Хүний эрхийн 23 зөрчлийг арилгуулжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 16

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ шаардлага, зөвлөмж гаргадаг. Аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн гэж үзвэл ХЭҮК-ын гишүүн хүний эрх, эрх чөлөөг сэргээж, зөрчлийг арилгуулахаар холбогдох байгууллагад шаардлага бичиж хүргүүлдэг юм. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос хийсэн хяналт шалгалт, иргэдийн гомдлын дагуу 2018 оны 11 сарын байдлаар нийт 23 шаардлагыг хүргүүлж, хүний эрхийн зөрчлийг арилгуулж ажилласан байна.

Улсын ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгаланд яллагдагч З-гийн өмгөөлүүлэх, өмгөөлөгчтэйгээ ганцаарчлан уулзах, хууль зүйн туслалцаа авах эрхийг ноцтой зөрчсөн холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох, цаашид энэ төрлийн зөрчлийг гаргуулахгүй, хүний эрхийг хангаж ажиллах, Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяад өндөр настан Г.Б-ийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал нь эрсдэлд орж болзошгүй байгааг онцгой анхаарч нэн яаралтай арга хэмжээ авах зэрэг 23 зөрчил оржээ.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top