Иргэдийг түр амьдрах байраар хангахыг зөвлөжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 16

 

Хүний эрхийн үндэсний комиссоос  “Монгол Улсын Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэл”-ийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд хүргүүлсэн. Уг илтгэлд гэр хорооллын дахин төлөвлөлт хүний эрхийг зөрчиж байгаа талаар дурдагдсан аж. Түүнчлэн дахин төлөвлөлт хийхдээ оршин суугч иргэдийг түр амьдрах байраар хангахыг зөвлөсөн байна.

Нийслэлийн гэр хорооллын барилгажуулалт, дахин төлөвлөлтийн улмаас 300 гаруй иргэн орон сууцандаа орж чадахгүйд хүрээд байгаа аж. Улаанбаатар хотын газар нутгийн 57.3 хувийг гэр хороолол эзэлдгээс 15 хувьд нь дахин төлөвлөлт хийгдээд буй. Дахин  төлөвлөлтөд  оролцсон барилгын компаниудын заримынх нь  гэрээг цуцалсан. “Их өргөө” компани гэхэд 84 айлын газарт дахин төлөвлөлт явуулахаар газрыг нь авсан  боловч суурь цутгаснаар ажил зогсч, дөрвөн жилийн нүүр үзсэн байна. УИХ-ын  Хууль зүйн байнгын хороо ХЭҮК-ын илтгэлийг хэлэлцэж, тогтоол гаргасан бөгөөд Засгийн газарт үүрэг, чиглэл өгөх ажээ.

 

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(43.242.243.182) 2018 оны 11 сарын 16

MONGOL SHIG EMZEG OROND TOLGOIGOO SAIN AJILUULJ HOT TOLOVLOLTOO

0  |  0
Top