Шинжээчид бизнес өргөжүүлэх боломжуудын талаар ярилцлаа

Монгол Улсын нийгэм, эдийн засаг, бизнесийн салбарын эрсдэлийг тодорхойлж, түүнийг даван туулах арга замыг хэлэлцдэг “Монгол Улсын Эрсдэлийн Удирдлагын Форум” энэ долоо хоногт болсон билээ.  Уг форумд оролцогчид улсын хэмжээнд тулгамдаж буй эрсдэлийг судлан шинжилж, илрүүлэх, тэдгээрийг удирдах тогтвортой хөгжлийн загварыг бий болгох, тулгарч болзошгүй эрсдэлийг хохирол багатайгаар даван туулах боломжийг эрэлхийлж, харилцан туршлага, мэдээллээ хуваалцдагаараа онцлогтой.

Энэ удаагийн Эрсдэлийн форумаар “Эдийн засгийн өсөлтөд бизнесээ бэлдэх нь” болон “2019 оны бизнест учирч болох ТОП 3 эрсдэл” гэсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлгүүд өрнөсөн юм. Хувийн хэвшлийнхэн 2019 оны бизнес төлөвлөгөөгөө гаргахдаа анхаарвал зохих макро эдийн засгийн төлөв байдал, манай улсад тулгардаг түгээмэл эрсдэлүүд дээр мэргэжлийн шинжээчдийн хийсэн тооцоо, таамаглал болон эдийн засгийн өсөлтийн үеийг ашиглан бизнесээ өргөжүүлэх боломжуудын талаар ярилцлаа.

Мөн орчин үеийн бизнесүүдийн хамгийн том эрсдэл болох хүний нөөцийн эрсдэл, байгууллагын мэдээллийн аюулгүй байдал ба цахим эрсдэл, үйл ажиллагааны эрсдэлийн талаар өөрийн бизнест тохиолдож буй эрсдэлийн кейс болон туршлагаасаа хуваалцлаа.Түүнчлэн Мандал даатгал ХК-аас Үндэсний Эрсдэлийн Индексийг 3 дахь жилдээ тооцоолсон үр дүнгээ танилцуулсан байна.

Уг арга хэмжээнд бизнесийн салбарын томоохон компаниудын шийдвэр гаргах түвшний 300 гаруй албан тушаалтнууд хүрэлцэн ирж оролцжээ.

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page