӨНӨТҮГЭЙ!(103.10.20.194) 2018 оны 11 сарын 16

”Хулгай хийсэн минь БАРИГДСАНД уучлаарай” Л ГЭЦГЭЭСЭН БАЙНА. БАРИГДААГҮЙ Л БОЛ ХУЛГАЙ БИШ ГЭДЭГ ОЙЛГОЛТТОЙ ЁСТОЙ НЭГ ЦАЙРЧИХСАН ХУЛГАЙЧУУД БАЙНА ДАА!

0  |  0
zochin(103.14.38.222) 2018 оны 11 сарын 16

Sodbaatar zoriulaltiinhn daguu gechihjee, yamar yumiih n tiim zuil bhav de, olon sayiin unetei turuhiin umnuh ba daraah ueiin asrgaa suvilga gesen danda baychuudad zoriulsan l yum bn le sh de, yah gej ingej hudlaa yaridag bnaa

0  |  0
иргэн (202.179.24.72) 2018 оны 11 сарын 16

за Худлаа наадуул чинь цөм Худлаа Гишүүд Нэртэй Гэжмт хэрэгтэнгүүдын Төрсөн нь Үнэн Үхэх нь Үнэн бусад нь Амьдрал нь ч Баян нь ч Худлаа дандаа Хулгай Луйвар Залилан Өр зээлээр л Баян тиймээ дээ ч Баян хүнийг Балаг тойрохгүй гэж үг байдаг шүү дээ Хэлж ярьж байгаа нь хүртэл Худлаа Цөм Худлаа гарууд Өлөн нүдэлсэн

0  |  0
Top