Ерөнхийлөгч П.Бадарч тэргүүтэй зохиолчдыг хүлээн авч уулзлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 16

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын зохиолчдын эвлэл /МЗЭ/-ийн 90 жилийн ой тохиохтой холбогдуулан зохиолчдын төлөөллийг өчигдөр (2018.11.15)  хүлээн авч уулзжээ.

Уулзалтад Ардын уран зохиолч П.Бадарч, МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга До.Цэнджав, МЗЭ-ийн гүйцэтгэх захирал М.Саруулдалай нар оролцож, МЗЭ-ийн өнөөгийн байдлын тухай товч мэдээлэл өгч, 90 жилийн ой уггтан хийж буй ажилаа танилцуулжээ. Уулзалтад Ерөнхийлөгчийн Соёл,шашины зөвлөх, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц Хулан байлцав. Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын зохиолчдын эвлэл болон бичиг номын мэргэд, эрдэмтэн зохиолчдоо  дэмжинэ ажиллана гэдгээ мэдэгдсэн байна.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top